Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 302/ШШ2026/00118

 

 

 

 

 

 

  2026            01           21     

                             302/ШШ2026/00118

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Х***** гаргагч: Баян-Өлгий аймгийн [****] сумын 9 дүгээр багт оршин суух, И**** бесшал овогт С*********** А****

Х******** шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Х******* бэлтгэлийн трестэд 1988 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Х***** гаргагч С.А

Б** даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Х***** гаргагч С.А нь Өлгий хотын Х******* бэлтгэлийн трестэд 1988 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Х***** гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие С.А нь 1988 оны 06 дугаар сард З***** аймаг дахь Х********* техник мэргэжлийн сургуулийг нярав мэргэжлээр төгсөж ирээд Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Х******* бэлтгэлийн трестэд 1988 оны 09 дүгээр сард ажилд орсон.  Би тус трестэд 1991 оны 12 дугаар сарыг дуустал тасралтгүй худалдагчаар ажилласан билээ. Миний тухайн үед ажилд орсныг маань Баян-Өлгий аймгийн Өлгий хотын худалдаа бэлтгэл трестийн даргын 1986 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 86 дугаартай “А**** томилох тухай” тушаалаар мөн ажлаас чөлөөлсөн Баян-Өлгий аймгийн Өлгий хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1 дугаартай “А***** чөлөөлөх тухай” тушаалаар тус тус тогтоогдож байна. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч хөдөлмөрийн дэвтэр маань тэр үед Өлгий хотын Х******* бэлтгэлийн трестийн хүний нөөцөд байсан алга болсон байна. Иймд  миний Өлгий хотын Х******* бэлтгэлийн трестэд 1988 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2. Г******** этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Х***** гаргагч Ж.А Өлгий хотын Х******* бэлтгэлийн трестэд 1988 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдагчаар ажиллаж ажилласан байдал хавтаст хэрэгт авагдсан тушаал болон гэрч нарын тодорхойлолтуудаар тус тус тогтоогдож байх тул түүний ажилласан жилийг тогтоож шийдвэрлэж өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

3.Х***** гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ Баян-Өлгий аймгийн Өлгий хотын худалдаа бэлтгэл трестийн даргын 1986 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 86 дугаартай, 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1 дугаартай тушаалууд, дипломын хуулбар, К.К, Г.Р, М.Б, Б.М нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт зэргийг тус тус хавсаргаж ирүүлсэн байна.

4. Б** даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Б.Ж олгосон итгэмжлэл өгсөн байна.

5. Шүүхийн журмаар К.К, Б.М нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаартай лавлагаа, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10/58 дугаартай лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

7. Х***** гаргагч С.А хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Миний бие өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор нийгмийн даатгалын газарт хандсан боловч ажилласан жилийг заавал шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн юм. Иймд миний Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Х******* бэлтгэлийн трестэд 1988 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

8. Х***** гаргагч С.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

9. Х***** гаргагч С.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Х******* бэлтгэлийн трестэд 1988 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдагчаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

9.1. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын худалдаа бэлтгэл трестийн даргын 1986 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 86 дугаартай “А**** томилох тухай” тушаалд “... А****** өвчтэй тул оронд А****** 7/IX-наас түр тус тус авч ажиллуулсугай” гэж бичигдсэн байдал,

9.2. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 24 дугаартай “А**** томилох тухай” тушаалд “... 2 дугаар гуанзны буфетчин М******* декрит авсан тул оронд А******* 1/II-нээс түр тус тус авч ажиллуулсугай” гэж бичигдсэн байдал,

9.3. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай “А**** томилох ба чөлөөлөх тухай” тушаалд “... Т******** аж ахуйн дэлгүүрийн худалдагчаар А******* 15/I-наас эхлэн бүр Х****** төв дэлгүүрийн худалдагч Г***** өвчтэй тул оронд А****** 22/I-наас түр тус тус ажиллуулсугай” гэж бичигдсэн байдал,

9.4. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20 дугаартай “А**** томилох тухай” тушаалд “Аж үйлдвэрийн барааны төв дэлгүүрийн кассчин Д****** өвчтэй тул оронд А****** 1/I-ээс 15/I-ны хүртэл түр тус тус авч ажиллуулсугай” гэж бичигдсэн байдал,

9.5.  Баян-Өлгий аймгийн Өлгий хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 60 дугаартай “А**** томилох тухай” тушаалд “Х************ хурлын 22 дугаар протоколыг үндэслэн тушаах нь ... 1.Г******* оронд Б********* 4 дүгээр сарын 01-нээс эхлэн төсөв төв дэлгүүрийн ахлагчаар Б******** оронд А****** 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөн дэлгүүрийн худалдагчаар А***** оронд М****** 4 дүгээр сарын 01-нээс эхлэн тус тус түр авч ажиллуулсугай” гэж бичигдсэн байдал,

9.6. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 106 дугаартай “А**** томилох тухай” тушаалд “... худалдагч Т**** амралт авсан тул С.А 1/VII-нээс түр тус тус томилсугай” гэж бичигдсэн байдал,

9.7. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1 дугаартай “А***** чөлөөлөх тухай” тушаалд “... Х**** ХБ трест нь татан буугдсан тул түс трестэд ажиллаж байсан нэр бүхий хүмүүсийг хавсралт ёсоор 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлсүгэй” гэж бичигдсэн байх ба уг тушаалын хавсралтын 49 дугаарт “худалдагч А****” гэж тус тус бичигдсэн байна.

9.8. Баян-Өлгий аймгийн [****] сумын иргэн К.К, Г.Р, М.Б, Б.М нар “Х***** гаргагч С.А нь Өлгий хотын Х******* бэлтгэлийн трестэд 1988 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдагчаар ажиллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон К.К, Б.М нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

10. Х***** гаргагч С.А нь З***** аймгийн У******* хотод Х********* нярваар 1988 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төгсөөн болох нь түүний 2722 дугаартай А**** боловсролын яамны техник сургуулийг удирдах ерөнхий газраас авсан үнэмлэхээр тогтоогдож байна.

11. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг тус тус үндэслэн хүсэлт гаргагч С.А Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Х******* бэлтгэлийн трестэд 1988 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  И**** бесшал овогт С*********** А**** нь Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Х******* бэлтгэлийн трестэд 1988 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН