| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00680/И |
| Дугаар | 302/ШШ2026/00139 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 302/ШШ2026/00139
| 2026 01 28 | 302/ШШ2026/00139 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Өлгий [**] дугаар багт оршин суух, У** шога овогт Ш***** Н*****
Нэхэмжлэлийн шаардлага: [****] сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 2,280,000 /хоёр сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100021355401 дугаарын дансанд төлүүлэх тухай иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь Ш.Н холбогдуулан гаргасан [****] сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 2,280,000 /хоёр сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100021355401 дугаартай дансанд төлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Н нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, [****] сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 2,280,000 төгрөгийг Төрийн сангийн 100021355401 дугаартай дансанд төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч Ш.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,280,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 51,430 төгрөгийн тал болох 25,715 төгрөгийг хариуцагч Ш.Н гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ш.Н нь [****] сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 2,280,000 /хоёр сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг Төрийн сангийн 100021355401 дугаартай дансанд төлж өгөхөөр болж, нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Ш.Н улсын тэмдэгтийн хураамжид 25,715 /хорин таван мянган долоон зуун арван таван/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН