| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/01122/И |
| Дугаар | 302/ШШ2026/00064 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 302/ШШ2026/00064
| 2026 01 14 | 302/ШШ2026/00064 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Б аймгийн [****] сумын [**] дугаар багт оршин суух, Е******* овогт Б******* С******
Хариуцагч: Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /дарга Д.М/
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/05 дугаартай “Г**** цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхлэж байсан харуулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.С,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /дарга Д.М/-т холбогдуулан Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/05 дугаартай “Г**** цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхлэж байсан харуулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Б.С нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Б.С тус байгууллагад 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн харуулын ажилд томилогдож, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллаж ирсэн. Гэтэл 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлсөн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт Х******* эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа тохиолдолд ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэл өгнө гэж заасныг ажил олгогч ної гойгоор зөрчиж, ажлаас чөлөөлсөн явдалд маш их гомдолтой байна. Мөн ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн ямар ч зүйл, заалтыг ба имтлахгүйгээс гадна тушаалын үндэслэх хэсэгт намайг ямар албан тушаалаас чөлөөлж байгаа мен ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа эсэх талаар дурдаагүй байна. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг чанд мөрдөн ажиллаж ирсэн байхад ямар ч хууль зүйн үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /дарга Д.М/-т холбогдуулан Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/05 дугаартай “Г**** цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхлэж байсан харуулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /дарга Д.М/ хариу тайлбартаа: Иргэн Б.С тус байгууллагад гэрээт харуулаар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн "Г***** ажилтны хязгаарыг шинэчлэн батлах тухай" Б/407 дугаартай тушаалаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ажиллах гэрээт ажилтны хязгаарыг 2 байхаар шинэчлэн тогтоосон. Үүнд үйлчлэгч 1, жолооч 1 гэж тогтоосон. Тухайн тушаал нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ERP системээр 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14:34 минутад ирүүлснийг Б С******* 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр "Т***** танилцуулсан тухай" хуудсаар танилцуулсан. Б*********** даргын 2025 оны Б/407 тушаалын хэрэгжилтийг хангаж тус хэлтэст гэрээт харуулаар ажиллаж байсан Б.С 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн "Г**** цуцлах тухай" Б/05 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн ба "Т***** танилцуулсан тухай хуудас"-аар 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цаг 50 минутад өөрт нь танилцуулж, гарын үсэг зуруулсан. Б.С нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 05-ны хооронд ээлжийн амралт эдэлсэн. Т***** гаргах явцдаа тухайн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс олон талаас нь судалж үзэн, шийдвэр гаргасан. Х******* даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 58 дугаартай "Б.С гэрээт ажилтнаар ажиллуулах тухай" тушаалаар тус хэлтсийн харуул, хамгаалалтын ажилтнаар томилсон байна. Тухайн албан хаагчтай хийсэн хөдөлмөрийн гэрээ байгаа эсэхийг судлан үзэхэд 2019 онд "Т***** байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ", 2022 "А*** гүйцэтгэх гэрээ"-г тус тус байгуулж байсан байна. Г***** харуул Б.С байгууллагын зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, харин "А*** гуйцэтгэх гэрээ"-гээр ажиллаж байсан нь орон тооны ажлын байр биш бөгөөд гэрээгээр гүйцэтгүүлэх ажил байсан тул "Г**** цуцлах тухай" тушаал гаргаж үүрэгт ажлаас чөлөөлж, тухайн шийдвэрийг өөрт нь албан ёсоор хүлээлгэн өгснөөр гэрээ дуусгавар болсон. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасан мэдэгдэл өгөх эрх үүрэг талуудын хооронд үүсэхгүй тул нэхэмжлэгч Б.С нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Н************ Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 24 дугаартай “А***** томилох тухай” тушаалын хуулбар, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/05 дугаарртай “Г**** цуцлах тухай” тушаалын хуулбар, Б аймгийн [****] сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэл, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2015, 2016 оны хөдөлмөрийн гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг гаргаж өгсөн.
4.Х*********** хариу тайлбар, тушаал танилцуулсан баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 58 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2025 оны ээлжийн амралтын хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тушаал танилцуулсан баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
5 Шүүх зохигчдын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч Б.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б.С тус байгууллагад 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн харуулын ажилд томилогдож, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллаж ирсэн. Гэтэл 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлсөн юм. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг чанд мөрдөн ажиллаж ирсэн байхад ямар ч хууль зүйн үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /дарга Д.М/-т холбогдуулан Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/05 дугаартай “Г**** цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхлэж байсан харуулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
7. Хариуцагч Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /дарга Д.М/ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн "Г***** ажилтны хязгаарыг шинэчлэн батлах тухай" Б/407 тушаалаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ажиллах гэрээт ажилтны хязгаарыг 2 байхаар шинэчлэн тогтоосон. Үүнд үйлчлэгч 1, жолооч 1 гэж тогтоосон. Б.С нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 05-ны хооронд ээлжийн амралт эдэлсэн. Х******* даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 58 дугаартай "Б.С гэрээт ажилтнаар ажиллуулах тухай" тушаалаар тус хэлтсийн харуул, хамгаалалтын ажилтнаар томилсон байна. Тухайн албан хаагчтай хийсэн хөдөлмөрийн гэрээ байгаа эсэхийг судлан үзэхэд 2019 онд "Т***** байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ", 2022 "А*** гүйцэтгэх гэрээ"-г тус тус байгуулж байсан байна. Г***** харуул Б.С байгууллагын зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, харин "А*** гуйцэтгэх гэрээ"-гээр ажиллаж байсан нь орон тооны ажлын байр биш бөгөөд гэрээгээр гүйцэтгүүлэх ажил байсан тул "Г**** цуцлах тухай" тушаал гаргаж үүрэгт ажлаас чөлөөлж, тухайн шийдвэрийг өөрт нь албан ёсоор хүлээлгэн өгснөөр гэрээ дуусгавар болсон. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасан мэдэгдэл өгөх эрх үүрэг талуудын хооронд үүсэхгүй тул нэхэмжлэгч Б.С нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1.Хавтаст хэрэг нотлох баримтаар авагдсан Б аймгийн Улсын Б********* хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн Б/05 дугаартай “Г**** цуцлах тухай” тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/407 дугаартай тушаал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1716 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Улсын бүртгэлийн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэн тушаах нь 1. Тус хэлтсийн гэрээт ажилтан Б******** С******** 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсүгэй. 2. Б.С ажлыг зохих хууль журмын дагуу хүлээлцэх, санхүүтэй холбоотой тооцоог хийж дуусгахыг ахлах нягтлан бодогч /А.Е/-д үүрэг болгосугай. 3. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэхийг хэлтсийн З********* ахлах мэргэжилтэн /Х.А/-д үүрэг болгосугай гэсэн эрхийн акт гаргаж нэхэмжлэгч Б.С ажлаас чөлөөлсөн байна.
8.2. Дээрх гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгч Б.С нь эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар Б аймгийн [****] сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, уг хорооноос 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаар тэмдэглэлээр урьдчилан шийдвэрлүүлснийг хүлээн авч мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар шүүхэд гомдол гаргасан байна.
9. Хариуцагч Б аймгийн Улсын Б********* хэлтэс нь Б.С нь гэрээт харуулаар ажиллаж байсан. Улсын бүртгэлтийн ерөнхий газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн “Г***** ажилтны хязгаарыг шинэчлэн батлах тухай” Б/407 тушаалаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ажиллах гэрээт ажилтны хязгаарыг 2 байхаар шинэчлэн тогтоосон. А**** бичгийг танилцуулсан, байгууллагын даргын 2025 оны Б/407 тушаалын хэрэгжилтийг хангаж тус хэлтэст гэрээт харуулаар ажиллаж байсан Б.С ажлаас чөлөөлсөн, гэрээт ажилтан Б.С байгууллагын зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, харин ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан нь орон тооны ажлын байр биш бөгөөд гэрээгээр гүйцэтгүүлэх ажил байсан тул гэрээ цуцлах тухай тушаал гаргаж үүрэгт ажлаас чөлөөлж, тухайн шийдвэрийг өөрт нь албан ёсоор хүлээлгэн өгснөөр гэрээ дуусгавар болсон. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасан мэдэгдэл өгөх эрх үүрэг талуудын хооронд үүсэхгүй тул нэхэмжлэгч Б.С нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
9.1. Х********** Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.
