| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2026/00063/И |
| Дугаар | 302/ШШ2026/00110 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 302/ШШ2026/00110
| 2026 01 21 | 302/ШШ2026/00110 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Х***** гаргагч: Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багт үйл ажиллагаа явуулах, Баян-Өлгий аймгийн Х******* халамж үйлчилгээний газар
Х******** шаардлага: Х*********** оролцвол зохих этгээд Т.Д эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Х***** гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Х***** гаргагч Баян-Өлгий аймгийн Х******* халамж үйлчилгээний газар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Д эрэн сурвалжлуулахыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Х***** гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багт оршин суух хаягтай иргэн Т.Д Х******* эрхлэлтийг дэмжих сангаас 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч эргэн төлөлт хийгээгүй. Т.Д нь одоо хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Т******* [*******] хаягт нь байдаггүй алга болсон. Т*** учраас түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан Т.[*******] хаягт нь байхгүй байна. Иймд Т.Д эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Х***** гаргагчаас эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээний хуулбар, батлан даалтын гэрээний хуулбар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 302/ШЗ2025/03509 дугаартай захирамж, М.Б олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн байна.
3. Шүүхийн журмаар Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10/46 дугаартай албан бичгээр ирүүлсэн Т.Д оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.Х***** гаргагч Баян-Өлгий аймгийн Х******* халамж үйлчилгээний газар нь хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багийн иргэн Т.Д хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Д эрэн сурвалжилж өгнө үү гэв.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1. Зээлдэгч Т.Д нь Баян-Өлгий аймгийн Х******* халамж үйлчилгээний газартай 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 11 дугаартай эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулж, 1,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээл авсан болох нь дээрх гэрээ болон батлан даалтын гэрээгээр тус тус тогтоогдож байна.
6.2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 302/ШЗ2025/03509 дугаартай захирамжаар ... нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Х******* халамж үйлчилгээний газрын нэхэмжлэлдээ заасан хаяг болох хариуцагч Т.Д нь Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар баг, Ж*** ауыл 40 гудамж, [**] тоотод оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
6.3. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10/46 дугаартай албан бичгээр хүргүүлсэн CVL2683000001000256 дугаартай У******* овогт Т***** Д********** /РД:[********]/-ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд байнга оршин суугаа газрын хаяг: Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар баг, Ж*** ауыл 40 гудамж, [**] тоот гэж бичигдсэн боловч энэхүү хаягийн бүртгэлд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Д нь энэ хаягтаа оршин суудаггүй болох нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 302/ШЗ2025/03509 дугаар захирамж болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.
7. Х***** гаргагч Баян-Өлгий аймгийн Х******* халамж үйлчилгээний газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1,155.2-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Д эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж тус тус зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх зүйтэй байна.
9. Иймд дээрх баримтуудыг үндэслэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Д шүүхийн журмаар эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагаа явуулахыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч /нэхэмжлэгч/ Баян-Өлгий аймгийн Х******* халамж үйлчилгээний газар нь төсвийн байгууллага учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Х******* халамж үйлчилгээний газрын хүсэлтээр, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд У******* овогт Т***** Т.Д /РД:[********]/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Т.Д эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагаа явуулахыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Х******* халамж үйлчилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН