Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 302/ШШ2026/00180

 

 

 

 

         2026             02            10     

                            302/ШШ2026/00180

 

    

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багт оршин суух, Е****** овогт Ж******* Т********

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн [****] сумын 6 багт оршин суух, Х***** овогт С******* А*******

Нэхэмжлэлийн шаардлага: Г****** цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн арсмжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлж, гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон насанд хүрээгүй хоёр хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах, охин А.А, А.Э нарын нэр дээр байгаа хүүхдийн мөнгөний хадгаламжийг эх нь болох Ж.Т миний нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч,

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Ж.Т хариуцагч С.А холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн арсмжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлж, гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон насанд хүрээгүй хоёр хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах, охин А.А, А.Э нарын нэр дээр байгаа хүүхдийн мөнгөний хадгаламжийг эх нь болох Ж.Т миний нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН