Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 312/шш2026/00689

 

 

 

 

 

 

 

2026 03 04 312/ШШ2026/00689

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ******* *******4 тоотод байрлах ******* ******* л*******нг ХХК /регистрийн дугаар:*******, утас: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* тоотод оршин суух, овгийн /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 3 416 795 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* л*******нг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* л*******нг ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЖЭР24122702 тоот Л*******нгийн гэрээгээр хариуцагч Л.д 4,950,000 төгрөгийг, сарын 2,99% хүүтэйгээр 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлээр ******* Дийл ХХК-иас Iphone 16 Рго Мах загварын гар утас худалдан авсан бөгөөд л*******нгийн гэрээгээр олгох мөнгөн дүнг С-март Дийл ХХК-ийн Хаан банкин дахь 5111552597 тоот дансаар гэрээний 2.6-т заасны дагуу харилцан тохиролцож шилжүүлсэн болно. Зээлдэгч нь л*******нгийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хувиарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч зургаан удаа төлөлт төлсөн ба 2025 оны 06 сарын 10-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй болно. Ингээд 2025 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлдэгч Л. нь үндсэн зээл 2,885,622.28 төгрөг, хүү 481,797,94 төгрөг, алданги 41,875.10 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 3,416,795.32 мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 69,619 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Л. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Л. нь ******* ******* л*******нг ХХК-с нэхэмжилсэн 3 416 795 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* л*******нг ХХК нь хариуцагч Л.д холбогдуулан 3 416 795 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л. нь ******* ******* л*******нг ХХК-ийн нэхэмжилсэн 3 416 795 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* л*******нг ХХК-ийн нэхэмжилсэн 3 416 795 төгрөгийг хариуцагч Л. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 619 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.гаас 34,809.5 төгрөг, төрийн сангаас 34,809.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* л*******нг ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА