Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 935

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч А.С, насанд хүрээгүй хохирогч Д.Г, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А, түүний өмгөөлөгч Х.Б, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ц-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 1706016170238 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын  11-ний өдөр хүлээн авч хаалттайгаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Д.Б нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн орчим 11 цагийн үед насанд хүрээгүй буюу 15 нас 5 cap 24 хоногтой Д.Г-г "Манай гэрт орж гоё хоол хийж идье" гэж өөрийн амьдардаг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Sky town-ll хотхоны 99 дүгээр байрны 15 тоотод дагуулан орж хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “…Манай эхнэр гадаадад байдаг. Би 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Манай 2 хүүхдийн хичээл нь нэг нь өглөө орж, нөгөө нь өдөр ордог. Энэ хооронд би 2 хүүхэддээ хоол ундыг нь хийж өгдөг. Тэр өдөр би бага хүүхэддээ хоолыг нь хийж өгч хичээлд нь явуулчихаад том хүүхдээ ирэхийг нь хүлээгээд цонхоор хараад байж байсан. Тэгэхэд хохирогч гэх охин замын наана цаана гараад байгаад байсан. Би тэр үед хүүхэд гэж хараагүй. Би анх хараад насанд хүрээгүй гэдгийг нь мэдээгүй. Надад 20 настай оюутан гэж хэлсэн. Би хохирогчтой бэлгийн харьцаанд орсноо хүлээн зөвшөөрч байгаа. Тэгээд дараа нь хэд хоногийн дараа өөрөө ирээд надад утасны дугаараа өгсөн. Би ойлгохдоо оюутан хүүхэд тав арван мянган төгрөг хэрэг болохын болов уу гэж бодсон. Би хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Дараа нь над дээр ирэхдээ ахаа таньд мөнгө байна уу гэсэн. Тухайн үед надад мөнгө байгаагүй. Би тухайн үед ажилгүй, хааяа нэг найзынхаа авто угаалгын газар очиж машин угаалцаж хэдэн төгрөг олдог байсан. Би энэ охиныг утасны дугаараа өгөхөөр нь цаашид харилцаатай байя гэж байгаан байна гэж ойлгосон. Намайг 11 сард гэртээ байж байхад цагдаа орж ирсэн. Би тухайн үед байцаагчид бүх болсон зүйлээ ярьсан.  Манай бага хүүхэд бид хоёрыг гэрт байхад гаднаас хаалга онгойлгоод орж ирсэн болохоор би сандраад эхлээд дур тавиагүй. Дараа нь дур тавьсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Д.Г мэдүүлэхдээ: “…Намайг автобусны буудал дээр зогсож байхад дээрээс харж байгаад буугаад ирлээ, тэгээд ах нь гэртээ хоол хийцэн байгаа манайд орж хоол ид гэсэн. Би энэ ахыг урд нь огт танихгүй. Тэгээд би орохгүй гэхэд тэр ах гарнаас татаад орсон. Би тэр үед айгаад хашгирч чадаагүй. Тэгээд гэрт нь орсоны дараа хоол ид гэсэн. Би хоолноос нь хоёр, гурав халбагдсан дараа нь намайг архи уух уу гэсэн. Би уухгүй гэж хэлэхэд ах нь чамайг нэг үнсчих үү гэхээр нь би үгүй гэхэд намайг унтлагын өрөө рүү авч орсон.Тэгээд унтлагын өрөөнд ороод намайг ор руу түлхээд бэлгийн ажил хийсэн. Мөн би дүүгээ хичээлээс нь авах гэж байсан болохоор аль талын автобус хурдан ирэх бол гээд замын наана, цаана гарч байсан. Би дахиж гэрт нь очоогүй. Намайг утасныхаа дугаарыг өг гээд байсан. Тэгээд өгөхгүй бол гаргахгүй байсан. Энэ ахынхаас намайг гарахад гэрт хүүхэд нь зурагтаа үзээд сууж байсан. ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгч насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А мэдүүлэхдээ: “...Би маш их гомдолтой байна. Энэ хүн өөрөө миний охины утас руу залгаж байж л би мэдсэн. Би 2 охинтойгоо амьдардаг. Миний охин энэ хэргээс болж сургуульдаа ч явахаа больсон. Сэтгэл санааны хувьд тогтворгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Миний охин тэр явдлаас хойш маш их аймхай, цочимхой, шөнө нойргүй хонодог болсон. Иймд миний охинд учирсан эрүүл мэндийн хохиролд онгон хальс хөнөөл багатай мэс ажилбараар нөхөн сэргээх 1.500.000 төгрөг, шинжилгээ 60.000 төгрөг, хэвтэж эмчлүүлэхэд 210.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 150.000 төгрөг нийт 1.920.000 төгрөг, сэтгэл заслын эмийн болон ганцаарчилсан үйлчилгээ 8.080.000 төгрөг нийт 10.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3-4/, насанд хүрээгүй этгээдийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-н 6/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-н 9-12/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд  насанд хүрээгүй хохирогч Д.Гандариас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17-18/, гэрч С.Т гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 19/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-22/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.А мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-26/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн 11153 дугаартай дүгнэлт /хх-н 32/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн 14031 дугаартай дүгнэлт /хх-н 28/, яллагдагч Д.Б мэдүүлэг /хх-ийн 21, 38-40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 70/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 72/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.С шүүгдэгч Д.Б нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн орчим 11 цагийн үед насанд хүрээгүй буюу 15 нас 5 cap 24 хоногтой Д.Г "Манай гэрт орж гоё хоол хийж идье" гэж өөрийн амьдардаг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Sky town-ll хотхоны 99 дүгээр байрны 15 тоотод дагуулан орж хүчиндэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.  

Шүүхээс шүүгдэгч Д.Б 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр насанд хүрээгүй буюу 15 нас 5 cap 24 хоногтой Д.Г өөрийн амьдардаг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Sky town-ll” хотхоны 99 дүгээр байрны 15 тоотод дагуулан орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Д.Г өгсөн: “…2017 оны 05 сарын дундуур одоо тухайн өдрийг тодорхой санахгүй байна. Би хичээлээсээ чөлөө авсан байсан учир 11 цагийн үед дүүгээ авахаар автобусны буудал дээр зогсож байхад нэг хүн хүрч ирээд "би чамайг дээрээс харж, харж байгаад гараад ирлээ" гэж хэлсэн. Тэр хүн над дээр ирээд "манайд орж хоол ид" гэж хэлсэн тэгэхээр нь би "үгүй" гэж хэлсэн. Тэгтэл миний зүүн гарын бугуйнаас бариад татсан би болиоч гэж хэлсэн боловч тавихгүй байсан. Тэгтэл тэр хүн надад цуйван өгсөн би цуйванг идчихээд босоод гарах гэтэл татаад унтлагын өрөө рүүгээ оруулсан. Тэгээд намайг ор руу түлхэж унагаасан би унахдаа орны толгой мөргөж унасан толгой жаахан дүүрэнгтээд босох хооронд өрөөний хаалга түгжсэн, хувцсаа тайлсан байсан. Би гармаар байна гэтэл "хийхгүй бол дэмий шүү" гэсэн. Тэгээд зүгээр унт гэсэн би өмнөөс нь өшиглөсөн тэгтэл "чи нүүр рүү өшиглөхгүй шүү, даварсан амьтан минь" гээд миний цээжний эгэм орчим руу цохисон. Тэр хүн миний өмд, пүүз, дотоож зэргийг тайлсан. Би эсэргүүцээд нүүр рүү нь цохисон тэгтэл "нүүр рүү цохихгүй шүү зүгээр хийхгүй бол ална шүү" гэсэн. Тэгээд миний дээр гараад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү оруулаад 5 орчим минут хөдөлсөн. Тэгээд тэр хүн дур тавьсан. Бэлгэвч хэрэглээгүй. Тэгээд дууссаных нь дараа миний бэлэг эрхтнээс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-14-18, 124-128/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шатанд гэрч Ц.А гэрчээр өгсөн: "...2017 оны 05 сард дүүгийн 94196970 дугаарыг барьж байгаад гэнэт л би ерөөсөө өөрийнхөө дугаарыг барина гээд 94776970 гэсэн дугаараа эргүүлж аваад барьсан. 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр манай бага охины барьж байсан 94196970 дугаар руу нэг хүн утсаар яриад Г ярья гэсэн. Тэгэхээр нь би хэн бэ гэхэд "хажуу талын өндөр байшингийн Эрдэнээ ах нь байна" гэсэн. Тэгэхээр нь би эргүүлээд тэр дугаар руу залгаад "чи ямар учиртай хүн хаанаас залгаад байгаа юм" гэхэд "...Г эр эмийн ажил хийх гэсэн юм" гэсэн тэгэхээр нь "чи юун хүн бэ хаанаас ярьж байна" гэхэд шоронгоос ярьж байна" гэсэн. Тэгээд Г ирэхээр нь нэг ийм хүн яриад байна юун хүн бэ гэхэд Г өөрөө бүх асуудлыг ярьсан. Тухайн үед нь чи яагаад ээждээ хэлээгүй юм бэ зөндөө цаг алдчихлаа гэхэд "намайг хүнд хэлж болохгүй" гэж хэлсэн юм гэсэн. Тэрнээс хойш маш их аймхай, цочимхой, шөнө нойргүй хонодог болсон..." гэх мэдүүлэг /хх-н 25-26, 129-130/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Б гэрчээр өгсөн: “...Би өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан тэр хавьцаа найзынхаа угаалганд очиж нэг шил архи хувааж уугаад хүүхэд сургуулиас ирэх болж байгаа гээд гэртээ ирээд хүүхдээ хүлээгээд цонхоор харсан. Тэгэхэд нэг махлаг эмэгтэй замын наана нэг гараад цаана нэг гараад 30 орчим минут зогсоод байсан. Тэгэхээр нь би хүүхдээ байна уу гээд гадагш гарсан. Тэгээд нөгөө эмэгтэйтэй яриа өдөөд "хүн хүлээж байна уу" гэхэд "үгүй" гэсэн тэгэхээр нь манайд орох уу гээд дагуулж гэртээ орсон. Тэгээд эхнэр маань байхгүй хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Ах нь ганц үнсчихье гээд тэр өдөр нэг удаагийн бэлгийн хавьталд орсон." гэх мэдүүлэг /хх-н 21/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн 11153 дугаартай:

          1. Д.Г биед мтэл тогтоогдсонгүй,

          2. Д.Г охин хальс хуучин урагдалтай байна,

          3. Д.Г үтрээний гэх арчдас, наалдац дээр эр бэлгийн эс шингэн илрээгүй,  

          4. Д.Г бэлэг эрхтэн, анус орчмоор гэмтэл тогтоодсонгүй,

          5. Д.Г нь В/3 бүлгийн цустай байна,

          6. Д.Г нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.” гэх дүгнэлт /хх-н 32/

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн 14031 дугаартай

  1. Д.Г биологийн нас нь 14-17 настай байх боломжтой байна” гэх

дүгнэлт /хх-н 28/

            Насанд хүрээгүй хохирогч Д.Г насыг тоолсон баримт, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 6-7/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/, яллагдагч Д.Б мэдүүлэг /хх-ийн 21, 38-40/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Б-г арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

             Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон” гэж заасны дагуу гэм буруутайд тооцуулахаар мэтгэлцсэн байна.

             Хэдийгээр шүүгдэгч насанд хүрээгүй хохирогчид хүч хэрэглэж хүчиндээгүй, хохирогч өөрөө сайн дураараа бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэж үзэх үндэслэлгүй болох нь дараахи нотлох баримтуудаар няцаагдаж байна. Үүнд:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б өгсөн “...Би хохирогчийг таньдаггүй. Харин цонхоор харж байгаад очсон. Манай гэрт зурагт байхгүй болохоор цонхоор хараад зогсож байсан юм. Би 20 гаруй настай оюутан гэж бодсон. Тэгээд оюутнуудад мөнгө хэрэгтэй байх гэж бодсон...Гэхдээ надаа мөнгө байхгүй байсан болохоор мөнгө өгөөгүй. ...Манай хүүхэд орж ирээд хаалга онгойлгосон болохоор би сандраад дур тавиагүй. ” гэх,

             Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Б яллагдагчаар өгсөн: “...Би тэр хүүхдийг арай юмтай юм биш биз гэж бодож байсан. Юм хум асуухаар ярихгүй ганц нэг үгээр хариулахаас хэтрэхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-40-41/

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Д.Г өгсөн: “…Намайг автобусны буудал дээр зогсож байхад дээрээс харж байгаад буугаад ирлээ, тэгээд ах нь гэртээ хоол хийцэн байгаа манайд орж хоол ид гэсэн. Би энэ ахыг урд нь огт танихгүй. Тэгээд би орохгүй гэхэд тэр ах гарнаас татаад орсон. Би тэр үед айгаад хашгирч чадаагүй. ...Би дахиж гэрт нь очоогүй. Намайг утасныхаа дугаарыг өг гээд байсан. Тэгээд өгөхгүй бол гаргахгүй байсан. Энэ ахынхаас намайг гарахад гэрт хүүхэд нь зурагтаа үзээд сууж байсан. ” гэх мэдүүлэг зэргээр  няцаагдаж байна.

Өөрөөр хэлбэл дээрхи мэдүүлгүүдээр шүүгдэгч хохирогчийг насанд хүрээгүй гэдгийг мэдэх боломжтой эсвэл мэдэж байсан гэж үзэх, мөн шүүгдэгч “...хохирогчийг арай юмтай юм биш биз гэж бодож байсан. Юм хум асуухаар ярихгүй ганц нэг үгээр хариулахаас хэтрэхгүй байсан, оюутан хүүхдэд мөнгө хэрэгтэй гэж ойлгогдохоор байсан. Мөнгө хэрэгтэй гэж бодоод бэлгийн харьцаанд орсон. Гэхдээ мөнгө өгөөгүй. Манай гэрт зурагт байгаагүй. Хүүхэд зурагт үзэж байсан. Манайх кабель залгуулаагүй байсан юм.” гэж зөрүүтэй мэдүүлж байгаа нь хохирогчийн хүсэл зориг байсан гэдэг нь няцаагдаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.920.000 төгрөг, сэтгэл заслын эмийн болон ганцаарчилсан үйлчилгээний зардалд 8.080.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг нэхэмжилсэн /2хх-38-39/ боловч хэрэгт нотолсон баримтаа хавсаргаагүй, нэхэмжилж буй хохирлын баримт нь ирээдүйд гарах зардлын тооцоо байна.

Иймд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Шүүхээс шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

             Гэр бүлийн тухай хуулий 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд;” 66.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгчийн насанд хүрээгүй 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Бат-Эрдэнийн Жаргалсайхан, 2008 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Б нарын хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилох асуудлыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.