| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2026/00078/И |
| Дугаар | 319/ШШ2026/00156 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 319/ШШ2026/00156
| 2026 оны 03 сарын 03 өдөр | Дугаар 319/ШШ2026/00156 | Ховд аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс би
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил, Махатма ганди гудамж, 31-1-р байр, Эн Эм товер оффис, 17 давхарт байрлах, “*******н ******* ******* ББСБ” ХХК /*******/-н нэхэмжлэлтэй
Ховд аймаг, Жаргалант сум, 12-р баг, Цамбагарав баг, ******* гудамж, ******* тоотод оршин суух, Ганхуягийн Хулан /*******/-д холбогдох
5,531,293.82 (таван сая таван зуун гучин нэгэн мянга хоёр зуун ерөн гурван төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Талуудын хооронд байгуулсан дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, ******* дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,253,428.79 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,217,307.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 38,557.88 төгрөг, нотариатын зардалд 22.000 төгрөг, бүгд 5,531,293.82 (таван сая таван зуун гучин нэгэн мянга хоёр зуун ерэн гурван төгрөг наян хоёр) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү.
2. Хариу тайлбарын агуулга: Тус байгууллагаас зээл авсан нь үнэн болно. Зээлийн үлдэгдэл 5,531,293.82 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйл байхгүй.
3. Нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Ганхуяг овогтой Хуланд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,531,293.82 төгрөгийг хариуцагчийн зөвшөөрлөөр 6 сарын хугацаанд төлж барагдуулах эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтэй байна. Хариуцагч нь 2026 оны 03-р сарын 25-ны өдөр 921,882 төгрөг, 2026 оны 04-р сарын 25-ны өдөр 921,882 төгрөг, 2026 оны 05-р сарын 25-ны өдөр 921,882 төгрөг, 2026 оны 06-р сарын 25-ны өдөр 921,882 төгрөг, 2026 оны 07-р сарын 25-ны өдөр 921,882 төгрөг, 2026 оны 08-р сарын 25-ны өдөр 921,882 төгрөгийг төлж барагдуулна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөр 2026 оны 03-р сарын 25-ны өдөр 921,882 төгрөг, 2026 оны 04-р сарын 25-ны өдөр 921,882 төгрөг, 2026 оны 05-р сарын 25-ны өдөр 921,882 төгрөг, 2026 оны 06-р сарын 25-ны өдөр 921,882 төгрөг, 2026 оны 07-р сарын 25-ны өдөр 921,882 төгрөг, 2026 оны 08-р сарын 25-ны өдөр 921,882 төгрөгийг тус тус “*******н ******* ******* ББСБ” ХХК-д төлөхөөр зохигч эвлэрчээ.
Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул “*******н ******* ******* ББСБ” ХХК-н нэхэмжлэлтэй д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч “*******н ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 51,725.5 төгрөгийг, хариуцагч гаас 51,725.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******н ******* ******* ББСБ” ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөр 2026 оны 03-р сарын 25-ны өдөр 921,882 төгрөг, 2026 оны 04-р сарын 25-ны өдөр 921,882 төгрөг, 2026 оны 05-р сарын 25-ны өдөр 921,882 төгрөг, 2026 оны 06-р сарын 25-ны өдөр 921,882 төгрөг, 2026 оны 07-р сарын 25-ны өдөр 921,882 төгрөг, 2026 оны 08-р сарын 25-ны өдөр 921,882 төгрөгийг тус тус “*******н ******* ******* ББСБ” ХХК-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******н ******* ******* ББСБ” ХХК хариуцагч д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 51,725.5 төгрөгийг, хариуцагч гаас 51,725.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******н ******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС