| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/00846/И |
| Дугаар | 312/шш2026/00596 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 312/шш2026/00596
2026 02 24 312/ШШ2026/00596
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 37 дугаар хороолол, ************** өргөн чөлөө гудамж, ******* байр ******* тоотод оршин суух******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум баг тоотод оршин суух овгийн /регистрийн дугаар , утас /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:Орхон аймаг Баян-Өндөр сум, 14 дүгээр баг , дугаар байрны тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 9 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, 2025 оны , 04 дүгээр сарын ус дулааны төлбөрт 104 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай,
Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14-р баг, , байр, тоот 37.13 мкв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дугаар дугаартай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр овогтой ыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй,
20 500 000 төгрөгийг Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14-р баг, , байр тоот 37.13 м.кв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үүргийн гүйцэтгэлээр хангуулах буюу 20 500 000 төгрөгийг С.******* төлсний дараа суллаж өгөхөөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч С.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болортуяа
Хариуцагч Ч.
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...С.******* би 2008 оны 08 дугаар сараас Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ХНХ-ийн баримт бичгийн техникч нярав албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар 2012 оны 05 дугаар сард Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид шилжин томилогдсон билээ. 2018-2019 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд Бүгд найрамдах өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн билээ. 2016 онд ЗХ-ний 186 дугаар ангийн албан тушаалын байр болох одоогийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14 дүгээр баг, , дугаар байрны тоот байрыг хувьчлан авсан юм. Тухайн байрандаа засвар хийх зорилготой 2 өрөө байсныг нь ханыг нурааж, модон шалыг нь аван шалыг нь шороогоор дүүргэн цементлэхэд бэлэн болгосон байр байсан. 2017 онд шилжин явах үедээ Н. гэдэг энэ хүнээс болон өөдөөс харсан айлаасаа байрыг маань харж хандаж байхыг хүссэн билээ. 2019 оны 12 дугаар сард байраа эргэн Орхон аймагт ирсэн билээ. Тухайн үед байрны маань цонх вакум болсон хаалганы цоож солигдсон байсан. Тухайн үед Н. юу болсон тухай асуухад юу ч ярилгүй энэ залуугийн дугаарыг өгсөн. Дугаар руу залгаад сайн байна уу. Би энэ байрны эзэн байна гэж ярих үед гэх энэ залуу энэ байрыг чиний нөхөр надад 7 дугаар сард зарсан чи ирсэн бол нэрийг нь шилжүүлж өг гэсэн. Би хэлсэн: Чиний яриад байгаа миний нхөр биш миний өмнөөс шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүн биш шүү. Өгсөн авсан зүйл байвал ЗХ-ний 186 дугаар ангид ажил хийж байгаа, өгсөн мөнгөө олж аваарай гэж хэлсэн. Би байраа зарахгүй, байрандаа орж үзмээр байна гэхэд, : чиний нөхөр надад зарсан чи юу гээд байгаа юм, пизда минь би 2 300 000 төгрөгөөр засвар хийсэн. Тэгвэл чи яг одоо энэ мөнгийг өгөөд байраа ав гэж ууртай омогтойгоор зандарсан. Тухайн үед утсаар ярьсан болохоор хэл амаар доромжилж ярих боломжгүй байсан. тэр үед би тай яриад юу болоод байгаа юм. Яагаад миний байранд дураараа хүн оруулсан юм гэхэд намайг даапаалан инээж яасан, мөнгө хэрэг болоод 1 000 000 төгрөг аваад оруулсан юм. Чи баян хүн юм чинь мөнгийг нь өгөөд байраа аваач гэж доромжилсон. Тэр үеэс хойш хэсэг хугацааны дараа буюу 2020 оны 05 дугаар сард санагдаж байна. гэх энэ танихгүй залуу над руу залгаж байраа шилжүүлж авмаар байна гэж ярьсан. Би байраа зарахгүй шүү чамайг орж амьдар, засвар хий энэ тэр гэж ярилцаж тохирсон зүйл байхгүй, чамаас би мөнгө төгрөг ч аваагүй гэж хэлсэн. Чи хүний байранд дураараа орж, засвар хийж амьдарч байгаа юм чинь хэсэг хугацаанд түрээс төлөөд амьдрах санал хэлж байсан. Гэтэл уурлаж юун түрээс зарна гэж хэлсэн, гарч чадахгүй. Эсвэл би энэ байрыг чинь хуучин ямар байсан тэр хэвээр нь болгоод өгч чадна шүү гэх үед би тэгээ, тэгээд байрыг минь сулла гэж хэлсэн. Энэ явдлаас хойш 10 сард залган байраа шилжүүлж авмаар байна гэж ярих үед би зарахгүй гэж хэлсэн. Ингээд бид ерөөсөө яриа нийлэхгүй, ойлголцох боломжгүй, гар гэхээр гарахгүй энэ хүнээс түрээс ч авч чадахгүй, зарах гэхээр үнэ тохиролцохгүй байгаад байсан. 2020 оны 10 дугаар сарын 11-нд байх тэр үед оос би байрны түрээс 1 200 000 төгрөгийг авсан. Энэ байранд дандаа цэргийн ангийн ажилчид байдаг учир тухайн 2017 онд шилжиж явж байгаа офицер, ахлагч нар 5 000 000-6 000 000 төгрөгийг хооронд зардаг байсан. Тухайн үед би од хэлж байсан энэ бол байрны түрээс шүү, байрыг минь суллаарай гэж хэлсэн. гэх энэ үл таних залуу хоёрын яриагаар миний байрыг 2019 оны 07 дугаар сарл нэг нь өгч, нэг нь засвар хийж орсон байгаа юм. гэх энэ залуу надад ямар ч хамааралгүй, миний өмнөөс шийдвэр гаргах, миний өмчид байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлэх зарах ямар ч эрхгүй хүн болно. миний байранд энэ олон жил буюу 2019 оны 08 дугаар сараас 2025 оны дугаар сар хүртэл энэ хугацаа буюу нийт 68 сар амьдарчаад ямар ч ичих зовох зүйлгүй түрээс ч төлөхгүй ийм дураараа зүйл хийж, ярих бүрдээ хэл амаар доромжилж байгаа энэ залууд маш их гомдолтой байна. Энэ олон жил миний зөвшөөрөлгүй, байхгүй эзгүй байхад орж дураараа засвар хийж энэ олон жил амьдарсан. Өгсөн 1 200 000 төгрөгдөө байрыг зар гэж дарамталсан. Иймд хариуцагч оос байрыг минь суллаж байрнаас гарах, 68 сарын хугацаанд сар бүрийн түрээсийн төлбөр болох 150 000 төгрөг. Нийт 10 200 000 төгрөгөөс түрээсийн төлбөрт авсан 1 200 000 төгрөгийг хасч 9 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч С.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:...Нэхэмжлэл нэмэгдүүлэх нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14-р баг, , -р байр, тоотод хууль бусаар оршин суугаа Ч. нь Орхон аймаг Эрдэнэт-Ус, ДТС ОНӨХК-тай хийсэн гэрээний дагуу 2025 оны , 04 дүгээр сарын ус дулааны төлбөр болох 104,000 төгрөгийн төлбөрийг Ч. оос гаргуулж өгнө үү. Энэ төлбөр нь 2025 оны 05 сарын 07-ны өдрийн байдлаар гарсан төлбөр болно... гэжээ.
3. Нэхэмжлэгч С.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага тодруулсан нэхэмжлэлдээ:...С.******* би 2008 оноос баг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангид шилжин ирж 2017 оны 08 дугаар сард Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар шилжин томилогдсон билээ. Энэ хугацаанд буюу 2016 онд одоогийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр баг, , хотхон дугаар байрны тоотыг миний өмчлөлд шилжүүлсэн билээ. Би 2018-2019 онд БНӨСУ-д үүрэг гүйцэтгээд ирсэн. Шилжин томилогдоод явах үедээ тус байрыг хамтран амьдрагч байсан Н. болон хамт ажиллаж байсан хөрш айлууд болох 01 тоот, 02 тоот, 06 тоот, 05 тоот айлуудаасаа байрыг минь харж хандаж байхыг гуйгаад явсан билээ. Би 2019 оны 12 дугаар сард өөрийн байраа эргэж ирэх үед 3 цонхны 2 нь вакум болсон. Гадна хаалганы цоож солигдсон байхыг хараад Н. руу залгах үед надад Ч.ын дугаарыг өгч би Ч.той ярьсан. Залгаж ярих үед Ч. чиний нөхөр энэ байрыг зарсан би засвар хийсэн. Одоо чи шилжүүлээд өг гэхээр нь би байраа зарахгүй Н. миний нөхөр биш өгсөн авсан зүйл байвал аваарай. Байрыг минь онгойлгоод өг гэх үед Ч. чанга орилон би 2-3 сая төгрөгөөр засвар хийсэн тэр мөнгийг өгөөд ав гээд чанга дуугаар орилон ярилцаж ойлголцох боломжгүй болсон учир би явсан. Би Ч. гэх энэ залууг орж амьдар, засвар хий гэж зөвшөөрөл өгөөгүй. Миний байранд дураараа, зөвшөөрөлгүй энэ өдрийг хүртэл нийт 71 сар амьдарч байна. Иймд Ч. гэх энэ залууг одоогийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14-р баг, , -р байр, тоот болох миний байрнаас албадан гаргаж байрыг минь чөлөөлүүлж өгнө үү... гэжээ.
4. Нэхэмжлэгч С.******* шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:...Иргэн ******* ******* би 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ч.ын гаргасан сөрөг нэхэмжлэлтэй уншиж танилцаад хариу тайлбар гаргаж байна. С.******* би Ч. гэх энэ залууг үнэхээр их гайхаж, энэ хүнд үнэхээр их гомдож, маш их харамсаж байна. Өөрийн буруугаас үл таних Н. гэх хүнтэй ямар ч хууль, эрх зүйн үндэслэлгүй, ямар ч нотлох баримтгүй хүнтэй ярьж тохиролцон хүний байрыг Н. нь дур мэдэн зарж, Ч. нь хууль бус гэдгийг мэдсээр байж худалдан авч хууль бус зүйл хийсэн байж түүнийгээ миний буруу мэтээр сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Хууль бус зүйл хийж байгаагаа энэ хоёр хүн хоёулаа мэдэж байсан.
Ч.ын хэлсэнээр: тухайн үед нь шууд ороод амьдрах боломжгүй байрыг 2-3 сая төгрөгөөр зарж байсан бол яагаад тэр байраа авалгүй эзэн нь байхгүй, үл хөдлөхийн гэрчилгээ нь өөр хүний нэр дээр байхыг мэдсээр байж хууль бус үйлдэл хийсэн байна.
Би Ч., Н. хоёрын хууль бус зүйл хийж байх үед БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байлаа. Ч.ын хэлээд байгаа: хэсэг хугацаанд залгаагүй Эрдэнэтийн цэргийн ангид ажиллахгүй, хаашаа явсан талаар мэдэгдэхгүй учир хүлээгээд байж байсан гэж худал мэдүүлж байна. Би 2017 оны 08 сард ЗХЖШ-ын даргын тушаалаар ЗХ-ний 119 дүгээр ангид шилжин томилогдсон билээ. Шилжин явсан гол шалтгаан бол Н. гэх хүнээс салж тусдаа амьдрах зорилготой явсан билээ. Н. гэх хүн миний өмнөөс шийдвэр гаргаж, миний мэдлийн үл хөдлөх хөрөнгийг зарж, борлуулах, ямар ч хууль эрх зүйн үндэсгүй хүн болно.
2019 оны 12 дугаар сард Эрдэнэт хотод ирэхдээ Н. Байрны гэрчилгээ хаана байна гэж асуухад гэрт байсан, олдохгүй алга болсон гэж хэлсэн, би үл хөдлөхийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн гэж дахин гаргуулахаар 2024 оны 04 сарын 24-нд Орхон аймаг, Баян-Өндөр сумын улсын бүртгэлд дахин материал бүрдүүлж өгсөн билээ. Гэтэл Ч. 2023 оны 01 сарын 24-нд цаг 59 миниутад миний үл хөдлөхийн гэрчилгээг мэйл хаягаар хүлээн авч Эрдэнэт ус ДТС-д өргөдөл гарган гэрээ хийсэн байна. /Хавсралт 1/
Ч.ын сөрөг нэхэмжлэлтэй танилцах үед миний үл хөдлөхийн гэрчилгээг 345 дугаарт нотариатчаар /3-р микрийн 17 дугаар байранд байрлалтай/ батлуулан батлуулан сөрөг нэхэмжлэлдээ хавсаргасан байсныг хараад үл хөдлөхийн гэрчилгээ эх хувиараа Ч.од байгааг мэдсэн. Үл хөдлөхийн гэрчилгээг эх хувиараа байгаа тухай Ч. өнөөдрийг хүртэл нэг ч удаа надад ярьж байгаагүй. Энэ үйлдлийг хууль бус гэж үзэж байна. Ч.той 2019 оны 12 дугаар сард утсаар ярих үедээ Н. гэх энэ хүн миний өмнөөс шийдвэр гаргах хууль, эрх зүйн үндэсгүй хүн шүү, мөнгө төгрөг өгсөн бол аваарай гэж хэлсээр байхад, энэ хүнтэй өдий болтол холбоотой байгаа мөртлөө яагаад мөнгөө авалгүй хэлж ярьсаар байтал ойлгохгүй байгааг нь үнэхээр гайхаж байна. Ч.ыг 2020 оны 5 сард над руу залгаж ярих үед нь Байраа зарахгүй ээ, ядаж чи түрээс төлөөд амьдар аа гэж хэлсэн. Гэтэл Ч. нь балгас байсан байрыг чинь засвар хийгээд амьдарч байгаад баярлаарай, хэл амгүй шилжүүлээд өгчөөрэй гэх дээрэнгүй үг хэллэг хэрэглэн яриа нийлээгүй учир утсаа тасалсан. 2020 оны 10 дугаар сард Ч. нь дахин залгаж байраа нэр дээр нь шилжүүлж өгөхийг шаардах үед гар гээд гарахгүй, түрээс төлөөд амьдар гэхээр амьдрахгүй ийм хүнээс аргагүй байдалд орж тухайн үед надад хүүхдийн сургалтын төлбөр төлөх яаралтай мөнгө хэрэгтэй байсан учир 1 сая 200 мянган төгрөгийн байрны түрээс зорилготой авсан нь үнэн.
Энэ явдлаас хойш би өөрийн тухайн үед ашиглаж байсан /89690119/ гэх дугаарыг сольж одоогийн ашиглаж байгаа /*******/ гэх дугаарыг ашиглаж эхэлсэн. Миний дугаарыг хаанаас авсныг мэдэхгүй Ч. залгаж ярих үед Би байраа зарахгүй ээ, өгсөн мөнгөө түрээс гэж бодоорой гэж ойлгомжтой хэлсэн. Түүнээс хойш ярихгүй байсан шалтгаан минь өөрөө очиж амьдрах болоогүй байсан, бас түрээс нэртэй хэдэн төгрөг авсан байсан учир очих хүртэл хугацаанд амьдарч байг гар гэхэд хэл амгүй байраа суллаад өгчих байх гэсэн хүний сайхан сэтгэлээр өнөөдрийг хүрлээ.
2024 оны 12 дугаар сарын 27-ны шөнийн 10 цаг орчимд Ч. залгасан. Тэр үед мөн адил зарахгүй эсвэл 2025 оны 1 дүгээр сараас эхлээд түрээс төлөөд амьдарчих гэж хэлсэн. Би Ч.од 5 сая төгрөгөөр худалдаж авах тухай санал болгосон боловч Ч. зөвшөөрөөгүй, эсвэл түрээсээ төлөөд амьдар гэж хэлэхэд бас л зөвшөөрөөгүй. Энэ байдлаас үүдэн аргагүй байдалд орж Орхон аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Цагдаа манай шийдэх хэрэг биш байна, шүүхэд хандахыг зөвлөсөн учраас шүүхэд хандсан.
Өнөөдрийн зах зээлийн ханашаар 1 сая 200 мянган төгрөгөнд ямар үл хөдлөх худалдаж авах боломжтойг би гайхаад ойлгохгүй байна. Энэ олон жилийн хугацаанд хүний байранд зөвшөөрөлгүй хууль бусаар орж өөрийн дураар засвар үйлчилгээ хийж, өдийн хүртэл амьдарсан хүн тухайн байранд амьдарч байх хугацааны засвар үйлчилгээг өөрөө хийнэ. /Иргэний эрх зүйн 30 дугаар бүлгийн 340.1.З-т заасны дагуу эд хөрөнгийн хэвийн байдлыг хангахад шаардлагатай зайлшгүй зардлыг хариуцна./ Иймд миний өөрийн өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14 баг, , -р байрын 3 тоотод хууль бусаар оршин суугаа Ч.ыг гарган байрыг чөлөөлүүлж өгнө үү... гэжээ.
5. Хариуцагч Ч. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Миний бие Ч. С.*******гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 2019 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын багт байрлах -р байранд хүмүүс байр зарна гэж байсан. Тэгээд би тухайн зарах гэж байгаа хүмүүстэй очиж уулзсан. Тэнд байгаа байрнуудыг хүн ороод шууд амьдрах боломжтой байрнууд нь 2 саяас 3 сая төгрөгийн хооронд үнэтэй байсан. Тэгтэл 3 тоот модон, хагархай цонхтой, шал байхгүй хөндий хоосон, хаалга нь муу, хүн амьдардаггүй. Хог дүүрчихсэн, тааз нь нурсан, хамгийн сүүлд хэзээ хүн амьдарч байсан гэдгийг мэдэх боломжгүй, тэр хавийн хүмүүс орж архи уудаг, хог юм аа хийдэг бололтой байсан. Энэ 3 тоотыг 1.500.000 төгрөгөөр зарах гэж байгаа гэдгийг мэдээд Н.тай уулзсан. Эхнэрийн нэр дээр байдаг. Гадагшаа ажиллагаанд явчихсан 9 сард ирнэ. Одоо 1 000 000 төгрөг надад өгчих би бичиг хийгээд өгье. Эхнэр ирэхээр 500 000 төгрөг аваад чиний нэр дээр шилжүүлэн өгнө асуудалгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь надад 2 сая арай хүрэхгүй мөнгө байсан учраас тохирсон. Тэгээд эхнэрийг нь иртэл байшинд цонх хаалга хийж хүн орохооргүй болгож орхисон. Шууд ороод амьдрах ямар ч боломжгүй байсан. Н. өөрөө энэ байшинд амьдардаггүй багийн Б-д амьдардаг байсан. Тухайн үед эдгээр хүмүүс гэр бүлийн асуудалтай байсан юм билээ. Шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байгаа гэж сонссон. Тэгээд С.******* Монголд ирсэн гээд утсаар ярьсан. Надад зарахгүй гэсэн. Тэгэхээр нь би цонх, хаалга хийж битүү болсон. 1 000 000 төгрөгийг нөхөрт чинь өгсөн, хаалга, цонхны мөнгийг өг тэгвэл наймаагаа буцаая гэж ярьсан. Хэсэг хугацаанд огт залгахгүй таг болсон. Эрдэнэтийн цэргийн ангид ажиллахгүй хаашаа явсан талаар мэдэхгүй учраас хүлээгээд байж байсан. 2020 оны 10 сарын 10-ны өдөр С.******* над руу залгасан. 500 000 төгрөг авахгүй ядаж 1 500 000 төгрөг өг. Тэгвэл би чиний нэр дээр шилжүүлэн өгье, хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна гэсэн. Тэгэхээр нь би одоо 1 200 000 төгрөг байна гэхэд дансаа явуулсан. Тэгэхээр нь байрны мөнгө гэж бичээд өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Нэрээ яаж шилжүүлэх вэ гэхэд би өдөр бүр бэлтгэлтэй чөлөө авах боломжгүй, завгүй байна. 12 сард ээлжийн амралтаа авахаар очоод шилжүүлж өгье гэсэн. С.*******гаас байрны гэрчилгээг асуухад тэр хамаагүй лавлагааны машинаас лавлагаа аваад шилжүүлж өгнө гэсэн. Мөн Н.тай холбогдсон. Эхнэрт чинь мөнгө шилжүүлсэн байрны гэрчилгээ хаана байгаа вэ гэхэд барьцаанд хүнд байгаа ах нь авч өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би С.******* руу залгаад хэлсэн. 2020 оны 11 сарын 10-нд Ковид-19 цар тахал гарч хүмүүс нааш цааш явах боломжгүй болж хөл хорио тавьсан. С.*******тай холбоо барьж чадаагүй, тэгээд ч хүмүүсийг шаардлагагүй бол гэртээ байх заавар өгч, гарч ороход хэцүү болсон учраас нэг их шамдаагүй. Цаг үе гайгүй болоод байшиндаа 2021 оны 10 сарын 19-нд цахилгаан тавиулсан. Цахилгаан тавиулан байшиндаа жил гаран засвар хийсэн. Энэ хооронд С.*******г холбоо барихыг хүлээгээд л байсан. 2022 оны 11 capaac амьдарч эхэлсэн. 2023 оны 11 сард дулааны шугам тавиулсан. Халаалт тавиулахад гэрчилгээ хэрэгтэй гэхээр нь Н. ахтай холбогдон гэрчилгээг асуухад надад байгаа гээд өгсөн. 2024 онд хэзээ гэдгийг нь санахгүй байна. С.******* руу залгаж гэрчилгээгээ шилжүүлэн авья гэхэд одоо би чамд ийм хямд зарахгүй. 5 000 000 төгрөг өг. Тэгвэл нэр дээр чинь шилжүүлэн өгнө гэсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм наймаа хийсэн биз дээ гэж уурласан. Тэгвэл шүүхээр явья гэж яриа нийлээгүй учраас утсаа салгасан.
С.*******г шүүхэд өгөх гэхээр хаана амьдардаг, юу хийдгийг нь мэдэхгүй. Бид нар нэг ч удаа уулзаж байгаагүй. Танихгүй учраас шүүхэд хандаж чадахгүй өдий хүрсэн. Нөхөр болох Н.тай уулзаж байсан. Одоо ч холбоотой болсон үйл явдлыг маш сайн мэддэг хүн. Гэхдээ одоо энэ 2 хүн шүүхээр салчихсан байгаа учраас хаягийг нь мэддэггүй юм билээ. 2025 оны 3 сард цагаан сарын дараахан багийн хэсгийн байцаагч намайг дуудсан. С.******* гэх хүнээс гомдол ирсэн. Танихгүй хүн манай байранд ирж амьдраад байна гэсэн байсан. Би болсон бүх зүйлийг хэлж яриад баримтаа үзүүлсэн. Тэгээд яасанг мэдэхгүй байна. Бодвол хаачихсан байх дахин дуудаагүй. Намайг 2019 оноос хойш амьдарч байгаа гэж бодож 68 сарын хугацаа гаргасан байх. Хүн амьдарч болохоор зүйл зараагүй байж дээр нь түрээсийн талаар огт ярьж байгаагүй байж мөнгө нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Ийм учраас нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа. Түүний дагуу шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
6. Хариуцагч Ч. шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ:...Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14-р баг, , байр, тоот 37.13 мкв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дугаар дугаартай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр овогтой ыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгах тухай.
Миний бие Ч. нь 2019 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын багт байрлах -р байранд хүмүүс байр зарна гэж байсан. Тэгээд би тухайн зарах гэж байгаа хүмүүстэй очиж уулзсан. Тэнд байгаа байрнуудыг хүн ороод шууд амьдрах боломжтой байрнууд нь 2 саяас 3 сая төгрөгийн хооронд үнэтэй байсан. Тэгтэл 3 тоот модон хагархай цонхтой, шал байхгүй хөндий хоосон, хаалга нь муу, хүн амьдардаггүй. Хог дүүрчихсэн. Тааз нь нурсан. Хамгийн сүүлд хэзээ хүн амьдарч байсан гэдгийг мэдэх боломжгүй. Тэр хавийн хүмүүс орж архи уудаг, хог юм аа хийдэг бололтой байсан. Энэ 3 тоотыг 1 500 000 төгрөгөөр зарах гэж байгаа гэдгийг мэдээд Н.тай уулзсан. Эхнэрийн нэр дээр байдаг. Гадагшаа ажиллагаанд явчихсан 9 сард ирнэ. Одоо 1 000 000 төгрөг надад өгчих би бичиг хийгээд өгье. Эхнэр ирэхээр 500 000 төгрөг аваад чиний нэр дээр шилжүүлэн өгнө асуудалгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь надад 2 сая арай хүрэхгүй мөнгө байсан учраас тохирсон. Тэгээд эхнэрийг нь иртэл байшинд цонх хаалга хийж хүн орохооргүй болгож орхисон. Шууд ороод амьдрах ямар ч боломжгүй байсан. Н. өөрөө энэ байшинд амьдардаггүй багийн Б-д амьдардаг байсан. Тухайн үед эдгээр хүмүүс гэр бүлийн асуудалтай байсан юм билээ. Шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байгаа гэж сонссон. Тэгээд С.******* Монголд ирсэн гээд утсаар ярьсан. Надад зарахгүй гэсэн. Тэгэхээр нь би цонх, хаалга хийж битүү болсон. 1 000 000 төгрөгийг нөхөрт чинь өгсөн, хаалга, цонхны мөнгийг өг тэгвэл наймаагаа буцаая гэж ярьсан. Хэсэг хугацаанд огт залгахгүй таг болсон. Эрдэнэтийн цэргийн ангид ажиллахгүй хаашаа явсан талаар мэдэхгүй учраас хүлээгээд байж байсан. 2020 оны 10 сарын 10-ны өдөр С.******* над руу залгасан. 500 000 төгрөг авахгүй ядаж 1 500 000 төгрөг өг. Тэгвэл би чиний нэр дээр шилжүүлэн өгье, хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна гэсэн. Тэгэхээр нь би одоо 1 200 000 төгрөг байна гэхэд дансаа явуулсан. Тэгэхээр нь байрны мөнгө гэж бичээд өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Нэрээ яаж шилжүүлэх вэ гэхэд би өдөр бүр бэлтгэлтэй чөлөө авах боломжгүй, завгүй байна. 12 сард ээлжийн амралтаа авахаар очоод шилжүүлж өгье гэсэн. С.*******гаас байрны гэрчилгээг асуухад тэр хамаагүй лавлагааны машинаас лавлагаа аваад шилжүүлж өгнө гэсэн. Мөн Н.тай холбогдсон. Эхнэрт чинь мөнгө шилжүүлсэн байрны гэрчилгээ хаана байгаа вэ гэхэд барьцаанд хүнд байгаа ах нь авч өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би С.******* руу залгаад хэлсэн. 2020 оны 11 сарын 10-нд Ковид-19 цар тахал гарч хүмүүс нааш цааш явах боломжгүй болж хөл хорио тавьсан. С.*******тай холбоо барьж чадаагүй, тэгээд ч хүмүүсийг шаардлагагүй бол гэртээ байх заавар өгч гарч ороход хэцүү болсон учраас нэг их шамдаагүй. Цаг үе гайгүй бол байшиндаа 2021 оны 10 сарын 19-нд цахилгаан тавиулсан. Цахилгаан тавиулан байшиндаа жил гаран засвар хийсэн. Энэ хооронд С.*******г холбоо барихыг хүлээгээд л байсан.
2022 оны 11 сараас амьдарч эхэлсэн. 2023 оны 11 сард халаалтын шугам тавиулсан. Халаалт тавиулахад гэрчилгээ хэрэгтэй гэхээр нь Н. ахтай холбогдон гэрчилгээг асуухад надад байгаа гээд өгсөн. 2024 онд хэзээ гэдгийг нь санахгүй байна. С.******* руу залгаж гэрчилгээгээ шилжүүлэн авья гэхэд одоо би чамд ийм хямд зарахгүй. 5 000 000 төгрөг өг. Тэгвэл нэр дээр чинь шилжүүлэн өгнө гэсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм наймаа хийсэн биз дээ гэж уурласан. Тэгвэл шүүхээр явья гэж яриа нийлээгүй учраас утсаа салгасан.
С.*******г шүүхэд өгөх гэхээр хаана амьдардаг, юу хийдгийг нь мэдэхгүй. Бид нар нэг ч удаа уулзаж байгаагүй. Танихгүй учраас шүүхэд хандаж чадахгүй өдий хүрсэн. Нөхөр болох Н.тай уулзаж байсан. Одоо ч холбоотой болсон үйл явдлыг маш сайн мэддэг хүн. Гэхдээ одоо энэ 2 хүн шүүхээр салчихсан байгаа учраас хаягийг нь мэддэггүй юм билээ.
2025 оны 3 сард цагаан сарын дараахан багийн хэсгийн байцаагч намайг дуудсан. С.******* гэх хүнээс гомдол ирсэн. Танихгүй хүн манай байранд ирж амьдраад байна гэсэн байсан. Би болсон бүх зүйлийг хэл яриад баримтаа үзүүлсэн. Тэгээд яасанг мэдэхгүй байна. Бодвол хаачихсан байх дахин дуудаагүй. Цахилгаангүй, хаалга муу, модон хагархай цонхтой, шал байхгүй хөндий хоосон байсан байранд 1 000 000 төгрөгийг Н.д бэлэн өгсөн, 1 200 000 төгрөгийг С.*******гийн дансад шилжүүлсэн. Тэгээд энэ байрны мөнгийг бүрэн төлж худалдаж авсан. Одоо засвар хийгээд амьдарч байгаа. Бичиг баримт нь мөн над дээр байгаа.
Иймд Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14-р баг байр, тоот 37.13 мкв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дугаар дугаартай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр овогтой ыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү... гэжээ.
7. Хариуцагч Ч. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлдээ:...С.*******гийн нэхэмжлэлтэй танилцан Ч. сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжпэлдээ Орхон аймаг Баян-Өндөр сум 14-р баг байр тоот 37.13 мкв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дугаар дугаартай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр овогтой ыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгах нэхэмжлэл гаргасан.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Маргаан бүхий орон сууцанд авсан материалын үнэ, засварын хөлс, ачааны машины хөлс болон шатахууны зардал үнэлгээний зөрүүгээр 17 500 000 төгрөг, үүн дээр Н.д бэлэн өгсөн 1 000 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр С.*******гийн данс руу шилжүүлсэн 1 200 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаартай Халиун Капитал ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төлбөрт төлсөн 800 000 төгрөг. Нийт 20 500 000 төгрөгийг Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14-р баг, , байр тоот 37.13 м.кв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үүргийн гүйцэтгэлээр хангуулах буюу 20.500.000 төгрөгийг С.******* төлсний дараа суллаж өгөхөөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
Нэхэмжлэлийн шаардлага өөрчилж байгаатай холбоотой дараах баримтыг дурдан тайлбар гаргая.
Нэг. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа ...байрандаа засвар хийх зорилготой 2 өрөө байсныг нь ханыг нурааж, модон шалыг нь аван шалыг нь шороогоор дүүргэн..., ...түр хугацаанд амьдрахгүй байсан учир тогийг нь таслуулсан... /2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1053 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дахь хуудаст/ гэжээ. Засваргүй байдлаар 3.996.000 төгрөгийн үнэлгээтэй. Хоосон буюу шалгүй, хаалгагүй, таазгүй, цонхгүй, халаалтгүй 37.13 м.кв талбайд хөрөнгө оруулалт хийснээр одоо 21 510 000 төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний хөрөнгө болсон байна. С.******* үүнд нэг ширхэг зүйл авч хийгээгүй.
Хоёр. Нямдаваа 2019.06.27-ны өдөр ын байрыг зарлаа. Надад гомдол алга эхнэр ирэхээр 500 мянга авна. Одоо 1 000 000 авлаа. Өргөдөл бичсэн авсан хүн гэсэн бичгийг хариуцагч эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...1 сая төгрөг аваад оруулсан, чи баян хүн юм чинь мөнгийг нь өгөөд байраа аваач...гэжээ. 2016 онд Н. С.******* нар гэрлэлтээ батлуулсан. 2020 онд гэрлэлтээ цуцлуулсан гэж нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр ярьсан. Н.г гэрчээр болон хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтийг гаргахад С.******* оролцуулах шаардлагагүй гэж маргадаг. Н. 1 000 000 төгрөг авсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хамт амьдарч байх хугацаанд Н.д 1 000 000 төгрөг авсан. Гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан гэж үзэж байгаа учраас С.*******гаас нэхэмжилж байна.
Гурав. С.******* Монголд ирсний дараа Ч.той утсаар холбогдож маргаан бүхий байрны талаар ярьсан. С.******* Н. Ч. нарын хоорондын тохиролцоог хүлээн зөвшөөрөхгүй миний юм гэхэд Ч. өгсөн. 1 000 000 төгрөг, хаалга, цонхны мөнгийн өг наймаагаа буцаая гэхэд хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна 1.500.000 төгрөг шилжүүлчих ажлаа зохицуулаад очоод нэр дээр нь шилжүүлж өгнө гэж тохиролцож түүнд 1 200 000 төгрөг шилжүүлсэн. Энэ хүртэлх хугацаанд Ч. хаалга, цонх хийснээс өөр юу ч хийгээгүй буюу амьдарч байгаагүй гэж тайлбарладаг. Энэ байдлаа нотлох зорилгоор цахилгааны төлбөрийн баримтыг өгсөн. Үүнд 2022 оны 1 сарын 25-аас цахилгаан залгуулсан. Төлбөрийн хуулгаас харахаар 2022 оны 11 сараас эхлэн цахилгааны төлбөр төлж эхэлсэн байгаа.
Өмчлөгч болох С.*******тай яриагүй мөнгө шилжүүлээгүй байсан бол засвар хийгээд амьдрахгүй байсан гэж тайлбарладаг. С.******* орон сууцаа түрээслэж байгаа бол анхдагч хэрэгцээг хангах хэмжээний буюу ядаж цахилгаантай байлгах үүрэгтэй. Тэгээд ч хаалгагүй, шалгүй, цонхгүй, таазгүй, цахилгаангүй, дулаангүй байрыг хэн түрээслэх үү. Ярилцаж тохирсон байдлаасаа няцаж хохироож байна.
Дөрөв. 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаартай Халиун Капитал ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төлбөрт 800 000 төгрөгийг Ч. төлсөн. Анхнаасаа зарахгүй гар гэдэг байр сууриндаа байж хаалга, цонх болон 1 000 000 төгрөгийг С.******* Ч. руу шилжүүлсэн бол үнэлгээ хийлгэж, өнөөдөр ингэж маргахгүй байсан. Зайлшгүй гарсан зардал учраас үүнийг нэхэмжилж байна.. гэжээ.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-6/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-7/, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-37/, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14-р баг, , байр тоот үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-48/, ЭБЦТС ТӨХК-ийн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хуулбар /хх-49-57/, ЭБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-58-67/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас: 2020-10.01-ний өдрөөс 2025..13-ны өдрийн Хаан банкны дансны хуулга /хх-19-20/, фото зураг /хх-21-24/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-25/, үл хөдлөх эдхөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-17/, 2025-09.01-ний өдрөөс 2025.11.02-ны өдрийн Хаан банкны дансны хуулга /хх-151/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Шүүхээс: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14-р баг, , байр тоот үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-77-78/, гэрлэлт дуусгавар болсон тухай лавлагаа /хх-100-101/, Хариун капитал ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-120-142/, Арвижих Эстимейт үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-189-206/
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь Ч.од холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум, 14 дүгээр баг , дугаар байрны тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 9 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, 2025 оны , 04 дүгээр сарын ус дулааны төлбөрт 104 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасныг баримтлах бөгөөд 109.1-д Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй, мөн хуулийн 109.2-т Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөрөө дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана, мөн хуулийн 109.3.-т Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш этгээд болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй,
Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж,
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заажээ.
С.*******гийн өмч болох Орхон аймаг Баян-Өндөр сум, 14 дүгээр баг , дугаар байрны тоот орон сууцыг Худалдах худалдан авах хэлцлийн үндсэн дээр Ч.од шилжүүлэхдээ хуульд заасан хэлбэрийг зөрчин, өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ улсын бүртгэлд бүртгүүлэн, нотариатаар гэрчлүүлээгүй байх тул энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Тиймээс С.******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Харин хариуцагчид орон сууцыг анхнаасаа хөлслөөгүй, нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцыг хөлслөх талаар санал тавьсан гэх боловч орон сууц хөлслөх хэлцэл хийгдсэн эсэх нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч түрээсийн төлбөрт 9 000 000 төгрөг нэхэмжлэх эрхгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэжээ.
Нэгэнт үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Ч.ыг Орхон аймаг Баян-Өндөр сум, 14 дүгээр баг , дугаар байрны тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлж, 2025 оны , 04 дүгээр сарын ус дулааны төлбөр 104 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөрт 9 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэсэхгүй болгох нь зүйтэй байна.
20 500 000 төгрөгийг Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14-р баг, , байр тоот 37.13 м.кв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үүргийн гүйцэтгэлээр хангуулах буюу 20 500 000 төгрөгийг С.******* төлсний дараа суллаж өгөх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 700 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмлэгтийн хураамжид төлсөн 260 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.оос улсын тэмдэгтийн хураамжаар 74 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1., 109.2., 110 дугаар зүйлийн 110.1., 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.5.-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14-р баг, , байр тоот орон сууцнаас Ч.ыг албадан гаргаж, мөн тус байрны 2025 оны , 04 дүгээр сарын ус дулааны төлбөр 104 000 төгрөгийг хариуцагч Ч.оос гаргуулж, түрээсийн төлбөр 9 000 000 төгрөг гаргуулах С.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 20 500 000 төгрөгийг Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14-р баг, , байр тоот 37.13 м.кв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үүргийн гүйцэтгэлээр хангуулах буюу 20 500 000 төгрөгийг С.******* төлсний дараа суллаж өгөх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 700 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмлэгтийн хураамжид төлсөн 260 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.оос 74 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА