| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/01106/И |
| Дугаар | 302/ШШ2026/00063 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 302/ШШ2026/00063
| 2026 01 14 | 302/ШШ2026/00063 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Х***** гаргагч: Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**] дугаар багт оршин суух, Ж******* овогт Б******* О******
Х******** шаардлага: Баян-Өлгий аймгийн Н********* сумын Х** эмнэлэгт 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Х***** гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
Б** даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт шүүх хуралдааны товыг мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Х***** гаргагч Б.О нь Баян-Өлгий аймгийн Н********* сумын Х** эмнэлэгт 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Х***** гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Баян-Өлгий аймгийн Н********* сумын [**] дугаар багийн иргэн Б.О нь 1966 онд төрсөн, 59 настай, эрэгтэй. Т***** 1982 онд Г***-А**** аймаг дахь А****** ухааны дунд сургуульд элсэн суралцаж 1986 онд тус сургуулийг төгсөж эх баригч бага эмч мэргэжил эзэмшсэн. С******* төгсөж ирсний дараа 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс бага эмчээр Н********* сумын хүн эмнэлгийн Ховд бригад хариуцсан томилогдож ажиллаж байгаад БХЯ-ны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/[**] тоот тушаалаар Баян-Өлгий аймгаас хугацаат цэргийн албанд татагдаж, А**** армийн 124 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар халагдсан. Ц****** халагдаж ирээд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Н********* сумын хүн эмнэлгийн Ховд бригад хариуцсан бага эмчээр томилогдож одоо хүртэл бага эмчээр ажиллаж байна. Т***** ажилласан байдал тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэрт бичигдэж баталгаажсан боловч 2009 оны 7 дугаар сарын 5-ны өдөр зусланд гарахаар ЗИЛ-130 маркийн автомашинд ачсан гэр орон нь замд шатаж хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, холбогдох бусад баримт бичгүүд нь галд өртөж шатсан. Энэ талаар тухайн үед О***** байдлын хэлтсийн байцаагчийн дүгнэлт гарч байжээ. Т******* тогтоолгохоор Б.О нь Засаг даргын Т***** газрын А****** тасагт хандахад түүнийг ажилд томилсон, чөлөөлсөн тушаалууд гарч ирээгүй боловч цалин хөлсний баримтууд гарч ирсэн. Б.О нь эдгээр материалуудаар тэтгэвэр тогтоолгохоор аймгийн Нийгмийн даатгалын газарт хандахад ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир 1986-1987, 1989-1994 онуудад ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох чиглэл өгсний дагуу энэхүү хүсэлтийг гаргаж байна. Иймд түүний Баян-Өлгий аймгийн Н********* сумын Х** эмнэлэгт 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Х***** гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ архивын лавлагаа, дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэхийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баян-Өлгий аймгийн О***** байдлын хэлтсийн 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдийн 15/7 дугаартай эрхийн албаны хуулбар, З.Р, С.Р, Х.А нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, итгэмжлэл, Баян-Өлгий аймгийн Н********* сумын А.К нэрэмжит Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
3. Шүүхийн журмаар Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10/28 дугаартай албан бичгээр хүргүүлсэн ХААТР маягтууд, Баян-Өлгий аймгийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дугаартай лавлагаа зэргийг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Шүүхээс хүсэлт гаргагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4. Х***** гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Х***** гаргагч Б.О нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор аймгийн Нийгмийн даатгалын газарт хандахад ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир 1986-1987, 1989-1994 онуудад ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох чиглэл өгсний дагуу энэхүү хүсэлтийг гаргаж байна. Иймд түүний Баян-Өлгий аймгийн Н********* сумын Х** эмнэлэгт 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
5. Х***** гаргагч Б.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
6. Х***** гаргагч Б.О нь Баян-Өлгий аймгийн Н********* сумын Х** эмнэлэгт 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бага эмчээр ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
6.1. Баян-Өлгий аймгийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дугаартай “Х***** гаргагч Б.О холбогдох Баян-Өлгий аймгийн Н********* сумын Х** эмнэлгийн даргын 1994 оны 10, 11, [**] тоот дугаартай тушаал мөн 1991-1994 онуудын цалин хөлсний баримтуудыг баталгаажуулан хуулбарлан хүргүүлэв” гэжээ.
6.2. Н********* сумын эмнэлгийн ерөнхий их эмчийн 1994 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай “Т** зохицуулан ажиллуулах ба ажил хуваарилах тухай” тушаалд “... сувилагчаар О****** нарыг тус тус хариуцуулж ажиллуулахыг зөвшөөрсүгэй” гэж бичигдсэн байдал,
6.3. Н********* сумын эмнэлгийн ерөнхий их эмчийн 1994 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дугаартай “... Х****** ажилчид ажиллуулах тухай” тушаалд “Т***** аж ахуйн малд өвс бэлтгэхэд О****** нарыг 14 хоногоор томилон ажиллуулсугай” гэж бичигдсэн байдал,
6.4. Н********* сумын эмнэлгийн ерөнхий их эмчийн 1994 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “түр ажилд томилох тухай” тушаалд “Г***** их эмч өвчтэй байгаа тул их эмч М******** оронд бага эмч О******* 10/XI-ээс эхэлж ажлыг түр хариуцуулж дүн бүртгэлийн бага эмчийн ажлыг хавсруулсугай” гэж бичигдсэн байдал,
6.5. Баян-Өлгий аймгийн А****** хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дугаартай албан бичгээр хүсэлт гаргагч Б.О холбогдох Баян-Өлгий аймгийн Н********* сумын Х** эмнэлгийн 1991-1994 онуудын онуудын цалин хөлсний баримтыг тус архивын хуулбар үнэн тэмдэг дарж хүргүүлсэн Баян-Өлгий аймгийн Н********* сумын Х** эмнэлгийн 70 дугаар дансны түүврээс хүсэлт гаргагч Б.О 1991 оны 6, 7, 9 саруудын, 1992 оны 1, 2, 3, 6 саруудын, 1993 оны 8, 9, 10, 11, 12 саруудын, 1994 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 саруудын ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилтүүд авагдсан байна.
6.6. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10/28 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагчийн Г********* бүртгэх анкет ХААТР-15 /А/ маягтад “... 2.гэрлэсэн он,сар,өдөр: 1990.03.03, 3.нөхрийн овог, нэр: Б******* О******, 5.Б******* оршин суугаа аймаг, сум: Баян-Өлгий аймаг, Н********* сум, 13.ажилладаг байгууллага: Х** эмнэлэг, 14.эрхэлдэг ажил:бага эмч,” гэж, хүсэлт гаргагчийн 1991 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүүхэд О.С төрснийг бүртгэх анкет ХААТР-11 /А/ маягтад 11.эцгийн овог, нэр: Б******* О******, ажилладаг байгууллага: Ховд бригдад бага эмчийн салбарт, эрхэлдэг ажил: бага эмч” гэж, 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүүхэд О.Г төрснийг бүртгэх анкет ХААТР-11 /А/ маягтад 11.эцгийн овог, нэр: Б******* О******, ажилладаг байгууллага: Х** эмнэлэг, эрхэлдэг ажил: бага эмч” гэж, 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүүхэд О.Ж төрснийг бүртгэх анкет ХААТР-11 /А/ маягтад 11.эцгийн овог, нэр: Б******* О******, нийгмийн бүлэг: ажилчин” гэж тус тус бүртгэгдсэн байна.
6.7. Баян-Өлгий аймгийн Н********* сумын иргэн З.Р, С.Р, Х.А нар нь хүсэлт гаргагч Б.О нь Баян-Өлгий аймгийн Н********* сумын Х** эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтууд зэрэг бичмэл нотлох бармуудаар тогтоогдож байна.
7. Х***** гаргагч Б.О Баян-Өлгий аймгийн Н********* сумын Х** эмнэлэгт 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь
8.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч Б.О болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Баян-Өлгий аймгийн Н********* сумын Х** эмнэлэгт 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул энэхүү хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8.2. Баян-Өлгий аймгийн Н********* сумын иргэн З.Р, С.Р, Х.А нар нь хүсэлт гаргагч Б.О нь Баян-Өлгий аймгийн Н********* сумын Х** эмнэлэгт 1986 оноос хойш бага эмчээр ажиллаж байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт өгсөн боловч энэхүү тодорхойлолтууд нь үйл баримтын талаар тодорхой тодорхойлж чадаагүй буюу бусад хөдлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
8.3. Баян-Өлгий аймгийн О***** байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15/7 дугаартай Г** түймэр гарсан тухай актаар ... Иргэн Б.О эсгийн гэр гал түймэрт өртөж ашиглах ямар ч боломжгүй болсон. Уг гал түймрийн улмаас иргэн Б.О хувийн өмчид 5141,0 мянган төгрөгийн хохирол учирсан” гэж акт тогтоосон боловч энэхүү актаар түүний Баян-Өлгий аймгийн Н********* сумын Х** эмнэлэгт 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бага эмчээр ажиллаж байсныг нотлох баримтууд устсан гэж үзэх боломжгүй байна.
8.4. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10/28 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагчийн Монгол улсын хүн амын регистрийн карт ХААТР-1/А/ маягтад 14. А******** байгууллага: сумын эмнэлэгт, ажилд орсон он: 1987” гэж бичигдсэн боловч энэхүү бичилт нь бусад хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.
9.Б***** хамгаалахын төв архивын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Х******* цэргийн алба хаасан архивын лавлагаанд “ Б******* О****** /О******/ БХЯ-ны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан А**** армийн 124 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 627249 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэжээ.
9.1. Х***** гаргагч Б.О Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Г***-А**** аймаг дахь А****** ухааны коллежоос 2010 онд эх баригч бага эмч дипломыг олгосон байна.
9.2. Х***** гаргагч Б.О нь 1995 оноос 1999 он дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шитгэлийн архивын лавлагаагаар тогтоогдож байна.
10. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Б.О Баян-Өлгий аймгийн Н********* сумын Х** эмнэлэгт 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бага эмчээр ажилласан байдлыг тогтоож, үлдсэн Баян-Өлгий аймгийн Н********* сумын Х** эмнэлэгт 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж******* овогт Б******* О****** нь Баян-Өлгий аймгийн Н********* сумын Х** эмнэлэгт 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бага эмчээр ажилласан байдлыг тогтоож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН