| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2026/00100/И |
| Дугаар | 319/ШШ2026/00186 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 319/ШШ2026/00186
| 2026 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 319/ШШ2026/00186 | Ховд аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрэл тауэр, 8-р давхарт байрлах, ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант багийн ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох, 563,448.63 гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: ******* нь 2154983 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 318,226.01 төгрөг, үндсэн хүүд 203,029.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 31,693.10 төгрөг, шимтгэлд 1,500 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг, нийт 563,448.63 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү.
2. Хариу тайлбарын агуулга: 563,448.63 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлж барагдуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* нь: 563,448.63 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлж нэхэмжлэлийг биелүүлжээ.
“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн” тогтоогдсон тул ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.******* холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч Г.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,553.47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 8,776.735 төгрөгийг, улсын орлогоос 8,776.735 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь 563,448.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч Г.******* холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,553.47 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 8,776.735 төгрөгийг, улсын орлогоос 8,776.735 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС