| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2026/00033/И |
| Дугаар | 319/ШШ2026/00184 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 319/ШШ2026/00184
| 2026 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 319/ШШ2026/00184 | Ховд аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс би
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сентрал тауэр, 15 давхарт байрлах, “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй
Ховд аймгийн Жаргалант сумын *******, ******* багт оршин суух, ******* ******* холбогдох
13,093,572.82 (арван гурван сая ерөн гурван мянга, таван зуун далан хоёр төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Зээлийн гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 13,093,572.82 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөгийг гаргуулах.
2. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 03 дугаар сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөгөөр, 2026 оны 07 дугаар сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөгөөр тус тус төлөлт хийж, зээлээ бүрэн хаахаар тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулав.
3. Нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Хариуцагчийн тайлбарт дурдсан нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих 13,093,572.82 төгрөгөөс 2026 оны 03 дугаар сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөгөөр, 2026 оны 07 дугаар сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөгөөр тус тус “******* *******” ХК-д төлөхөөр зохигч эвлэрчээ.
Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул ******* ******* ХК-н нэхэмжлэлтэй ******* холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн хариуцагч Г.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,418 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 111,709 төгрөгийг, хариуцагч *******аас 111,709 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь ******* нь зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих 13,093,572.82 төгрөгөөс 2026 оны 03 дугаар сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөгөөр, 2026 оны 07 дугаар сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны дотор 1,309,357.3 төгрөгөөр тус тус “******* *******” ХК-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн хариуцагч Г.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,418 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 111,709 төгрөгийг, хариуцагч *******аас 111,709 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС