Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01048

 

 

 

 

 

 

 

 

 

 

......., ........... нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2022/00872 дугаар шийдвэ-тэй, нэхэмжлэгч ......., ........... нарын нэхэмжлэлтэй, хариуцагч ...........--т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/ 00466 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад .......ын барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19А дугаар байрны ...........гийн өмчлөлийн 299,6 м.кв талбайтай гарааш, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Дамно ХХК-аар тогтоолгосон. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, мөн хуулийн 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэж заасан. Гэтэл Дамно ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний тайлан нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал, барьцааны үл хөдлөх хөрөнгийн онцлог, шинж байдал, зах зээлийн үнэлгээг тогтооход ашигтай давуу талуудыг үнэлгээний тайланд тусгаагүй байна. Үнэлгээний тайланг гаргахдаа зах зээлийн хандлагын аргыг ашигласан боловч өөр төрлийн үнэлгээний аргаар үнэлгээг хийгээгүй нь уг үнэлгээг бодитоор хийгдсэн гэж үзэх боломжгүй байна. Мөн үнэлгээний тайланд www.unegui.mn сайтаас авсан 2 үл хөдлөх эд хөрөнгийг сонгон авсан боловч түүнийг ямар үндэслэлээр хэрхэн сонгосон нь тодорхойгүй, харьцуулж буй хоёр хөрөнгө нь үнэлж буй хөрөнгөтэй ямар шинж байдлаар төстэй болохыг дурдаагүй байна. Гэтэл үнэлж буй хөрөнгө нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19А дугаар байрны 299.6 м.кв талбайтай гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд хотын төвийн А бүсэд төв зам дагуу байрлалд хамаарна. Тодруулбал, тухайн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрын ойр орчимд нь ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газар, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс, олны хэлж заншсан 3 яам, Дрийм зочид буудал, Цагдаагийн Ерөнхий газар, Мөрдөн байцаах газар, Улсын Ерөнхий прокурор зэрэг төрийн болон төрийн бус албан байгууллагууд байх тул тохируулгыг 0.05 хувиар тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Үнэлгээний тайланд дурдсанаар ... практик судалгаагаар энэ зөрүү 5-10 хувийн хооронд байна гэж үздэг. Иймд зарласан нэг үнэд борлогдох магадлалын тохируулгыг 10 хувиар авсан гэсэн боловч ямар үндэслэлээр 5 хувиар тооцоогүй нь тодорхойгүй байна. Аливаа бараа бүтээгдэхүүн борлогдох магадлал нь тухайн бараа бүтээгдэхүүний онцлогоос шууд хамаарч байдаг. Гэтэл харьцуулагдаж буй 2 хөрөнгө нь өөр хоорондоо зөрүүтэй, газар зүйн байршил, онцлог тал нь зөрүүтэй байхад үнэлэгдэж буй хөрөнгө нь харьцуулагдаж буй хөрөнгөтэй борлогдох магадлалыг адилхан байхаар дүгнэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Үнэлгээний тайланд харьцуулж буй хөрөнгүүд нь ижил тул насжилтын тохируулгыг 1.0 гэж, үндсэн хийц бүтээцийг мөн адил ижил гэж үзэж 1.0 гэж тохируулсан гэсэн атлаа биет байдлын хувьд зөрүүтэй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Шинжээч хөрөнгийн м.кв талбайн үнийг гаргахдаа харьцуулагдаж буй 2 хөрөнгийн м.кв дунджаар /569,223+664,452/ 2=616,838 төгрөг гэж тооцсон нь үндэслэлгүй. www.unegui.mn цахим сайтаас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэ-т гарааш болон агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ ханшийг үзвэл,10 м.кв 28,000,000 төгрөг, 6 м.кв 30,000,000 төгрөг, 19 м.кв 25,000,000 төгрөг, 18 м.кв 29,000,000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн байна. ...........гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө нь 299.6 м.кв талбайтай, хотын А зэрэглэлд хамаарах, гарааш, агуулах, ажлын байр зэрэг олон төрлөөр ашиглах боломжтой зэрэг давуу талаас нь үзвэл, зах зээлийн үнэлгээ нь 450,000,000 төгрөгийн үнэлгээтэй. Иймд Дамно ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00466 дугаар захирамжаар .......аас 190,000,000 төгрөг гаргуулж Ханбогд капитал ББСБ ХХК-д олгож, дээрх төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байрны зоорийн давхрын 299.6 м.кв талбайтай, гараашийн зориулалттай агуулахын үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. ...........-р нь шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулж байна. Төлбөр төлөгч .......т төлбөрийг сайн дураар төлөх мэдэгдэл өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул барьцаа хөрөнгөөр төлбөрийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу гуравдагч этгээд ...........гийн өмчлөлийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байрны зоорийн давхрын 299.6 м.кв талбайтай, гараашийн зориулалттай агуулахыг битүүмжлэн, хураасан. Үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 8/162 дугаар шинжээч томилох тухай тогтоолын дагуу 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хөндлөнгийн үнэлгээний Дамно ХХК 184,804,762 төгрөгөөр үнэлсэн. Дамно ХХК нь үнэлгээний олон улсын станда-т, бусад холбогдох дүрэм, журмын дагуу үнийг тодорхойлон тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ...........--т холбогдох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу гудамж 19а байранд байрлах 299.6 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ......., ........... нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШЗ/2021/08644 дугаар захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хү-тэл хугацаагаар хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00466 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ч.Энхбаярын барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а дугаар байрны 299.6 м.кв талбайтай гарааш, агуулахыг зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Дамно ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх ...Шинжээч эд хөрөнгийн үнэлэхдээ хөрөнгийн чанар, ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг судалсны үндсэн дээр үнэлгээний тооцоог зах зээлийн хандлагаар жиших ашил гүйлгээний арга, нийтэд арилжаалагддаг жиших зүйлсийн аргачлалаар харьцуулан гаргасан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байх зэрэгцээ шүүх хуралдаанд оролцсон шинжээч Ц.Түвшинцэнгэлийн тайлбараар тогтоогдож байна... гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний ө-тгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний станда-т, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан.

Хуулийн уг шаардлагаас үзэхэд аливаа хөрөнгийн үнэлгээ гаргахдаа ө-тгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулах буюу хамгийн багадаа 2 аргыг ашиглан гаргах ёстой. Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн хандлагаар хийсэн байна, Зах зээлийн хандлага нь жиших ажил гүйлгээний арга, нийтэд арилжаалагддаг жиших зүйлсийн аргатай байхаас нийтэд арилжаалагддаг жиших үнийн аргаар үнэлгээ хийсэн буюу 1 хандлагын аргаар үнэлгээг хийсэн болохыг илтгэнэ. Гэвч дээр дурдсан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар ө-тгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан хийгээгүй, хуулийн шаардлагыг хангаагүй, хандлагын нэг аргаар үнэлгээ хийсэн байхад шүүхээс жиших ашил гүйлгээний арга, нийтэд арилжаалагддаг жиших зүйлсийн аргачлалаар харьцуулан гаргасан, хууль зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон ажиллагаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн, шинжээч зах зээлийн бодит үнээс доогуур үнэлж, үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж, төлбөр төлөгчийг хохироож байна гэж боловч энэ тухай баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй, өөрийн шаардлага үндэслэлээ нотлоогүй гэж үзнэ гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан ба хуулийн шаардлага хангаагүй болох нь илэрхий байна. Мөн хөрөнгийн үнэлгээний тайланд жишиж буюу 2 хөрөнгийн мэдээллийг тайландаа хавсаргаагүй, ямар хөрөнгөтэй жишиж байгаа нь тодорхойгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн шаардлага, үндэслэл хангалтай тогтоогдож байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд шүүхийн шийдвэ-т өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1.    Хэргийн үйл болон шүүүхийн шийдвэрийн талаар

1.а. Нэхэмжлэгч ......., ........... нар хариуцагч ...........--т холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байрны зоорийн давха-т байрлах 299,6 м.кв талбайтай гарааш, агуулахын зориулалттай хөрөнгийг 184,804,762 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

1.б. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00466 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ханбогд капитал ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 48,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ....... нь үлдэх 190,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр, дээрх хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-2202010928 улсын бү-тгэлийн дугаа-тай Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байранд байрлах 299,9 м.кв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож зохигчид эвлэрснийг баталсан байна. Уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэдэг. (хх-ийн 8-9)

 

1.в. Төлбөр төлөгч ....... нь дээрх шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ГХ2021/00234 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудаст үндэслэн ...........-р шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулжээ. (хх-ийн 49)

 

...........-р нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байранд байрлах 299,6 м.кв талбайтай гараашийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21300454/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 21300454/02 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. (хх-ийн 50-52, 55-57)

 

1.г. Мөн хариуцагч байгууллага төлбөр төлөгч ......., өмчлөгч ........... нараас төлбө-т хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад 1 м.кв-ыг 2,200,000 төгрөгийн үнийн санал өгснийг төлбөр авагч Ханбогд капитал ББСБ ХХК эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. (хх-ийн 57, 59) Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 08/162 дугаар тогтоолоор Дамно ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн байна.

 

Шинжээч Дамно ХХК нь ...........--т холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19а байранд байрлах 299,6 м.кв талбайтай гараашийн зах зээлийн үнийг 184,804,762 төгрөгөөр тогтоожээ. (хх-ийн 70-82)

 

1.д. Хариуцагч ...........-р Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу Дамно ХХК-ийн дээрх үнэлгээг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 4-126/15831 дугаар мэдэгдлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид мэдэгдсэн, нэхэмжлэгч ......., ........... нар мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор буюу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. (хх-ийн 1-4, 26)

 

1.е. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Дамно ХХК үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагын аргыг ашиглан ойролцоо байршилд байрлах 2 үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулан үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д Хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний станда-тад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох гэж, Үнэлгээний олон улсын станда-т 105 (Үнэлгээний арга, аргачлал)-ын 10.4 Үнэлгээчин нь нэг аргыг үнэн зөв, найдва-тай гэдэгт итгэлтэй байгаа бол тухайн хөрөнгийг үнэлэхдээ нэгээс олон аргыг ашиглаж шаардлагагүй гэж тус тус заасан тул хөрөнгийн үнэлгээ хийх аргыг хослуулан хэрэглээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2022/00872 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