| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/01083/И |
| Дугаар | 302/ШШ2026/00009 |
| Огноо | 2025-12-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 302/ШШ2026/00009
| 2025 12 25 | 302/ШШ2026/00009 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: [ХОТ] хот, С******** дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, С****** гудамж 13 А тоотод үйл ажиллагаа явуулах, ****** ББСБ ХК
Хариуцагч: Б аймгийн [****] сумын 11 дүгээр багт оршин суух, Х****** назар овогт Х******* А*******
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 35,079,829 /гучин таван сая далан есөн мянга найман зуун хорин есөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.********** ****** ББСБ ХК нь Х.А холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 35,079,829 /гучин таван сая далан есөн мянга найман зуун хорин есөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. НЗээлдэгч Х***** овогтой А******* нь "****** ББСБ" ХК-ийн LendMN аппликейшнийг ашиглаж 2024 оны 04-р сарын 19-ний өдөр "FLEXI BUSINESS зээлийн шугам буюу зээлжих эрх нээх" цахим зээлийн гэрээ байгуулж зээлийн шугамын эрхийг нээлгэсэн. Зээлдэгч нь өөрийн ашиглах боломжтой дээд хэмжээнд багтаан хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжтой байдаг бөгөөд зээл авах бүрт гэрээний хавсралтаар зээлийн хэмжээ, хүү, хугацаа, үлдэгдэл дүн зэргийг "А****** буй зээлийн нөхцөл"-д тусгаж гэрээнд нэмэлт оруулдаг. Ү**** дагуу зээлдэгч Х.А нь 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 3 удаагийн хүсэлтээр 30,760,000 төгрөгийн зээлийг сарын 3.99 хувийн хүүтэйгээр авсан байна. Үүнд 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 30,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ний өдөр 410,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 350,000 төгрөгийг тус тус авсан байна. Зээлдэгч нь 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар "Flexi business" зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 768,419 төгрөг, зээлийн хүү 2,831,581 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний 4.7.1-т "Зээлдэгч авсан зээлээ эргэн төлөх хуваарьт заасан сар бүрийн эргэн төлөх өдрийн дотор, эргэн төлөх хуваарьт заасан дүнгээр тухай бүр эргүүлэн төлнө", 4.7.5- д "З********** нь зээлийн төлбөрийг хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар суутгана", 6.2.1-т "Зээлдэгч нь З****** эрх, дод эрхийн хүрээнд авсан зээлээ "А****** буй зээлийн нөхцөл", эргэн төлөх хуваарийн дагуу түүнд ногдох зээлийн хүүгийн хамт үл маргах журмаар тээлдүүлэгчид эргэн төлөх үүрэгтэй" гэж заасан. Зээлдэгч нь зээлийн төлөлтөө зохих ёсоор, тогтоосон хэмжээгээр, хугацаандаа төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зорчсон. М**** байгууллагын зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж, утсаар холбогдож шаардлага тавьж байсан боловч үүргийн зөрчлөө бүрэн арилгаагүй. 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар "Flexi business" зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 29,991,581 төгрөг, зээлийн хүү 5,074,248.87 төгрөг, нийт 35,065,829.87 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Иймд хариуцагч Х***** овогтой А********** байгуулсан "FLEXI business зээлийн шугам буюу зээлжих эрх нээх" зээлийн гэрээний үүрэгт 35,065,829.87 төгрөг, нотариатын зардалд 12,000 төгрөг, 35,079,829.87 /гучин таван сая далан есөн мянга найман зуун хорин есөн төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Х.А хариу тайлбартаа “Миний бие Х.* ** *** ****** ******** ****** ББСБ ХК надад холбогдуулан гаргасан 35,079,829 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би энэхүү 35,079,829 төгрөгийг төлж өгөхийг хүлээ зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. ********** ****** ББСБ ХК нь Х.А холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 35,079,829 /гучин таван сая далан есөн мянга найман зуун хорин есөн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.А нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 35,079,829 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч Х.А нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5** ******* *** *** ********* ********** ****** ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,349 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 166,745 төгрөг, мөн хариуцагч Х.А 166,745********* *** *** ********* ********** ****** ББСБ ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х****** назар овогт Х******* А******* нь зээлийн гэрээний үүрэгт 35,079,829 /гучин таван сая далан есөн мянга найман зуун хорин есөн/ ********* ********** ****** ББСБ ХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1** ******** ********** ****** ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,349 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 166,745 төгрөг, мөн хариуцагч Х.А 166,745 /нэг зуун жаран зургаан мянга долоон зуун дөчин таван/ ********* *** *** ********* ********** ****** ББСБ ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН