Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 302/ШШ2026/00116

 

 

 

 

 

 

  2026            01           21     

                             302/ШШ2026/00116

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Х***** гаргагч: Баян-Өлгий аймгийн Б***** сумын 4 дүгээр багт оршин суух, И****  овогт Х******* Х******

Х******** шаардлага: Баян-Өлгий аймгийн Б***** сумын Б****** орчны хяналтын байцаагчаар 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Х***** гаргагч Х.Х,

Б** даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 1.Х***** гаргагч Х.Х нь Баян-Өлгий аймгийн Б***** сумын Б****** орчны хяналтын байцаагчаар 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Х***** гаргагч Х.Х нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Б***** сумын Б****** орчны хяналтын байцаагчаар 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад Б****** орчны хяналтын газар татан буугдсан учир Б***** сумын Засаг даргын Т***** газрын мэдэлд шилжсэн билээ. Тухайн үед ажилд орсон, гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ба тухайн үеийн орсон, гарсан тушаалууд архиваас гараагүй болно.

1.2. Иймд Нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир   миний Б***** сумын Б****** орчны хяналтын байцаагчаар 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Б** даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Х***** гаргагч Х.Х нь Баян-Өлгий аймгийн Б****** орчин хамгаалалтын газарт 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Б***** сумын Б****** орчны хяналтын байцаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан байна. Энэхүү жилүүдтэй холбоотой аймгийн архиваас ямар нэгэн баримт гараагүй. Мөн тухайн жилүүдтэй холбоотой цалин хөлсний баримт ч байхгүй. Б** 1991 онд төрсөн Ка гэх хүүхдийн ХААТР маягтын эцгийн мэдээллийн хэсэгт ажилгүй хэмээн тэмдэглэгдсэн байна. Т*** учраас хүсэлт гаргагчийн хүсэлтийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Х***** гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Баян-Өлгий аймгийн А****** хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 79 дугаартай архивын лавлагаа, 152340 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Н.У, Х.А нарын тодорхойлолтыг тус тус гаргаж өгсөн байна.

4. Б** даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б.Ж олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.

5. Шүүхийн журмаар Баян-Өлгий аймгийн А****** хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай албан бичиг, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10/59 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Х.Х болон түүний эхнэр, хүүхдүүдийн ХААТР маягтууд, Н.У, Т.К нарын гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

7. Х***** гаргагчийн хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Х.Х нь миний Б***** сумын Б****** орчны хяналтын байцаагчаар 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн болно. Гэвч тухайн хугацаанд ажиллаж байсан байдлыг нотлох баримт болох томилсон болон чөлөөлсөн тушаалууд архивт байхгүй тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй хохирч байна. Иймд  миний Б***** сумын Б****** орчны хяналтын байцаагчаар 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

8. Х***** гаргагч Х.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

9. Х***** гаргагч Х.Х нь Б***** сумын Б****** орчны хяналтын газарт 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл байцаагчаар ажиллаж байсан байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

9.1. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч Х.Х нь Б***** сумын Б****** орчны хяналтын байцаагчаар 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс, бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

9.2. Баян-Өлгий аймгийн А****** хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 79 дугаартай, мөн Баян-Өлгий аймгийн А****** хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай албан бичигт  “Баян-Өлгий аймгийн Б***** орчин, хамгаалах газрын 1991, 1992 онуудын тушаал болон цалин хөлсний баримтуудыг архивт шилжүүлээгүй  1980-1991, 1992 онуудын тушаалуудыг шүүх үзэхэд хүсэлт гаргагч Х.Х холбогдох баримт гараагүй болно” гэжээ.

9.3. Х***** гарагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 152340 дугаартай 1985 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог Х****, нэр Х******, төрсөн он 1965 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, боловсрол дунд, мэргэжил мод боловсруулах үйлдвэрийн технологч, хөдөлмөрийн дэвтэр олгосон У**  аймаг МБҮйлдвэр гэж бичигдсэн, Ц************* аймаг дундын модны үйлдвэрийн мод боловсруулах үйлдвэр гэсэн тамга дарж баталгаажуулсан байна. 

9.4. Уг дэвтрийн 8-9 дугаар хуудсанд байгаа ажлын тухай мэдээнд 07. 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б***** сумын байгаль орчны хяналтын байцаагчаар түр авч ажиллуулав. БОХГ-ын даргын 1991.11.01-ний өдрийн [**] тоот тушаалаар гэж цэнхэр өнгийн балаар бичигдсэн, дэвтрийн 10-11 дугаар хуудсанд байгаа ажлын тухай мэдээнд 08. 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б******, орчны хяналтын газар татан буугдсан учир Б***** сумын Засаг даргын Т***** газрын мэдэлд шилжүүлэв. БОХГазрын даргын 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн  [**] тоот тушаалаар гэж цэнхэр өнгийн үзгээр бичигдсэн байх бөгөөд мөн хуудсанд 09. 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б***** сумын Засаг даргын Т***** газрын байгаль орчны хяналтын байцаагчаар авч ажиллуулав. С**** Засаг даргын 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар захирамжаар гэж хар өнгийн үзгээр тус тус бичиж тамга дарж баталгаажуулсан байх ба тамга нь уншигдахгүй гаргацгүй дарагдсан, бичилтүүд нь эргэлзээтэй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бусад хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул энэхүү хөдөлмөрийн дэвтэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

9.5. Мөн хүсэлт гаргагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 1982 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нээсэн 469056 дугаартай Монголын Ү********** Э**** гишүүний бат илэрхийлэх дэвтрийн эхний хуудсанд овог Х****, нэр Х******, төрсөн он 1965.07.21 /гэж хоёр өөр өнгөөр бичигдсэн/, гишүүнд элссэн 1981 он 09 сарын 01-ний өдөр улсад биеийн хүчин үнэлж эхэлсэн 1981 оны 09 сарын 01 өдөр, гишүүний гарын үсэггүй, Э****** хотын ҮЭ-ийн З******** дарга Ж***** гэж бичигдэж тамга дарж баталгаажуулсан байх ба энэхүү дэвтрийн дараагийн хуудаст 1981 оны 09 сараас эхлэн 1982, 1983, 1984, 1985 оны 1, 2,  4,  5 арууд, 1988 оны 7 дугаар сараас эхлэн 1989, 1990, 1991 оны 6 дугаар сар хүртэл сарын цалин, татварын талаар бичилт хийж, тэмдэг дарж баталгаажуулсан байгаа боловч хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралтай эсэх нь бусад хөдлөнгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

9.6. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10/59 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Х.Х  БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1/А/ маягтад 14. ажилладаг байгууллага: Б***** сумын УЦУ-д , ажилд орсон он 1988, эрхэлдэг ажил байцаагч гэж бүртгэгдсэн байх бөгөөд  1991 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн Х********** К***** төрсний бүртгэлийн анкетад эцгийн Х**** Х******, ажилладаг байгууллага “ажилгүй” гэж, 1992 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн Х********** Ш****** төрсний бүртгэлийн анкетад эцгийн Х******* Х****** нийгмийн бүлэг  малчин, ажилладаг байгууллага ЗДТГ, эрхэлдэг ажил байцаагч гэж тус тус  бүртгэгдсэн эргэлзээтэй байна. 

9.7. Баян-Өлгий аймгийн [****] сумын иргэн Н.У, Т.К нар нь хүсэлт гаргагч Х.Х нь аймгийн Б****** орчны хяналтын газарт 1991 оны 11 дүгээр сарын 01-нээс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний хүртэл ажиллаж байсан нь үнэн, энэ хугацаанд Б***** сумын Б****** орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан гэж нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт гарган өгсөн бөгөөд шүүхэд гэрчүүд гэрчийн мэдүүлэг өгсөн боловч гэрчүүд үйл баримтын талаар тодорхой мэдүүлж чадаагүй буюу мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж өгч чадаагүй энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад хөдлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул гэрчийн мэдүүлгээр хүсэлт гаргагчийн тухайн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй болно.  

10. Иймд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд хүсэлт гарагчийн гаргаж өгсөн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай байх  хуулийн шаардлагыг хангахгүй байх тул үйл явдлыг тогтоох нотолгоо гэж үзэх боломжгүй байна.

Учир нь, хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Б***** сумын Б****** орчны хяналтын байцаагчаар 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажилласан гэх боловч  хэрэгт авагдсан хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн бичгийн нотлох баримтаар тухайн хугацаанд ажилласан нь нотлогдон тогтоогдохгүй байна.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И****  овогт Х******* Х**********  Баян-Өлгий аймгийн Б***** сумын Б****** орчны хяналтын байцаагчаар 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Х улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН