| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/01027/И |
| Дугаар | 302/ШШ2026/00042 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 302/ШШ2026/00042
| 2026 01 12 | 302/ШШ2026/00042 |
|
З******** эвлэрснийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн [****] сумын 4 дүгээр багт оршин суух, Ж******* тайлах овогт Б******** М******
Хариуцагч: Б аймгийн [****] сумын [**] дугаар багт оршин суух, Н***** жалманбет овогт Ш*********** Т*******
Нэхэмжлэлийн шаардлага: Г*********** ажлын хөлсний зөрүү 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Ш.Т холбогдуулан гүйцэтгээгүй ажлын хөлсний зөрүү 11,220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д гүйцэтгээгүй ажлын хөлсний зөрүү 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Т нь 2026 оны 02 дугаар сард 2,000,000 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сард 2,000,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сард 2,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж өгөхөөр болж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Ш.Т нар нь хоорондоо харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрсэн тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
5. Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
6. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,470 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн багасгасан нэхэмжлэлийн үнийн дүн болон 6,000,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийн тал хувь болох 55,475 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас, мөн хариуцагч Ш.Т 55,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.М олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ш.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох гүйцэтгээгүй ажлын хөлсний зөрүү 6,000,000 төгрөгөөс 2026 оны 02 дугаар сард 2,000,000 төгрөгийг, 2026 оны 03 дугаар сард 2,000,000 төгрөгийг, 2026 оны 01 дүгээр сард 2,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.М төлж өгөхөөр болж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Ш.Т нар хоорондоо эвлэрсэн тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 55,475 төгрөг, мөн хариуцагч Ш.Т 55,475 /тавин таван мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.М олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН