Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 319/ШШ2026/00171

 

 

 

2026 оны 03 сарын 04 өдөр

       Дугаар 319/ШШ2026/00171

                         Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт оршин суух, Базархул овгийн ******* ******* хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “....Миний бие нь 1972 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт ******* 5 дахь охин болж төрсөн. Ховд сумын 8 жилийн сургуулийн 1 дүгээр ангид 1980 онд элсэн орж 1988 онд 8 дугаар анги төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Ховд  сумын Тариалан нэгдэлд эцэг, эхийн хамт мал маллаж байсан ба одоог хүртэл мал маллан амьдарч байна. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох  шаардлагатай болсон. Иймд ******* намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баруун салаа бригадад 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...”гэжээ.

2. Хүсэлт гаргагч ******* нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулсан тайлбартаа:“... 1988 оны 06 дугаар сарын 10-аас 1990 оны 12 дугаар 31-ийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд баруун салаа бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтож өгнө үү...” гэв.

2. Хүсэлт гаргагч *******аас: Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******, ******* нарын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, малчны үнэмлэх, 1988-1990 оны Ховд сумын 3 дугаар бригадын 70 дугаар дансны хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.

3.Шүүхээс: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР маягтууд зэргийг баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч  ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Шүүх хуралдаанд тодруулсан хүсэлтийн шаардлагаар ******* 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

2.1.2026 он 02 дугаар сарын 05-ны өдрийн 27/107 албан бичгээр Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1/А/ маягтад Х.******* ажилладаг байгууллага гэдэгт Тариалан нэгдэл, эрхэлдэг ажил гэдэгт хоньчин гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

-Гэрч *******ийн шүүхэд өгсөн ...Би *******тай садан төрлийн холбоо байхгүй. ******* нь Ховд сумын 8 жилийн сургуулийг 1988 онд төгсөөд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байгаа  нь үнэн... гэх мэдүүлэг,

-Гэрч *******ийн ...Би 1974 онд цэрэгт яваад 1977 онд халагдаж ирсэн. Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад нэгдэл тартал малчнаар ажилласан. ******* нь  1988 онд эцэг эхийн хамт мал маллаж байсан ба одоо хүртэл малаа тасралтгүй маллаж байгаа...гэх хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудтай цаг хугацааны хувьд тохирч байх тул дээрх гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэв.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Х.*******г 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Базархул овогт ******* *******г  1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадад малчнаар ажиллаж  байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Б.ГАНТӨГС