Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2026/ДШМ/169

 

2026           02           04                                                                                     2026/ДШМ/169

 

 

Б.Х-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Очгэрэл (томилолтоор),

шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч И.Атарбямба,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2643 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч И.Атарбямба нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Х-эд холбогдох эрүүгийн 2002 00335 0149Т дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн Б-ийн Х-, ........, урьд:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 459 дүгээр шийтгэх тогтоол, Улсын дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 126 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1738 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял шийтгүүлж, ялыг биелүүлж 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон (РД:Б-).

Шүүгдэгч Б.Х- нь 2020 оны 05 дугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Тоуоtа ..........

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2643 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэснийг “арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон.” гэж өөрчилж,

8 дахь заалтаас “сэтгэцэд учирсан хор уршгийг” гэсэн хэсгийг хасаж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч И.Атарбямба нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

            4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           М.АЛДАР

ШҮҮГЧ                                                           Л.ГАЛБАДАР

ШҮҮГЧ                                               Т.АЛТАНТУЯА