Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 312/шш2026/00477

 

 

 

 

 

 

 

 

2026 02 04 312/ШШ2026/00477

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, баатар дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, Москва 44 дүгээр байр 46 тоотод оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******, утас:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 21 дүгээр баг Уртын гол, Баянтал 5-17 тоотод оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******, утас:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 77 635 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Сангичимаа

Гэрч Г.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц. миний бие А.- өөрийнх нь гуйлтаар 2024.09-08-ны өдөр 6,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2025.06.09-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай бичгээр гэрээ байгуулан зээлдүүлсэн. Мөн 2024.11.21-ний өдөр 37,000,000 төгрөгийг зээл хаах зорилгоор, өдрийн 5 хувийн хүүтэйгээр, 2024.11.25-ны өдрийг хүртэл 5 өдрийн хугацаатай тус тус зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Зээлийн төлбөрийг өөрийн Хас банкны 5000434043 данснаас А.-н Хаан банкны 5014381971 тоот дансанд 6,000,000 төгрөг, Хас банкны 5002094152 тоот дансанд 37,000,000 төгрөг шилжүүлсэн болно.

1. Эхний зээл буюу 2024.09.08-ны өдөр 6,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 10%-ийн хүүтэй зээлдүүлсэн.Зээлийн хүү сарын 600,000 төгрөг 2024.10.08-ны өдөр 1 удаа 600,000 төгрөгийн хүү төлсөн. Өөр мөнгө төлөөгүй. Үндсэн зээлийн төлбөр 6.000.000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 600.000 х 3 сар 23 хоног =2.260.000 төгрөг байгаа болно. Нийт 8,260,000,төгрөг.

2. Хоёрдахь зээл буюу 2024.11.21-ний өдрийн 37,000,000 төгрөгийг 2024.11.25-ны өдрийг хүртэл 5 өдрийн хугацаатай, өдрийн 5 хувийн хүүтэйгээр зээл чөлөөлүүлэх зорилгоор зээлдүүлсэн. Үндсэн зээлийн төлбөр 37,000,000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 1,850,000 х 5 өдөр = 9,250,000 төгрөг, нийт 46,250,000 төгрөг. Мөн гэрээнд заасан алдани гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% буюу нийт төлөх ёстой 46,250,000 төгрөгнөөс тооцвол 23,125,000 төрөг болж байна. Нийт 69,375,000 төгрөгийг А.******* нь төлөхөө илэрхийлсэн боловч одоо хүртэл өгөөгүй учир хариуцагч А.*******эс зээлийн гэрээний үндсэн төлбөр 43,000,000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 11,510,000 төгрөг, алданги 23,125,000 төгрөг, нийт 77,635,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.******* надад гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч А.-н итгэмэлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ц.*******ын нэхэмжлэлтэй А.*******д холбогдох зээлийн гэрээний төлбөрт 77.635.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаас олгосон иггэмжлэлийн дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэгдүгээрт: хариуцагч А.******* нь Монголын аят ХХК-ийн Нарийн сухайтын уурхайд ахлах тогоочоор ажилладаг ба түүнтэй хамт ажилладаг н. гэх эмэгтэй мөнгө зээлийг хүсэж удаа дараа хандсантай холбогдуулан н. нь нэхэмжлэгчтэй утсаар яриулж, улмаар өөртөө хэрэгтэй байгаа мөнгөө авахыг санал болгосон байдаг. Тодруулбал, н. нь өөртөө 5.000.000 /таван сая/ төгрөгийг зээлээд өгөөч гэсний дагуу А.******* огт уулзаж байгаагүй, танихгүй нэхэмжлэгч Ц.*******тай холбогдож эхэлсэн байна. Ийнхүү н. зээлж авахыг хүссэн 5.000.000 төгрөг авч өгөхийг хүссэн ба А.******* нь өөртөө хэрэглэх зорилгоор 1.000.000 төгрөгийг авч, нийт 6.000.000 төгрөгийг 2024.09.08-нд А.-н дансаар дамжуулан шилжүүлэн н. 5.000.000 төгрөгийг, А.******* 1.000.000 төгрөгийг зээлж авсан байна. Уг зээлийг авах тухай зээлийн гэрээг н. нь өөрөө бэлдэж хэвлэж Ц.*******ын өмнөөс зуруулсан гэх ба Ц.******* үүнийг өөрөө мэдэж байсан байна. Энэ нь н.гийн А. харилцсан фэйсбүүкийн зурвас болон дансны хуулгаар нотлогдоно.

Хоёрдугаарт: Мөн н. нь 2024 оны 11 дүгээр сард дахин мөнгөний хэрэг болоод байгаа тул хамтарч зээл авъя гэсний дагуу Ц.*******д хандаж, улмаар 37.000.000 төгрөгийг 2024.11.21-ний өдөр шилжүүлсэн байх ба уг зээлээс 4.900.000 төгрөгөөр 34.300.000 төгрөгийг н. авсан байдаг. Ийнхүү уг зээлээс 2.700.000 төгрөгийг А.******* авсан болно. Уг зээл олгож байгаатай холбоотой зээлийн гэрээг мөн л н. бэлдэн хэвлэж, А.*******эр зуруулсан гэдэг. Уг зээл авах хүсэл зориг болон гэрээ байгуулагдсан байдлаас үзвэл Ц.******* нь А.******* болон н. нарт олгосон зээл, зээлийн хүү, алдангийг бүхэлд нь А.*******эс нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Гуравдугаарт: Ц.******* нь зээлийн үйл ажиллагаа явуулж, хүү, алданги тэрээр өндөр хэмжээний мөнгөн хөрөнгө гаргуулахаар шаардах эрхгүй гэж үзэж байна. Учир нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хуульд заасны дагуу зохих зөвшөөрлийг үндэслэн хууль, хэм хэмжээний акт, дүрэм, журамд заасны үндсэн дээр авч, улмаар зээлийн үйл ажиллагаа явуулах эрхийг олгохоор заасан. Гэтэл нэхэмжлэгч нь нэг ч удаа уулзаж байгаагүй хүнийг зээл авах хүсэл зоригтой мэтээр н.тай хуйвалдаж зээл олгосон мэт гадаад илэрхийллийг бий болгож, улмаар хуульд заасан зөвшөөрөл шаардах үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхэлж байгаа нь хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг хангаж байх тул хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-3/, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ202405 дугаартай зээлийн гэрээ /хх-4/, 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ202418 дугаартай зээлийн гэрээ /хх-5/, 2024.11.21, 2024.09.08-ны өдрийн Хас банкны дансны хуулга /хх-6-7/, 2024.10.09-ний өдрийн Хаан банкны дансны хуулга /хх-8/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-9/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-10/, А.-н зээл хүссэн тухай гар бичмэл /хх-11-12/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас: 2024.09.01-2025.02.18-ны өдрийн Хаан банкны дансны хуулга /хх-21-22/, итгэмжлэл /хх-23/, мессенжер чатаар харилцсан гар утаснаас хэвлэсэн зураг /хх-36-56/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

5. Шүүхээс: Ц.*******ын Хаан банкны 5006368518 тоот дансны 2024.09.08-ны өдрөөс 2025.06.05-ны өдрийн хуулга /хх-88-107/, Ц.*******ын Хас банкны 5000434043 тоот дансны 2024.09.08-ны өдрөөс 2025.02.05-ны өдрийн хуулгыг зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн байна. /хх-109-113/,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.*******ын А.*******эс 77 635 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 63 898 750 төгрөгийг хангаж, үлдэх 13 736 250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...миний бие А.- өөрийнх нь гуйлтаар 2024.09-08-ны өдөр 6,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2025.06.09-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай бичгийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Мөн 2024.11.21-ний өдөр 37,000,000 төгрөгийг зээл хаах зорилгоор, өдрийн 5 хувийн хүүтэйгээр 2024.11.25-ны өдрийг хүртэл 5 өдрийн хугацаатай зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Иймд эхний зээлд үндсэн зээл 6,000,000 төгрөг, хүү 2.260.000 төгрөг, нийт 8,260,000 төгрөг гаргуулна. Хоёрдахь зээлд үндсэн зээл 37,000,000 төгрөг, хүү 9,250,000 төгрөг, нийт 46,250,000 төгрөг болох бөгөөд алданги 23,125,000 төгрөг нийт 69,375,000 төгрөг, 2 зээлийн гэрээний үүрэг нийт 77,635,000 төгрөгийг гаргуулна... гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан татгалзлын үндэслэлээ: нь өөрөө зээл авахын тулд мөнгөтэй эмэгтэйтэй холбож, утсаар яриулж, зээлийн гэрээг өөрөө бэлдэн хэвлэж гарын үсэг зуруулсан. Зээл авах хүсэл зориг болон гэрээ байгуулагдсан байдлаас үзвэл Ц.******* нь А.******* болон н. нарт олгосон зээл, зээлийн хүү, алдангийг бүхэлд нь А.*******эс нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Нэг ч удаа уулзаж байгаагүй хүнийг зээл авах хүсэл зоригтой мэтээр н.тай хуйвалдаж зээл олгосон мэт гадаад илэрхийллийг бий болгож, хуульд заасан зөвшөөрөл шаардах үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхэлж байгаа нь хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг хангаж байх тул хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хариуцагч А.******* нь нэхэмжлэгч Ц.*******аас 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ202418 дугаартай зээлийн гэрээ байгуулан 6 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ202405 дугаартай зээлийн гэрээ байгуулан 37 000 000 төгрөгийг нэг өдрийн 5 хувийн хүүтэй, 5 өдрийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор гэрээ байгуулагдсан байна.

4.2. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь А.*******д эхний гэрээний дагуу 6 000 000 төгрөг, 2 дахь гэрээний дагуу 37 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь банкны дансны хуулгаар нотлогдож байх ба хариуцагч мөнгийг хүлээж авсан гэдэгтэй маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн.

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгч Ц.******* мөнгийг хариуцагч А.*******д шилжүүлэн өгч үүргээ биелүүлсэн, харин хариуцагч тохирсон хугацаанд зээлийн үүргийг биелүүлэх үүрэг хүлээсэн байна.

7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3.-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд талууд хүү, алдангийн талаар хуульд заасан шаардлагын дагуу бичгийн гэрээ байгуулжээ.

8. Хариуцагч, нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ: ...н. гэх эмэгтэй нэхэмжлэгчтэй утсаар яриулж, өөртөө хэрэгтэй мөнгөө авахуулахаар санал болгож, 5.000.000 төгрөгийг зээлээд өгөөч гээд би өөртөө 1 000 000 төгрөгийг авч нийт 6 000 000 төгрөгийг зээлж авсан, мөн хамтарч зээл авъя гээд 37.000.000 төгрөгийг миний дансаар авч үүнээс 34.300.000 төгрөгийг н. авч, 2.700.000 төгрөгийг би авсан гэж тайлбарладаг бөгөөд гэрч шүүх хуралдаанд: ...би А.-г Ц.*******аас мөнгө зээлээд өгөөч гэж гуйгаагүй, өөрөө л нэхэмжлэгчтэй холбогдоод зээлийг авсан. Би зээлийн гэрээг бэлдээгүй, хэвлээгүй... гэсэн.

9. Тиймээс гийн гуйлтаар нэхэмжлэгчээс мөнгө зээлж түүнд авч өгсөн гэх тайлбар, татгалзал нотлогдсонгүй.

10. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, зээлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хуульд заасны дагуу зохих зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг..., гэтэл нэхэмжлэгч нь нэг ч удаа уулзаж байгаагүй хүнийг зээл авах хүсэл зоригтой мэтээр н.тай хуйвалдаж зээл олгосон мэт гадаад илэрхийллийг бий болгож, хуульд заасан зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагааг эрхэлж байгаа нь хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг хангаж байх тул хүчин төгөлдөр бус хэлдлийг үндэслэн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.Энэ хуулиар барьцаалан зээлдүүлэх журмаар олгох болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна, 3.3.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль үйлчлэхгүй гэж заасан хэдий ч нэхэмжлэгч Ц.*******ыг байнга зээлийн үйл ажиллагаа эрхэлж, ашиг олсон гэдгийг зөвхөн түүний дансны мэдээллээр нотлогдсон гэж үзэх боломжгүй, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

11. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-д Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 37 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд нэг өдрийн 5 хувийн хүүтэй 5 өдрийн хугацаатай авсан зээлийн хүү хэт өндөр зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байх тул хүүг банкны зээлийн дундаж хүү болох 1,5 хувиар /нийтэд илэрхий/ тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

12. Иймд 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 6 000 000 төгрөгийн зээлийн гэрээний нийт үүрэг 8,260,000 төгрөг дээр, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 37 000 000 төгрөгийн сарын 1,5 хувийн хүү нь 555 000 төгрөг болохоос нэг өдрийн хүү 18 500 төгрөг, үүнийг 5 өдрөөр үржихээр 92 500 төгрөг, үндсэн зээл, хүү 37 092 500 төгрөгийн 50 хувиар алдангийг бодоход 18 546 250 төгрөг, нийт 55 638 750 төгрөг болох бөгөөд нийт 2 зээлийн үүрэг 63 898 750 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 13 736 250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

13. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546 125 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.*******эс улсын тэмдэгтийн хураамжаар 477 444 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.2., 282.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.*******эс 63 898 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 13 736 250 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн70 дугаар зүйлийн 70.2.-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 312/ШЗ2025/02327 дугаартай шүүгчийн захирамж нь мөн хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг заасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546 125 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.*******эс 477 444 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА