Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 302/ШШ2026/00123

 

 

 

 

           2026            01            23     

                             302/ШШ2026/00123

 

    

 

З******** эвлэрснийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би, 

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Н********* сумын 11 дүгээр багт оршин суух, Ж******* көбек овогт М********** А*****

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Н********* сумын 4 дүгээр багт оршин суух, Т****** овогт С******** К*******

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус байсныг тогтоож, хашаа албадан буулгахыг даалгаж газрыг чөлөөлөх өгөх тухай нэхэмжлэлийг 2026 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч М.А шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Хууль бус байсныг тогтоож, хашаа албадан буулгахыг даалгаж газрыг чөлөөлөх өгнө үү гэжээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.А, хариуцагч С.К нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ... Хариуцагч С.К миний бие нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч дараах байдлаар эвлэрэхээр болов. Үүнд: 2026 оны 06 дугаар сар хүртэл өөрийн кадастрын зургаас хэтрүүлж татсан хашаагаа буулгаж, худаг байгаа газар хүртэл оруулан татаж, нэхэмжлэгч М.А машин тухайн гудамжнаас эргэж гарах буюу орж гарахад нь чөлөөтэй болгох болно гэх эвлэрлийн саналыг гаргаж байна. Нэхэмжлэгч М.А миний бие хариуцагч С.К эвлэрэх саналыг хүлээн авч байна. Т***** 2026 оны 06 дугаар сар хүртэл өөрийн кадастрын зургаас хэтрүүлж татсан хашаагаа тухайн газраас буулгаж, худаг байгаа газар хүртэл оруулан татахаар болов. Бид ийм байдлаар эвлэрэх болсон тул өөр ямар нэгэн маргаангүй. Э********* үүсэх үр дагаврыг ойлгосон болно” гэжээ.    

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3. Нэхэмжлэгч М.А нэхэмжлэлтэй, хариуцагч С.К холбогдох хууль бус байсныг тогтоож, хашаа албадан буулгахыг даалгаж газрыг чөлөөлөх өгөх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.К нь 2026 оны 06 дугаар сар хүртэл өөрийн кадастрын зургаас хэтрүүлж татсан хашаагаа буулгаж, худаг байгаа газар хүртэл оруулан татаж, нэхэмжлэгч М.А машин тухайн гудамжнаас эргэж гарах буюу орж гарахад нь чөлөөтэй болгохоор болж нэхэмжлэгч М.А, хариуцагч С.К нар нь хоорондоо харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч хариуцагч нар хоорондоо эвлэрсэн тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 35,100 төгрөг, мөн хариуцагч С.К 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.А олгож шийдвэрлэх нь зүйтэй.

6. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. Хариуцагч С.К нь 2026 оны 06 дугаар сар хүртэл өөрийн кадастрын зургаас хэтрүүлж татсан хашаагаа буулгаж, худаг байгаа газар хүртэл оруулан татаж, нэхэмжлэгч М.А машин тухайн гудамжнаас эргэж гарах буюу орж гарахад нь чөлөөтэй болгохоор болж нэхэмжлэгч М.А, хариуцагч С.К нар хоорондоо эвлэрсэн тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 35,100 мөн хариуцагч С.К 35,100  /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.А олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН