Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2026/ДШМ/04

 

 

 

2026        01          29                                   2026/ДШМ/04                 

                                                                                   ******* холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Ганзориг, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр, 

прокурор Х.Ууганбат,

            шүүгдэгч *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнпунцаг (цахимаар),

хохирогч (цахимаар),

               шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2430000000361 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1.Монгол Улсын иргэн, 1983 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Буухиа илч" ХХК-д хүргэгч ажилтай, ам бүл 4, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасны дагуу 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* (РД:*******).

 

2.Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 2-3-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дахь "Бичигт” боомтод  хохирогч ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний цээжинд хутгалж, цээж, хэвлийн хөндийн хутгалагдаж нэвтэрсэн шарх, өрц, элэгний зүүн дэлбэнгийн хатгагдсан шарх, (2000 мл) хурц цус алдалт, цус багадалт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбат нь шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн.

 

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч *******аас 2,134,594 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дансанд төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

5.Шүүгдэгч *******ын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч эрх зүйн байдлаа дээрдүүлэх нь хуулиар зөвшөөрөгдсөн. *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Оролцогч талаас шийтгэх тогтоолоор тогтоосон эрүүгийн хуулийн зүйл, ангийг хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул *******ын том хүү 17 настай, 15 настай болон 11 сартай 2 охинтой, эхнэр нь насанд хүрээгүй 11 сартайгаас 17 насны гурван хүүхдээ асран халамжилдаг, тодорхой эрхэлсэн ажилгүй зэрэг хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, ******* Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ялыг оногдуулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна гэжээ.

 

6.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сайн дурын үндсэн дээр шүүхээс тогтоосон хэмжээнээс илүү төлбөр буюу 31,500,000 төгрөгийг хохирогч өгсөн. Найрамдал зуслан дахь хоосон хашаа, газраа өгч, 6,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хохирогч Энххангайн хохиролгүй, гомдолгүй гэсэн мэдүүлэг байгаа. Ам бүлийн хувьд 11 сартай нялх хүүхэдтэй, том хүү 12 дугаар анги, дунд охин 9 дүгээр ангид сурдаг. Би эрүүл мэндийн хувьд нурууны L2 нугалмын мэдрэл чөлөөлөх хагалгаанд орсон байгаа. Эдгээр нөхцөл байдлыг минь харгалзан үзэж, ял хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

7.Хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гомдолгүй гэж ерөөсөө хэлээгүй. Хэрэгт байгаа “Гомдолгүй” гэх бичгийн хувьд “Шинэ он гарах гэж байна, гэрт нь эхнэр, хүүхэдтэй нь хонуулах гээд батлан даалтаар авах гэсэн юм. Та ийм бичиг хийгээд өгөөч” гэж л авсан бичиг. Уг бичгийг шүүх хурал дээр хохирол, гомдолгүй гэж ашиглаж байна. 200 миллиграмм цус биш 2 литр буюу 2000 миллиграмм цус алдсан. Би “Дахиж юм нэхэмжлэхгүй. Хууль, дүрмийнхээ дагуу шийдүүлье.” гэж хэлсэн болохоос, “Гомдолгүй” гэж хэлээгүй гэв.

 

8.Прокурор Х.Ууганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хэрэг 2024 оны 12 сарын 3-4-нд шилжих шөнө болсон. Шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 1 сарын 29-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж гаргасан. Гэтэл 2025 оны 11 дүгээр сарын 12-ыг хүртэлх хугацаанд нийт 14 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүх хуралдаанд ирж оролцдоггүй, санаатайгаар хойшлуулсан учраас шүүхээс албадан авчруулах захирамж гаргасан. Уг захирамжийн дагуу албадан авчирч, цагдан хорьсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж хуульчлан зохицуулсан. Тухайн зүйл, хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шат гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд хамаарах яллагдагч, шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субьектив байдлын илэрхийлэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож, чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог, нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болгон хэрэглэж болохоор хуульчлан тусгасан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг болгосон императив шинжтэй хэм хэмжээ биш бөгөөд харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болохоор заасан зохицуулалт юм. ын хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр “Би гэмт хэрэг үйлдээгүй” гэж хэлдэг. Өмгөөлөгч нь ч гэсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруутай юу, үгүй юү гэдэг дээр маргасан. Түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа. Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

          9.Шүүгдэгч *******ын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

          10.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

11.Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт "Бичигт” боомтод хохирогч ******* маргалдаж, цээжинд нь хутгалж, цээж, хэвлийн хөндийн хутгалагдаж нэвтэрсэн шарх, өрцний хатгагдсан шарх, элэгний зүүн дэлбэнгийн хатгагдсан шарх, хурц цус алдалт, (2000 мл) цус алдалтын дараах цус багадалт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна. Үүнд:

11.1.Яллагдагч *******ын “Би хүнтэй муудсан, хүн хутгалсан гэдэг асуудлаа алийг нь ч санахгүй байгаа. Би гэрийн баруун талын орон дээр сэрсэн. Үеэл дүү Ганзориг орж ирээд “Та хүн хутгалчихлаа” гэдэг үгийг надад хэлсэн. хаана байна гэсэн чинь Эрдэнэцагаан руу явчихсан гэсэн. Би эхнэр, төрсөн дүү рүүгээ ярьсан. Би Ганзориг гэдэг үеэл дүүдээ итгээд -Би хүн хутгалчихсан юм болов уу гээд шокт орчихсон. Өглөө нь 2 зүсэм талх, үхрийн чанасан махтай идээд 4 шил архи ууснаа санаж байгаа тэрнээс хойш санахгүй байгаа. Энххангайн биеийн байдал сайжирч, хурдан эдгээсэй гэж хүсэж байна. Болсон үйл явдалд маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 147-149, 170-172, 2 дугаар хавтасны 177-182 дугаар хуудас), 

11.2.Хохирогч н “Намайг цохихоор нь би зөрүүлээд 2 удаа цохисон чинь “Чи аймаар юм байна, чамайг барахгүй юм байна” гэж хэлээд гэр лүү орсон. Баяраагийн гэрийн гадаа Ганбаагийн машинд сууж байхад Ууганаа хаалга онгойлгоод “Чи намайг мөргөсөн үү” гээд миний цээж рүү гараа далайж, ямар нэгэн зүйлээр хатгах шиг болсон. Халуун оргихоор нь “Хутгаллаа” гэж бодоод түлхэн зугтаасан. Миний араас Баяраа машинтайгаа ирж, намайг авч сумын төвд ирсэн. Цээжний зүүн, зүрхний дээд хэсэгт дээрээсээ доошоо чиглэлтэй зүсэгдэж гэмтэл авсан. Цээж, хэвлийн хэсэгт хагалгаа хийгдсэн. Өрц цоологдож, элэгний дээд хэсэгт орсон гэсэн... ” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 24-34 дүгээр хуудас),

11.3.Гэрч “Ганзориг, Энххангай, бид гурав гадаа ковшоор хаяагаа мануулаад орж гараад байсан. Гэрт , Энххангайн нутгийн 2 хүний хамт архи уугаад нэлээн согтсон байсан. Ганзориг бид хоёр дэлгүүр ороход Энххангай “ агсам тавиад намайг 2 удаа цохихоор би зөрүүлээд 2 удаа цохисон” гэсэн. Ганзориг бид хоёрыг гэр лүү ороход гэрийн хойд талын орон дээр сууж байсан. Ганзориг “Хүнтэй маргалдаад архи уусан нь таны буруу шүү дээ” гэсэн чинь “Чи найзыгаа өмөөрлөө. Намайг мөргөсөн” гээд уруулаа харуулсан. Удалгүй Ганзориг гэрээс гарсан. нь хойд орон дээр сууж байснаа “Пиздануудыг ална” гээд босоод хоолны шүүгээний хажуу талаас нэг юм шүүрч аваад гарах шиг болохоор нь би гараад очтол Ганзоригийн Альфард машины урд талаас Энххангай цээжээ дараад “Яаж байгаа юм бэ” гээд орилж буугаад цаашаагаа гүйсэн. Тухайн үед хаалганых нь хажуу талд гартаа хутга барьчихсан харагдсан. Би нь хутгалсан болохыг мэдсэн. Би машинаа асаагаад суулгаад  Эрдэнэцагаан сумын эмнэлэг дээр аваачсан.” гэх (Хэргийн 1 дүгээр хавтасны 60-61, 67-69 дүгээр хуудас),

11.4.Гэрч “Манай үеэл ах *******, хамаатан , багын найз бид дөрөв 2024 оны 12 сарын 01-ний 22 цагийн орчимд “Бичигт” боомт дээр ирсэн. ******* боомт дээр байсан жолооч нартай архи уугаад байсан. Хишигбаяр бид хоёрыг орой дэлгүүр орох үеэр : “******* ах агсраад намайг хэл амаар доромжлоод намайг цохичихлоо. Би зөрүүлээд цохичихсон” гэж ярьсан. Гэрийн гадаа ******* уулзаад сууж байтал гэрээс ******* ах гарч ирээд шууд г машинаас татаж буулгахаар нь би буугаад машиныхаа араар тойрч очиход зугтаасан. Эрдэнэцагаан сумын эмнэлэг рүү г авч явж, эмнэлгийн тусламж үзүүлсэн...” гэх (Хэргийн 1 дүгээр хавтасны 46-49 дүгээр хуудас),

11.5.Гэрч “2024 оны 12 сарын 02-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Энххангай яриад: “Хүрээд ирээрэй” гэсэн. Биднийг яриад сууж байхад нэг хүн архи бариад орж ирсэн. Өөрийгөө гэж байсан. Амраа ах, Ууганаа бид гурав архи уусан. Маргааш орой нь над руу цагдаагаас яриад бусдад хутгалуулсан болохыг хэлсэн. Энххангай болон нөгөө хоёр хүн архи уугаагүй. Бид гурвыг гэрт архи ууж байхад хаяа манаж байна гээд орж гараад байсан.” гэх (Хэргийн 1 дүгээр хавтасны 71-72 дугаар хуудас),

11.6.Гэрч “2024 оны 12 сарын 02-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Энххангай ирсэн. Надад цай талх, нэг шил архитай ирсэн. Энххангай танихгүй 2 хүний хамт ирсэн. Энххангай болон нөгөө залуу хоёр нь архи уугаагүй, надтай архи уусан залууг гэдгийг нь сүүлд мэдсэн. Би согтоод Энххангай, Ганбаа нараар машин дээрээ хүргүүлсэн. Намайг байхад ямар нэг хэрүүл, маргаан, зодоон цохион болоогүй.” гэх (Хэргийн 1 дүгээр хавтасны 74-75 дугаар хуудас)

11.7.Гэрч “2024 оны 12 сарын 02-ны орой сувилагч: “Бичигт боомтоос зүрхэн тус газраа хутгалуулсан хүн ирлээ” гэсэн. Намайг очиход зүрхэн тус газартаа гараараа дарсан байдалтай эрэгтэй хүн сууж байхаар нь гадуур куртикийг тайлаад харахад цамц, футболк нь нэвтэрч цус болсон байсан. Энххангай гэж байсан. Цамц, футболкийг тайлаад шархыг нь харахад гадна талаасаа цусан бүлэн үүссэн, цээжний зүүн талд эгмийн дунд шугамаас дотогш 3 см тавдугаар хавирганы түвшинд 4-5 см урттай шархыг зонтлоход эгц доошоо чиглэлтэй 7-8 см гүнтэй, дээшээ болон хажуу тийш 1,5 см хэмжээтэй шархны доод хэсэгт буюу 6 дугаар хавирганы түвшинд хөхөрсөн, амьсгал авахад цээжний доод хэсгээр өвдөж байна гэх зовуурьтай, шарханд анхдагч цэгцлэлт хийж цэвэрлэж 5 оёдол тавьсан. Биеийн ерөнхий байдал хүнд, ухаантай, орчны харьцаатай, царай цонхигордуу, амин үзүүлэлт тогтвортой байсан. Тухайн хүнээс архи согтууруулах ундаа үнэртэхгүй байсан.” гэх (Хэргийн 1 дүгээр хавтасны 64-65 дугаар хуудас),

11.8.Гэрч “2024 оны 12 сарын 03-ны өглөөний 09 цаг өнгөрч байхад тасгийн дарга залгаад “Эрдэнэцагаанаас 2 хүн машинтай явж байгаа. Нэг нь гэмт хэрэг үйлдээд зугтсан...” талаар хэлсэн. Араас нь ахлах мөрдөгч залгаад “Ууганаа гэгч нь аймгийн төвөөс “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл хөлслөөд Улаанбаатар хот руу явж байгаа....”  гэж хэлсэн. Би тухайн үед зам дээр үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 20 гаруй минутын дараа Баруун-Урт сумын чиглэлээс саарал өнгөтэй тээврийн хэрэгсэл ирэхээр нь зогсоож шалгасан.  Тасгийн даргын хэлсэн содон шинж тэмдэгтэй хүн мөн болохыг таньсан. Тухайн хүний амнаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан.” гэх (Хэргийн 1 дүгээр хавтасны 41-43 дугаар хуудас),

11.9.Гэрч “Би 2024 оны 12 сарын 03-ны өдөр 09 цагийн үед Баруун-Урт сумын төвд авто вокзал дээр зогсож байхад 10 цагийн үед ******* гэх хүн хүрч ирээд “Суудал хаагаад бүх төлбөрийг нь төлөөд явъя” гэж хэлэхээр нь би зөвшөөрч түүнийг суулгаад хот руу өөрийн Приус 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. Мөнххаан сумын замын цагдаагийн пост дээр намайг зогсоож түр саатуулсан.” гэх (Хэргийн 1 дүгээр хавтасны 52-53 дугаар хуудас) мэдүүлгүүд

11.10.Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаартай “Шинжлэгдэж буй хар өнгийн куртикний зүүн энгэр хэсэгт 44 мм, хар өнгийн хантаазны зүүн энгэр хэсэгт 42 мм, улаан өнгийн цамцны зүүн энгэр хэсэгт 36 мм хэмжээтэй зүсэгдэлтүүд байна. Уг зүсэгдэлтүүд нь шинээр, нэг удаагийн, хурц иртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (Хэргийн 1 дүгээр хавтасны 78-81 дүгээр хуудас),

11.11.Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 13 дугаартай “н биед цээж хэвлийн хөндийн хутгалагдаж нэвтэрсэн шарх, өрцний хатгагдсан шарх, элэгний зүүн дэлбэнгийн хатгагдсан шарх, хурц цус алдалт, /2000 мл/ цус алдалтын дараах цус багадалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт, хохирогчийн өвчний түүхийн хуулбар (Хэргийн 1 дүгээр хавтасны 88-94 дүгээр хуудас),

11.12.Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 143 дугаартай “н сэтгэцэд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлт (Хэргийн 1 дүгээр хавтасны 107-108 дугаар хуудас),

11.13.Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (Хэргийн 1 дүгээр хавтасны 2-5 дугаар хуудас),

11.14.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (Хэргийн 1 дүгээр хавтасны 6-9 дүгээр хуудас),

11.15.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (Хэргийн 1 дүгээр хавтасны 10-14 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

12.Хэрэгт авагдсан гэрч , нарын мэдүүлэг,  шүүгдэгч ******* үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас, түүний ,эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй талаарх шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Сонгино хайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 13 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, хохирогч н эмнэлгээс тусламж, үйлчилгээ авсан баримтууд зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. (Хэргийн 1 дүгээр хавтасны 37-39, 56-57, 89-102,174-196 дугаар хуудас)

13.Шүүгдэгч *******ын дээр дурдсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна. Харин тухайн гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд дэх хэсгийн тайлбарт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Хутга нь иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээхэд зориулалттай хэрэгсэл бөгөөд хүйтэн зэвсэгт хамаардаг тул “зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэх шинжээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хэргийг зүйлчилсэн нь зөв байна.

14.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж хуульчилсан.

“Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэдэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд яллагдагч, шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субьектив байдлын илэрхийлэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож, чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог, нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болгон хэрэглэж болдог. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруу, түүний хэлбэрт учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлын талаарх эрх бүхий байгууллагаас хийсэн хуулийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлийн талаар огт маргахгүй, бодитой байхуйц сэтгэл зүйн субьектив байдлыг ойлгодог.

Гэтэл хэрэгт авагдсан шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүйгээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хэм хэмжээ нь шүүхэд үүрэг болгосон, императив хэм хэмжээ биш тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн ял хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

15.Шийтгэх тогтоолын эхний нүүрэнд “2000 мл цус алдалт” гэхийг “200 мл цус алдалт”  гэж, 16 дугаар талд шүүгдэгч Б.Ууган-Эрдэнийн нэрийг “Т.Эрдэнэбаатар” гэж, шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг нээлттэй явуулсан гэхийг “хаалттай” гэж ташаарч бичсэнийг залруулах нь зүйтэй юм.

16.Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1,  2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг.Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 379 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

          Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч *******ын цагдан хоригдсон нийт 48 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

          Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНТУНГАЛАГ                   

                              ШҮҮГЧИД                          Д.ГАНЗОРИГ

                                                                                       О.БААТАРСҮХ