Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 302/ШШ2026/00007

 

 

 

 

 

 

  2025            12           24     

                             302/ШШ2026/00007

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Х***** гаргагч: Б аймгийн Б******* сумын 1 дүгээр багт оршин суух, Ж**** байхара овогт М****** С*******

Х******** шаардлага: Б аймгийн Б******* сумын Ц***** бага сургуулийн дотуур байранд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Х***** гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

Б** даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Х***** гаргагч М.С нь Б аймгийн Б******* сумын Ц***** бага сургуулийн дотуур байранд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Х***** гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б аймгийн Б******* сумын 1 дүгээр багийн иргэн М.С нь шүүхэд Б аймгийн Б******* сумын Ц***** бага сургуулийн дотуур байранд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Ө**** шүүх хуралдаанд биечлэн ирж чадаагүй тул надад итгэмжлэл олгосон. Т***** тус суманд 1965 онд төрсөн ба одоо 60 настай. 1983 онд 8 дугаар ангийг төгсөөд дараа жил нь цэрэгт татагдаж 3 жил цэргийн алба хаагаад ирсэн байна. Дараа нь шууд Б аймгийн Б******* сумын Ц***** бага сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд орсон. Тус байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Гэхдээ нийгмийн даатгалын байгууллагаас 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тооцохгүй байх тул шүүхэд хандсан. Х***** гаргагч М.С нь нярав гэх албан тушаалыг бага сургууль учраас хавсаргаж гүйцэтгэж байжээ. Т****** биш үндсэн албан тушаал нь дотуур байрны хүмүүжүүлэгч багш байжээ. Х******** холбоотой бүх нотлох баримтыг гаргаж өгсөн.

1.2.Иймд хүсэлт гаргагч М.С Б аймгийн Б******* сумын Ц***** бага сургуулийн дотуур байранд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2.Х***** гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ ахлах багшийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвэр, үнэмлэх, боловсролын тэргүүний ажилтны үнэмлэх,  Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, үйлдвэрчний эвлэлийн гишүүний үнэмлэх, иргэний үнэмлэхийн лавлагаа,  Т.Б олгосон итгэмжлэл, Б аймгийн Б******* сумын Ц***** бага сургуулийн захирлын 1988 оны 03 дугаартай тушаал, 1991 оны 9 дүгээр сар, 1989 оны 11 дүгээр сар, 1990 оны 10 дугаар сар, 1990 оны 11 дүгээр сар, 1991 оны 8 дугаар сарын цалингийн хүснэгт, Б.А, А.А, З.А нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Б******* сумын Ц***** багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай тодорхойлолт, Б******* сумын Ц***** багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдийн Б/15 дугаартай тушаал, цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт зэргийг тус тус хавсаргаж ирүүлсэн байна.

3. Б** даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Б.Ж олгосон итгэмжлэл өгсөн байна.

4. Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12/1198 дугаартай лавлагаагаар ирүүлсэн ХААТР маягтууд, Б аймгийн Ц***** багийн ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаартай лавлагаа, Б.А, А.А, З.А нарыг асуусан гэрчийн тэмдэглэл, Б аймгийн А****** хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 415 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Б******* сумын Ц***** багийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаартай лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5. Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6. Х***** гаргагч М.С итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Х***** гаргагч М.С нь 1988 оноос Б******* сумын Ц***** багийн Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаад 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Нийгмийн даатгалын байгууллагаас 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тооцохгүй байх тул шүүхэд хандсан. Иймд түүний Б аймгийн Б******* сумын Ц***** бага сургуулийн дотуур байранд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. 

7. Х***** гаргагч М.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

8. Х***** гаргагч М.С нь Б аймгийн Б******* сумын Ц***** бага сургуулийн дотуур байранд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

8.1. Б аймгийн Б******* сумын Ц***** бага сургуулийн захирлын 1988 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 3 дугаартай тушаалд “... М.С нь тус сургуулийн дотуур байранд тавиас дээш хүүхэдтэй тул мэргэжлийн хүмүүжүүлэгч багшаар 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн авч ажиллуулсугай.” гэж бичигдсэн байдал,

8.2. Х***** гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нээлгэсэн 02 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт овог: М**** нэр: С*******, төрсөн он: 1965.08.26 гэж бичигдсэн байх ба уг хөдөлмөрийн дэвтрийн дотор талын бичилтийг үзэхэд 3 дугаар  хуудаст Б******* сумын цэцэгтийн бага сургуульд нярвын үүрэгт ажилд томилов. 1988.09.01 №24, 4 дүгээр хуудаст Ц***** бага сургуульд 1989.09.01-ээс 1994.12.31 хүртэл ажилласан НД-ын дэвтэрт шилжих болсон тул хөдөлмөрийн дэвтрийг хаав гэж бичигдсэн байна.

 

 

8.3. Б аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаартай “Б******* сумын 1 дүгээр багийн иргэн М.С Ц***** бага сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар томилогдсон 1988 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн сургуулийн захирал Ш.А [**] тоот тушаал, ажлаас чөлөөлсөн тухай 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/[**] тоот тушаал болон манай байгууллагын архиваас гарсан 1988 оны 10,11 сар, 1989 оны 6 сар, 1990 оны 3,11,12 дугаар саруудын цалингийн тооцооны хүснэгт,1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн, 1990 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн цагийн бүртгэл тус тус гарсныг үүгээр уламжлан хүргэж байна. Мөн миний бие 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 20-ний өдрийг дуустал тус сургуульд хамт ажиллаж байсан болно” гэх тодорхойлолт,

8.4. Б аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаартай албан бичгээр ирүүлсэн, Б аймгийн А****** хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн хүсэлт гаргагч М.С холбогдох Б аймгийн Б******* сумын Ц***** бага сургуулийн 1988 оны 10,11 сар, 1989 оны 6 сар, 1991 оны 9 дүгээр сар, 1989 оны 11 дүгээр сар, 1990 оны 3,10,11,12 дугаар сар, 1991 оны 8 дугаар сар, 1993 оны цалин хөлс авч байсан цалин хөлсний баримтууд болон 1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн, 1990 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн, 1991 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн цагийн бүртгэлийн баримтууд,

8.5. Б аймгийн Б******* сумын Ц***** багийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай “М.С нь 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Б******* сумын Ц***** багийн ерөнхий боловсролын сургуульд “дотуур байрны хүмүүжүүлэгч” багшаар ажилласан нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт,

8.6. Б аймгийн Б******* сумын 1 дүгээр багийн иргэн Б.А, А.А, З.А нарын “М.С нь Б аймгийн Б******* сумын Ц***** бага сургуулийн дотуур байранд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр,

8.7. Б аймгийн Б******* сумын Ц***** багийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/15 дугаартай “Үндсэн ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “... Тус сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багш М**** овогтой С********** өгсөн хувийн өргөдлийн дагуу 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэж бичигдсэн байдал зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

9. Х***** гаргагч М.С нь 1984 оны 08 дугаар сарын 19-ний өдөр цэргийн тангараг өргөж 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар хугацаат цэргийн алба хаасан болох нь түүний хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөн Ц****** батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

9.1. Х***** гаргагч М.С нь АБЯ-ны харьяа багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийн дэргэд дотуур байрны хүмүүжүүлэгчийн 121 хоногийн хугацаатай мэргэжил дээшлүүлэх курст суралцаж төгсөн тул А**** боловсролын Я** Б*** нарын мэргэжил дээшлүүлэх институтээс 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3693 дугаартай үнэмлэх олгосон байна.

9.2. Х***** гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1982 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 270110 дугаартай МХЗЭ-ийн гишүүний Б** илэрхийлэхэд түүний 1982 оноос1987 он хүртэл татвар төлсөн талаарх бичилт авагдсан байна.

10. Х***** гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтэр, боловсролын тэргүүний ажилтны үнэмлэх, үйлдвэрчний эвлэлийн гишүүний үнэмлэх, ахлах багшийн үнэмлэх нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно. 

11. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч М.С Б аймгийн Б******* сумын Ц***** бага сургуулийн дотуур байранд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Ж**** байхара овогт М****** С********** Б аймгийн Б******* сумын Ц***** бага сургуулийн дотуур байранд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч М.С улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН