| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2026/00015/И |
| Дугаар | 302/ШШ2026/00120 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 302/ШШ2026/00120
| 2026 01 21 | 302/ШШ2026/00120 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Х***** гаргагч: Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багт оршин суух, Ш***** төлек овогт А******** Ө****.
Х******** шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Х***** 0165 дугаар ангид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл холбооны залгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Х***** гаргагч А.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
Б** даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдааны товыг мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч шүүх хуралдаанд өөрийн оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Х***** гаргагч А.Ө нь Баян-Өлгий аймаг дахь Х***** 0165 дугаар ангид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл холбооны залгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Х***** гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие А.Ө нь Баян-Өлгий аймаг дахь Х***** 0165 дугаар ангид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан болно. Тухайн үед ажилд орсон бүр тушаал, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байгаа боловч ажилд анх орсон түр тушаал хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан боловч тушаал нь архиваас гарахгүй байна. Гэхдээ хилийн цэргийн тусгай архивын лавлагаа авсан болно. Миний бие өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор нийгмийн даатгалын газарт хандсан боловч ажилласан жилийг заавал шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн юм. Иймд миний Баян-Өлгий аймаг дахь Х***** 0165 дугаар ангид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл холбооны залгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Г******** этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Х***** гаргагч А.Ө Баян-Өлгий аймаг дахь Х***** 0165 дугаар ангид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл холбооны залгагчаар ажилласан байдал нь нөхөр нь М.Б ХААТР маягт болон хөдөлмөрийн дэвтэр, хилийн цэргийн тусгай архивын лавлагаагаар тус тус тогтоогдож байх тул түүний ажилласан жилийг тогтоож шийдвэрлэж өгөхөд татгалзах зүйлгүй гэв.
3. Х***** гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ хөдөлмөрийн дэвтэр, А.Б, Х.Б нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Х***** цэргийн тусгай архивын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн архивын лавлагаа, цалингийн тооцооны карт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт зэргийг тус тус хавсаргаж ирүүлсэн байна.
4. Б** даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Б.Ж олгосон итгэмжлэл өгсөн байна.
5. Шүүхийн журмаар Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10/56 дугаартай лавлагаа, Х***** цэргийн тусгай архивын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай лавлагаа, А.Б, Х.Б нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7. Х***** гаргагч А.Ө хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Миний бие өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор нийгмийн даатгалын газарт хандсан боловч ажилласан жилийг заавал шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн юм. Тухайн үед ажилд орсон бүр тушаал, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байгаа боловч ажилд анх орсон түр тушаал хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан боловч тушаал нь архиваас гарахгүй байна. Гэхдээ хилийн цэргийн тусгай архивын лавлагаа авсан болно. Иймд миний Баян-Өлгий аймаг дахь Х***** 0165 дугаар ангид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл холбооны залгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
8. Х***** гаргагч А.Ө нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
9. Х***** гаргагч А.Ө нь Баян-Өлгий аймаг дахь Х***** 0165 дугаар ангид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл холбооны залгагчаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
9.1. Н******* аюулаас хамгаалах яамны Х***** ба Д******* цэргийг удирдах ерөнхий газрын харьяа хилийн 0165 дугаар ангийн захирагчийн 1993 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаартай “Т********* чөлөө олгох тухай” тушаалд “... Х****** угаагч Б.Ш, гал зуухны бэлтгэгч Н.О, залгагч А.Ө нарын өөрийн хүсэлтийг үндэслэн тушаах нь, А.Ө 5 дугаар сарын 06-ны өдрөөс 10 сарын тэтгэмжтэй чөлөө тус тус олгосугай” гэж бичигдсэн байна.
9.2. Х***** цэргийн тусгай архивын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн а/132 дугаартай архивын лавлагаанд “А******** Ө**** /Ө****/ нь хилийн цэргийн 0165 дугаар ангийн захирагчийн 1992 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн б/106 дугаартай тушаалаар 06 дугаар сарын 10-ны өдрөөс цэргийн гал зуухны үйлчлэгчээр мөн ангийн захирагчийн 1992 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн [**] тоот тушаалаар 08 дугаар сарын 10-наас холбооны залгагчаар тус тус томилогдон ажиллаж байгаад мөн ангийн захирагчийн 1993 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн [**] тоот тушаалаар 10 дугаар сарын 09-ний өдрөөс ажлаас чөлөөлөгджээ” гэжээ.
9.3. Х***** цэргийн тусгай архивын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн а/406 дугаартай архивын лавлагаанд “А******** Ө**** нь ХЦ-ийн 0165 дугаар ангийн захирагчийн 1992 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн [**] тоот тушаалаар 9 дүгээр сарын 10-ны өдрөөс залгагчаар томилогдон ажиллаж байгаад мөн ангийн захирагчийн 1993 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс [**] тоот тушаалаар 10 дугаар сарын 01-нээс ажлаас чөлөөлөгджээ” гэжээ.
9.4. Х***** цэргийн тусгай архивын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн а/133 дугаартай архивын лавлагаагаар хүсэлт гаргагч А.Ө 1992 оны 6 дугаар сараас 12 дугаар сар дуусталх хугацааны цалин хөлснийг хүснэгтээр ирүүлсэн байх ба тус Х***** цэргийн тусгай архивын хуулбар үнэн тэмдэг дарж хүргүүлсэн Баян-Өлгий аймаг дахь Х***** 0165 дугаар ангийн 70 дугаар дансны түүврээс хүсэлт гаргагч А.Ө 1992 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сар дуусталх хугацааны ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилтүүд авагдсан байна.
9.5. Х***** гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1992 оны Хөдөлмөрийн дэвтэрийн эхний нүүр хэсэгт овог:А******, нэр: Ө****, хөдөлмөрий дэвтэр олгосон байгууллага: Х***** 0165 дугаар анги гэж бичигдэж тамга дарагдсан байх ба энэхүү дэвтрийн доторх талын үзэхэд 2-3 дугаар хуудаст “Х***** 0165 дугаар анги ангийн захирагчийн 1992.01.01-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар холбоонд залгагчаар, өөрийн хүсэлтээр ангийн захирагчийн 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/97 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэж тус тус бичилт хийгдсэн байна.
9.6. Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багт оршин суух А.Б, Х.Б нарын “Х***** гаргагч А.Ө нь Баян-Өлгий аймаг дахь Х***** 0165 дугаар ангид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл холбооны залгагчаар ажиллаж байсан байдал нь үнэн болохыг тодорхойлов” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
8. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг тус тус үндэслэн хүсэлт гаргагч А.Ө Баян-Өлгий аймаг дахь Х***** 0165 дугаар ангид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл холбооны залгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш***** төлек овогт А******** Ө****** Баян-Өлгий аймаг дахь Х***** 0165 дугаар ангид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл холбооны залгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч А.Ө улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН