Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 302/ШШ2026/00093

 

 

 

 

         2026             01            19     

                            302/ШШ2026/00093

 

    

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,

Нэхэмжлэгч: [ХОТ] хот, С******** дүүрэг, 1 дүгээр хороо, П****** гудамж, Ай си тауэр 13 давхар 1301А тоотод үйл ажиллагаа явуулах, П**** ББСБ ХХК

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багт оршин суух, А***** Н*******

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,453,883 /есөн сая дөрвөн зуун тавин гурван мянга найман зуун наян гурван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч П**** ББСБ ХХК нь хариуцагч А.Н холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,453,883 /есөн сая дөрвөн зуун тавин гурван мянга найман зуун наян гурван/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Н нь нэхэмжлэгч П**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 9,453,883 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

3. Иймд нэхэмжлэгч П**** ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 9,453,883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Н биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч П**** ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,212 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 83,106 төгрөг, мөн хариуцагч А.Н 83,106 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П**** ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

 1. Хариуцагч А.Н нь П**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт үүрэгт 9,453,883 /есөн сая дөрвөн зуун тавин гурван мянга найман зуун наян гурван/  төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч П**** ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,212 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 83,106 төгрөг, мөн хариуцагч А.Н 83,106 /наян гурван мянга нэг зуун зургаан / төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П**** ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН