| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2026/00105/И |
| Дугаар | 319/ШШ2026/00197 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 319/ШШ2026/00197
| 20******* оны 03 сарын 11 өдөр | Дугаар*******19/ШШ20*******/00197 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,*******0-р дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоотод байрлах, “******* ******* ******* *******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Сонголт*******, ******* тоотод байрлах, “” холбогдох
Бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 5,757,240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 5,757,240 төгрөгийг хариуцагч "” ХХК-с гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-с олгуулж өгнө үү” гэжээ.
2. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. ******* ******* ******* ******* ХХК-д 5,757,240 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Барааны үлдэгдэл төлбөрийг цувуулаад төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ХХК нь нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн Бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 5,757,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл” тогтоогдсон тул “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй “” ХХК-д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн хариуцагч “” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-иас 53,531 төгрөгийг, улсын орлогоос 53,531 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-д олгуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “” ХХК нь нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 5,757,240 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн хариуцагч “” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-иас 53,531 төгрөгийг, улсын орлогоос 53,531 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС