Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 302/ШШ2026/00197

 

 

 

 

          2026            02            12     

                             302/ШШ2026/00197

 

    

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багт үйл ажиллагаа явуулах, Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э***** сургууль /захирал А.Е/

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн [****] сумын 11 дүгээр багт оршин суух, Ж*******  вогт Б******** М*******

Нэхэмжлэлийн шаардлага: К.А 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болон хоолны төлбөр 4,355,000 төгрөг гаргуулах тухай төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э***** сургууль нь хариуцагч Б.М холбогдуулан К.А 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болон хоолны төлбөр 4,355,000 төгрөг, алданги  2,177,500 төгрөг нийт 6,532,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М К.А 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болон хоолны төлбөр 4,355,000 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э***** сургуулийн нэхэмжилсэн К.А 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болон хоолны төлбөр 4,355,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч Б.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,470 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн багасгасан хэмжээ болох 4,355,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж  84,630 төгрөгийн тал нь болох 42,315 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас, мөн хариуцагч Х.М 42,315 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э***** сургуульд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

 

 

5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. Хариуцагч Х.М К.А 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болон хоолны төлбөр 4,355,000 /дөрвөн сая гурван зуун тавин таван мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э***** сургуульд төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 42,315 төгрөг, мөн хариуцагч Х.М 42,315 /дөчин хоёр мянга гурван зуун арван таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э***** сургуульд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН