Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 319/ШШ2026/00244

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 319/ШШ2026/00244

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гантөгс би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, 45/1 тоотод байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Дарви сум,******* *******, *******, ******* ******* тоотод оршин суух, холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 372,852.71 (гурван зуун далан хоёр мянга найман зуун тавин хоёр төгрөг далан нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 319/2026/00074/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлийн гэрээний үүрэгт: Үндсэн зээлийн үлдэгдэл 200,000 төгрөг, зээлийн хүү 142,638.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,213.8 төгрөг, нотариатын зардалд 5,000 төгрөг, нийт 372,852.71 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б. холбогдуулан 372,852.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 372,852.71 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,835.59 төгрөгийн тал хувь болох 5,917.795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,917.795 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 5,917.795 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

4. Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, *******3 дугаар зүйлийн *******3.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б. холбогдох 372,852.71 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,835.59 төгрөгийн тал хувь болох 5,917.795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,917.795 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас 5,917.795 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ГАНТӨГС