9.2. Дээрх хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/407 дугаартай албан бичигт гэрээт харуулын ажилтныг гэж тодорхой зааж ирүүлээгүй, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй намайг ажлаас чөлөөлсөн гомдолтой байна гэж маргасан.
10.Хавтаст хэрэг нотлох баримтаар авагдсан Б аймгийн Улсын Б********* хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/05 дугаартай “Г**** цуцлах тухай” тушаалаар гэрээт харуулаар ажиллаж байсан Б.С ажлаас чөлөөлсөн бол ажил олгогч уг тушаалдаа түүнийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тодорхой дурдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлан эрхийн акт гаргах ёстой байтал ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлаагүй байна.
10.1. А*** олгогчийн шийдвэр /тушаал/ нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн акт нь түүнд тавигдах шаардлагыг хангасан, улмаар ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан нь хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай гэтэл ажил олгогчийн дээрх тушаал нь эрх зүйн үндэслэлд нийцээгүй байна.
10.2. А*** олгогчийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/05 дугаартай “Г***** цуцлах тухай” тушаалдаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/407 дугаартай тушаал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1716 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Улсын бүртгэлийн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэн гэрээт ажилтан Б.С 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
10.3. А*** олгогч тушаалдаа үндэслэл болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/407 дугаартай тушаал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1716 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Улсын бүртгэлийн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг баримталсан боловч ажил олгогч хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй учир энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.
10.4. Хариуцагч буюу ажил олгогч гэрээт ажилтан Б.С 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн “Г***** ажилтны хязгаарыг шинэчлэн батлах тухай” 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/407 дүгээртэй тушаалыг, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улсын бүртгэлтийн хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/05 дугаартай “Г***** цуцлах тухай” тушаалыг тус тус танилцуулсан байна.
11.З****** газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралтаар Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэлийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Төсвийн байгууллагад ажиллаж байгаа малчин, моторчин, жолооч, слесарь, жижүүр, харуул, манаач, сахиул, худагчин зэрэг бусад төрлийн туслах чанарын болон хугацаа зааж ажиллуулдаг ажилтныг мөн адил гэрээгээр ажиллуулах ажлыг зохион байгуулна гэжээ.
11.1. Нэхэмжлэгч Б.С нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2009 оноос хойш тус байгууллагад гэрээт ажилтнаар ажиллахдаа түүнтэй Г***** харуул ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, Т***** байгууллагын зарим ажил,үйлчилгээг гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ зэрэг гэрээгээр тасралтгүй харуул, гэрээт харуулын ажилтнаар ажиллаж ирсэн нь хөдөлмөрийн гэрээ болон гэрээнүүдээр үйл баримт тогтоогдож байна.
11.2. Т***** байгууллагын зарим ажил,үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх гэрээгээр ажиллаж байсан ажилтныг Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэлийн 5 дугаар зүйлийн 5.1-т Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээгээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн болон хууль, тогтоомжид заасан бусад үндэслэлээр гэрээг цуцална гэх боловч хавтаст хэрэгт энэхүү үндэслэл тогтоогдохгүй байна.
12. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэх хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх,ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгоно гэжээ.
12.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэжээ.
12.2. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэж харилцан тохиролцож, гэрээт ажилтнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байх ба дээрх үндэслэлээр хууль зүйн дүгнэлт хийж нэхэмжлэгч Б.С урьд эрхэлж байсан тус байгууллагын гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
13.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.С Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Б.С буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Улсын бүртгэлтийн хэлтсээс 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн “Г**** цуцлах тухай” Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.С урьд эрхэлж байсан тус байгууллагын гэрээт харуулын ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.С Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Б.С буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Улсын бүртгэлтийн хэлтсээс 70200 төгрөг гаргуулан улсын болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН