Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 302/ШШ2026/00190

 

 

 

 

            2026             02           11     

                                   302/ШШ2026/00190

 

    

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ц***** сумын 9 дүгээр багт оршин суух, Н***** харатай овогт С************ Б****

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газар /дарга Х.С/

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “А***** чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/15 дугаартай тушаалын С.Б холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын нярвын ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч С.Б нь Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газар /дарга Х.С/-т холбогдуулан Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “А***** чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/15 дугаартай тушаалын С.Б холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын нярвын ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газар /дарга Х.С/ хариу тайлбартаа “Миний бие Х.С Ц***** сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтай бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч С.Б нэхэмжлэлийн шаардлага болох Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “А***** чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/15 дугаартай тушаалын С.Б холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын нярвын ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д заасан эрх үүргээ ойлгож мэдлээ” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3. Нэхэмжлэгч С.Б нь Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газар /дарга Х.С/-т холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “А***** чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/15 дугаартай тушаалын С.Б холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын нярвын ажилд эргүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч нь Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газрын дарга Х.С нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “А***** чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/15 дугаартай тушаалын С.Б холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын нярвын ажилд эргүүлэн тогтоохыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүх хуралдаанд бичгээр гаргаж өгсөн тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газар /дарга Х.С/ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5. Нэхэмжлэгч С.Б нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газраас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна. 

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газар /дарга Х.С/ нь нэхэмжлэгч С.Б Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “А***** чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/15 дугаартай тушаалын С.Б холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус газрын нярвын ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч С.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Засаг даргын Т***** газраас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН