| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/03315/И |
| Дугаар | 312/шш2026/00687 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 312/шш2026/00687
2026 03 04 312/ШШ2026/00687
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо Твин тауэр-1 байранд байрлах, ******* ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* ******* ******* тоотод оршин суух овогт /регистрийн дугаар:, утас: /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 610 399 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...*******дэгч П. нь манай ******* ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдан авахтай холбогдуулан 1,349,900.00 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч П. нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. *******дэгч П.аас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, *******ийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч П.аас 610,399 төгрөгийг гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 18,962 төгрөгийг манай компани урьдчилан төлсөн тул хуульд заасны дагуу хуваарилж өгнө үү... гэжээ.
Хариуцагч П. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие П. нь ******* ******* ******* ******* ХХК-с нэхэмжилж байгаа 610 399 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2026.03.05-ны өдрөөс эхлэн сар бүр 50 000 төгрөгөөр төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч П.т холбогдуулан 610 399 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч П. нь ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 610 399 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 610 399 төгрөгийг хариуцагч П. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 962 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9,481 төгрөг, төрийн сангаас 9,481 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА