Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 302/ШШ2026/00010

 

 

 

 

          2025            12            25     

                             302/ШШ2026/00010

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,

Нэхэмжлэгч: Б аймгийн [****] сумын [**] дугаар багт үйл ажиллагаа явуулах, **** банкны Б аймаг дахь салбар /захирал Л.Ө/

Хариуцагч: Б аймгийн Д***** сумын 9 багт оршин суух, Х****** назар овогт Х******* А*******

Хариуцагч: Б аймгийн [****] сумын [**] дугаар багт оршин суух, Б************ овогт Ж****** А*****

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 112,620,739 /нэг зуун арван хоёр сая зургаан зуун хорин мянга долоон зуун гучин есөн/ төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийн мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч **** банкны Б аймаг дахь салбарын захирал Л.Ө нь Ж.А, Х.А нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 112,620,739 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийн мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Х.А, Ж.А нар нь нэхэмжлэгч **** банк ХК-тай 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ЗГ202456232247 тоот Зээлийн гэрээ байгуулж 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгийг, жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр БГҮ202456232247 тоот Барьцааны гэрээ, БГХ202456232247 тоот Барьцааны гэрээ байгуулсан юм.

1.2. Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 40,486,095.82 төгрөг, зээлийн хүү 23,678,123.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,622.96 төгрөг, нийт 64,174,842.76 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 115 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээлийн төлбөр 104,585,654.10 төгрөг, зээлийн хүү 7,933,413.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101,671.74 төгрөг, нийт 112,620,739 төгрөг үлдэгдэлтэй байна.

1.3. Зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлэхүй тохиолдолд дараах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах. Үүнд: 1. Б, [****] сумын [**]-р баг, Х*** арал Б*******-9 гудамж, [**] [*******] хаягт байршилтай Улсын бүртгэлийн Ү-02130105054 дугаартай, 100 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, 2. Б, [****] сумын [**]-р баг, Х*** арал бүртгэлийн Г-[**********] дугаартай, 960 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Б*******-9 гудамж, [**] [*******] хаягт байршилтай Улсын газар, 3. Б, [****] сумын [**]-р баг, Х** [*******] хаягт байршилтай Улсын бүртгэлийн Г-[**********] дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 4. Б, Т**** сумын [**]-р баг, хаягт байршилтай Улсын бүртгэлийн Ү-[**********] дугаартай, 120 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, 5. Б, Т**** сумын [**]-р баг, Х** толгой Ар булаг-1 гудамж, [**] [*******] хаягт байршилтай Улсын бүртгэлийн Г-[**********] дугаартай, 823 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар 6. Б, У******* сумын [**]-р баг, хаягт байршилтай Улсын бүртгэлийн Ү-[**********] дугаартай, 96 м.кв талбайтай, өвлийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, 7. Б, У******* сумын [**]-р баг, С***** гол гудамж, [**] [*******] хаягт байршилтай Улсын бүртгэлийн 3-[**********] дугаартай, 1000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 8. Улсын бүртгэлийн 7599 БӨҮ дугаартай Toyota Prius-XW30 маркийн суудлын машин, 9. 6 ширхэг эсгий гэр, бизнесийн бараа материал жагсаалтаар болон гэрийн эд хогшил болно.

1.4. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 112,620,739 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийн мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Ж.А, Х.А нар хариу тайлбартаа “Бид Ж.А, Х.А нар Х*** банкнаас бизнесийн зориулалттай зээл авч, зээлийн гэрээний үүрэгт 112,620,739 төгрөгийг гаргуулах барьцаа хөрөнгийг үүргийг хангуулах тухай шаардлагыг бүхэлд  нь зөвшөөрч байна. Иймд хариуцагч нар нэхэмжлэгч **** банкны Б салбарын бид нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснөөр хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Нэхэмжлэгч **** банкны Б аймаг дахь салбар нь Ж.А, Х.А нарт холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүрэгт 112,620,739 /нэг зуун арван хоёр сая зургаан зуун хорин мянга долоон зуун гучин есөн/ төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийн мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.А, Х.А нар нь зээлийн гэрээний үүрэгт нийт 112,620,739 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийн мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хариуцагч Ж.А, Х.А нар нь зээлийн гэрээний үүрэгт нийт 112,620,739 төгрөгийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч **** банкны Б аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 721,053 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 360,526 төгрөг, мөн хариуцагч Ж.А, Х.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 360,526 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч **** банкны Б аймаг дахь салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Ж.А, Х.А нар нь Зээлийн гэрээний үүрэгт 112,620,739 /нэг зуун арван хоёр сая зургаан зуун хорин мянга долоон зуун гучин есөн/ төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийн мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.А, Х.А нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд “Барьцааны гэрээ”-ний зүйл болох 1. Б, [****] сумын [**]-р баг, Х*** арал Б*******-9 гудамж, [**] [*******] хаягт байршилтай Улсын бүртгэлийн Ү-02130105054 дугаартай, 100 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, 2. Б, [****] сумын [**]-р баг, Х*** арал бүртгэлийн Г-[**********] дугаартай, 960 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Б*******-9 гудамж, [**] [*******] хаягт байршилтай Улсын газар, 3. Б, [****] сумын [**]-р баг, Х** [*******] хаягт байршилтай Улсын бүртгэлийн Г-[**********] дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 4. Б, Т**** сумын [**]-р баг, хаягт байршилтай Улсын бүртгэлийн Ү-[**********] дугаартай, 120 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, 5. Б, Т**** сумын [**]-р баг, Х** толгой Ар булаг-1 гудамж, [**] [*******] хаягт байршилтай Улсын бүртгэлийн Г-[**********] дугаартай, 823 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар 6. Б, У******* сумын [**]-р баг, хаягт байршилтай Улсын бүртгэлийн Ү-[**********] дугаартай, 96 м.кв талбайтай, өвлийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, 7. Б, У******* сумын [**]-р баг, С***** гол гудамж, [**] [*******] хаягт байршилтай Улсын бүртгэлийн 3-[**********] дугаартай, 1000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 8. Улсын бүртгэлийн 7599 БӨҮ дугаартай Toyota Prius-XW30 маркийн суудлын машин, 9. 6 ширхэг эсгий гэр, бизнесийн бараа материал жагсаалтаар болон гэрийн эд хогшил зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаанд оруулахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч **** банкны Б аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 721,053 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 360,526 төгрөг, мөн хариуцагч Ж.А, Х.А нараас 360,526 /гурван зуун жаран мянга таван зуун хорин зургаан/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч **** банкны Б аймаг дахь салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН