Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 302/ШШ2026/00013

 

 

 

 

      2025           12           30     

                             302/ШШ2026/00013

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн [****] сумын [**] дугаар багт үйл ажиллагаа явуулах, Х** Б***** Б салбар /захирал Х.С/

Хариуцагч: Б аймгийн [****] сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Нэхэмжлэлийн шаардлага: Х******** үнэлгээчний  2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Ш-3/3 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.К,

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А /цахимаар/,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж,

Гэрч О.Б-эрдэнэ /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Х** банкны Б салбар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. В******** ******* ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцаад эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Тус үнэлгээнд орсон бүх хөрөнгүүд нь Б аймгийн төв, Өлгий хотоос 75 км зайд алслагдсан байршилтайг харгалзан үзэлгүйгээр зах зээлийн үнээс хэт өндөр үнээр үнэлсэн. Х******** 1 дүгээр давхрын хувьд 147 м.кв талбайтай, үйлчилгээний болон сууцны зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд галлах өрөө 7 м.кв хэмжээтэй. Д*** дурдсан ашиглалтын байдлыг үл харгалзан БХБС-ын 203 тушаалын 3 дугаар хавсралт дахь [ХОТ] хотын бүсэд байрлалтай хөрөнгийн жишиг үнэлгээг суурь үнэлгээ болгосон нь тухайн хөрөнгийг хэт өндөр буюу 185,021,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй байна. Х******** 2 дугаар давхрын хувьд бүрэн ашиглалтад ороогүй, дутуу гүйцэтгэлтэй, хаалга, цонх, шат, шалны ажил хийгдээгүй, дотор засал, дээврийн хучилт дутуу гүйцэтгэлтэй хэсгийг тайландаа тусгасан боловч мөн тушаалын 3 дугаар хавсралтад дахь [ХОТ] хотын бүсэд байрлалтай хөрөнгийн жишиг үнэлгээг суурь үнэлгээ болгон 97,262,000 төгрөгөөр үнэлсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Υ-[**] тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний барилга нь үнсэн блокоор баригдсан, хана цуурсан, зөвхөн агуулах хэлбэрээр ашиглаж байгаа зэргийг харгалзан үзэлгүйгээр 18,673,000 төгрөгөөр үнэлсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Мөн газрыг үнэлэхдээ бүсчлэлийн үнийг харгалзан үзээгүй гэж дүгнэж сум болон аймгийн төвд байршилтай хөрөнгийг харьцуулж нэгж талбайг 301,610,000 төгрөгөөр үнэлсэн нь бодит байдалд нийцэхгүй байна гэв.

3. Хариуцагч Б аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхэд 301,610,000 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 02/469 дугаар албан бичгээр талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дэх хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ба төлбөр авагчийн зүгээс шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 6 сараар хойшлуулах тухай хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан бөгөөд хүсэлтэд дурдсан хугацаа дуусахад төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтээ гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, 67 дугаар зүйлийн 67.4 дэх заалтыг үндэслэн 2025 оны 10 дугаар 21-ний өдрийн 01/1852 дугаар албан бичгээр гүйцэтгэх баримт бичгийг буцаасан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан байна. Иймд нэхэмжлэгчийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хүчингүй болгож өгнө үү гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар төлбөр төлөгч Х.Д Б аймгийн Ц***** сумын [**] дугаар баг, П******* төв-6 гудамж [**] тоот байршилтай үл хөдлөх хөрөнгө болох Y-[**********] улсын бүртгэлийн дугаартай 287м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай обьект, Э-[**********] улсын дугаартай 405м.кв талбайтай худалдаа үйлчилгээний газар, Y-[**********] улсын бүртгэлийн дугаартай 48м.кв үйлчилгээний зориулалттай эд хөрөнгүүдэд хариуцагч Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн [********]/04 дугаар тогтоолоор В******** ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэсэн байна.

4.2. Тус шинжээчээр томилогдсон  В******** ХХК нь 2025 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн Ш-3/3 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хариуцагч Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авч Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 02/469 дугаартай “М******* хүргүүлэх тухай” албан бичгээр  төлбөр авагч Х** банкны Б аймаг дахь салбарт дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ тогтоолгоход нийт 301,610,000 төгрөгөөр үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж байна.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасны дагуу мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор дээрх эд хөрөнгийн үнийн зөрүүг төлж, шүүхийн шийдвэрт заасан төлбөрт тооцон авах хүсэлтийн төлбөр авагч гаргах эрхтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болохыг мэдэгдье гэжээ. 

4.3. Х** банкны Б салбар нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 26/189 дугаартай албан бичгээр Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2023/00480 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа төлбөр төлөгч Х.Д /[********]/, Ш.А /[********]/ нарын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67.1 заалтын дагуу 6 сарын хугацаатайгаар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гарснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дээрх хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 6 сараар хойшлуулсан байна.

4.4. Б аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар 2025 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 01/642 дугаартай  “М******* хүргүүлэх тухай” албан бичиг “... төлбөр авагч Х** банкны Б аймаг дахь салбараас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 6 сараар хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдааг 6 сараар буюу 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хойшлуулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.4 дэх хэсэгт заасны дагуу 6 сарын хугацаа өнгөрсний дараа төлбөр авагч дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлт гаргаагүй, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан тохиолдолд дуудлага худалдааг явуулахгүй гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаахыг үүгээр мэдэгдэж байна” гэж албан бичгээр мэдэгдсэн байх ба мөн өдөр шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг  үйлдсэн байна.  

4.5. Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 6 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч 2025 оны  10 дугаар сарын 17-ны өдрийн “Г******** баримт бичгийг буцаах тухай” төлбөр авагч  Х** банкны Б аймаг дахь салбараас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 6 сараар хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдааг 6 сараар хойшлуулсан. Дээрх 6 сарын хугацаа 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дууссан боловч төлбөр авагч хүсэлтээ ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4-д зааснаар [********] дугаартай гүйцэтгэх баримт бичгийг хуульд зааснаар төлбөр авагчид буцааж өгнө үү гэж  тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандсан байна.

4.6. 2025 оны 10 дугаар  сарын 20-ний өдрийн 05 дугаартай Г******** баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай тогтоолоор  төлбөр төлөгч Ш.А, Х.Д нарт холбогдох гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагч Х** банкны Б аймаг дахь салбарт буцаасугай, тогтоолыг төлбөр төлөгч Ш.А, Х.Д нарт танилцуулахыг 6 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Ч.Ж-д даалгасугай, тогтоолыг эс зөвшөөрвөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасны дагуу 7 хоногийн дотор Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэсэн байх ба дээрх тогтоол төлбөр авагч Х** банкны Б салбар гомдол гаргаагүй байна.

4.7. Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/1852 дугаартай “Г******** баримт бичгийг буцаах тухай” албан бичгээр төлбөр авагч Х** банкны Б аймаг дахь салбарын захирал Х.С танаа гэсэн албан бичгээр ... Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгийг шинжээчээр үнэлгээг тогтоолгоход 301,610,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийг албадан дуудлага худалдаа явуулах явцад төлбөр авагч Х** банкны Б аймаг дахь  салбараас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар албадан дуудлага худалдааг 6 сараар хойшлуулах тухай хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан бөгөөд хүсэлтэд дурдсан хугацаа дуусахад төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтээ гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, 67 дугаар зүйлийн 67.4 дэх заалтыг үндэслэн гүйцэтгэх баримт бичгийг буцаан хүргүүлсэн байна.   

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэжээ.

5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Х** банкны Б аймгийн салбар нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Ш-3/3 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг эс зөвшөөрсөн гомдлоо  хуулийн хугацаанд гаргаагүй байна.   

5.2. Нэхэмжлэгч Х** банкны Б аймгийн салбар нь 2025 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн Ш-3/3 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч, зах зээлийн үнэлгээнээс өндөр үнээр үнэлсэн. Б аймгаас 60 км хол Ц***** суманд байршилтай хөрөнгө байхад Баян-Ө***** байршилтай хөрөнгөтэй харьцуулж үнэлсэн нь үндэслэлгүй гэж маргаж байгаа боловч хөрөнгийн үнэлгээчний 2025 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн Ш-3/3 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг ямар аргачлалаар ямар үндэслэлээр үнэлсэн эсэхээ тодорхой бичиж, зах зээлийн хандлагын аргаар үнэлэхдээ статистик үндэсний мэдээллийн нэгдсэн сайтын статистик үзүүлэлтүүдийг ашиглан бүс нутгийн ялгаатай байдлын тохируулгыг байршлын болон эдийн засгийн хүчин зүйлсэд тооцож ялгаатай байдлыг тохируулж зэх зээлийн үнэлгээтэй харьцуулж гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

5.3. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон хөрөнгийн үнэлгээчин О.Б-Э***** ... Миний бие Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээч томилох тухай тогтоолын дагуу Б аймгийн Ц***** суманд газар дээр нь очиж, үл хөдлөх хөрөнгүүдэд хэмжилт хийж үнэлгээ гаргасан. Б аймгийн Ц***** суманд байршилт хөрөнгө нь сумынхаа төв замын дагуу байрлалтай дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө байсан. Т***** хажууд байрлалтай 48 метр квадрат үйлчилгээний зориулалтай хоёр барилгаас бүрддэг объект байсан. Би биечлэн очиж нарийвчлан судалгаа хийсэн. Х******** үнэлэхдээ үнэлгээний олон улсын стандартад  заасны дагуу ижил төстэй буюу жишиж болох хөрөнгүүдтэй харьцуулсан. Т****** ижил шинж чанартай төв замын дагуу дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгөтэй харьцуулж үнэлгээг гаргасан. Мөн хөрөнгийг зах зээлийн хандлагын аргаар үнэлэхдээ статистик үндэсний мэдээллийн нэгдсэн сайтын статистик үзүүлэлтүүдийг ашиглан бүс нутгийн ялгаатай байдлын тохируулгыг байршлын болон эдийн засгийн хүчин зүйлсэд тооцож ялгаатай байдлыг тохируулж зэх зээлийн үнэлгээтэй харьцуулж үнэлгээг гаргасан гэж мэдүүлсэн болно.

5.4. Нэхэмжлэгч Х** банкны Б аймгийн салбараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...  зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн,зах зээлийн судалгаа хийгээгүй, Ц***** суманд байршилтай хөрөнгө байхад хотод байршилтай хөрөнгөтэй харьцуулж үнэлсэн, бодит байдал дээрх үнэлгээгээр хөрөнгүүд нь борлуулагдахгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү нөхцөл байдлыг нотолсон нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгох үндэслэл нотлогдохгүй байна. 

5.5. Нэхэмжлэгч Х** банкны Б аймгийн салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа үйл баримтыг нотолж чадаагүй болно.

5.6. Хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн Ш-3/3 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан нь Х******** үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь заалтад нийцсэн  байна гэж шүүхээс дүгнэлээ.

5.7. Иймд нэхэмжлэгч Х** банкны Б аймгийн салбарын хариуцагч тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох хөрөнгийн үнэлгээчний 2025 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн Ш-3/3 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Х** банкны Б аймгийн салбарын гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Х** банкны Б аймгийн салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

7. Нэхэмжлэгч Х** банкны Б аймгийн салбарын хавтаст хэрэгт харьцуулан судлуулахаар гаргаж өгсөн У****** Б******* гэх иргэний үл хөдлөх хөрөнгийг зар мэдээлэлд тавьсан талаарх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь энэхүү баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн, мөн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримт байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х** банкны Б аймгийн салбарын нэхэмжлэлтэй Б аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хөрөнгийн үнэлгээчний  2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Ш-3/3 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х** банкны Б аймгийн салбарын гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 -д зааснаар нэхэмжлэгч Х** банкны Б аймгийн салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг буцааж нэхэмжлэгч Х** банкны Б аймгийн салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       К.БҮЛДИРГЕН