Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 319/ШШ2026/00250

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 319/ШШ2026/00250

Ховд аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн ******* тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ховд аймгийн Чандмань сумын 4-р багт оршин суух, ******* ******* холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хөлсөөр  мал маллахдаа дутагдуулсан 352 толгой мал буюу дутагдуулсан малын үнэ 35,200,000 төгрөг, хашаа барьсны хөлс 5,000,000 төгрөг, зээлж авсан 1,076,000 төгрөг, Нийт 41,276,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

хариуцагчийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Дэмид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Дэмид миний бие нь 2020 онд иргэн О .Балжиннямтай хөлсөөр мал  маллуулахаар аман хэлцэл хийж 510 ямаа,165 хонь хүлээлгэн өгсөн. Мөн тухайн оны хаврын төл болох 300 шүдлэн нэмээд малын хөлсөнд 90 шүдлэн өгсөн. 2021 оны төл 200 шүдлэн, 2022 оны төл 130 шүдлэн нэмж өгч, 30 шүдлэн малын хөлсөнд өгч 2020-2023 оны 3 сар 01 хүртэл мал маллуулахаар нийт тооцоогоор 1020 мал байх ёстой байснаас 105 ямааг зарсан 30 ямааг хүнд өгсөн. Өвлийн идэш болон хорогдлыг 60 толгой мал зарлагдсан гэж тооцвол 825 ямаа надад буцаан өгөх ёстой байсан боловч 2023 оны 03 сарын 01-ний өдөр 490 ямаа 116 хонь, нийт 606 толгой бог мал надад хүлээлгэн өгч 335 ямаа дутагдуулсан. 2024 оны 12 дугаар сарын 15-наас 2025 оны 2 сарын 20 хүртэлх хугацаанд О ******* дахин миний 240 ямаа, 60 хонийг маллуулахаар өгч хөлсөнд нь 2 үхэр авсан ба мөн 1,076,000 мянган төгрөг зээлж авч өнөөдрийг хүртэл эргүүлж өгөөгүй тухайн оны малаас 14 ямаа дутагдуулж төлж өгсөн харин17 хонь дутагдуулж нөхөж төлж өгөөгүй. Нийт 2020-2024 онд миний мал маллахдаа 335 ямаа 17 хонь дутагдуулж төлж өгөөгүй. 2020-2023 онд би эхнэрийн хамт төл малыг маллаж, Балжинням үлдсэн малыг малладаг байсан. Би жил болгон мал маллуулсны хөлсийг мал болон мөнгөөр ******* өгч байсан. нь 2020 онд Мөнххайрхан сумаас нүүж ирэхдээ 80 ямаатай ирсэн. 2020 оноос өмнө би эхнэртэйгээ хамт өөрийн малыг маллаж байсан харин огт маллаж байгаагүй 2020 оны өвлөөс эхэлж миний малыг маллах болсон юм.

Хоёр. 2023 оны 7 сард би хүсэлтээр хашааг нь барьж өгсөн боловч түүний хөлс 5000,000 төгрөгийг аваагүй, Балжинням хашаа бариулах үедээ 5000,000 төгрөг байршуулсан хаан банкны карт өгснөөс 3200,000 төгрөгийг хашааны банз,шон болон хадаас авахад зарцуулж, 1800,000 төгрөгийг өөрт нь буцааж өгсөн

Гурав. Манай хаваржаанд байсан гүний худгийг дарж хохироосон боловч сэргээж засварлаж өгөөгүйг засуулах, Иймд 1.Хөлсөөр мал маллахдаа дутагдуулсан 335 ямаа, 17 хонийг нэг бүрийн үнийг 100,000 мянган төгрөгөөр тооцож нийт 352 толгой мал буюу дутагдуулсан малын үнэ 35,200,000 мянган төгрөг, хашаа барьсны хөлс 5 сая төгрөг, зээлж авсан 1,076,000 мянган төгрөг нийт 41 сая 276 мянган төгрөгийг гаргуулах,

2. Манай хаваржаанд байсан гүний худгыг дарж хохироосон боловч сэргээж засварлаж өгөөгүйг засуулахыг даалгаж өгнө үү ... гэжээ.

2. Зохигч шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 215 тооны ямаа, 7 тооны хонь, нийт 222 тооны мал буюу /үнэ 28,276,000 төгрөг/, хашаа барсны хөлс 5,000,000 төгрөг, зээлдүүлсэн мөнгө 1,076,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа тус тус татгалзаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 130 тооны мал буюу /65 тооны шүдлэн, 65 тооны ишиг/-ээс 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 65 тооны шүдлэн, 2027 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 65 тооны ишгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгч өгөхөөр, хариуцагч эвлэрсэн хугацаанд эхний хуваарь буюу 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 65 тооны шүдлэнгээ өгөхгүй зөрчигдсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр, зохигч сайн дурын үндсэн дээр, хэн нэгний дарамт, шахалтгүйгээр эвлэрсэн болно ... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Дэмид нь хариуцагч холбогдуулан хөлсөөр  мал маллахдаа дутагдуулсан 352 толгой мал буюу дутагдуулсан малын үнэ 35,200,000 төгрөг, хашаа барьсны хөлс 5,000,000 төгрөг, зээлж авсан 1,076,000 төгрөг, Нийт 41,276,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу зохигч /нэхэмжлэгч, хариуцагч/ нь эвлэрэх эрхтэй.

Нэхэмжлэгч Х.Дэмид нь нэхэмжлэлийн шаардлага болох 215 тооны ямаа, 7 тооны хонь, нийт 222 тооны мал буюу /үнэ 28,276,000 төгрөг/, хашаа барсны хөлс 5,000,000 төгрөг, зээлдүүлсэн мөнгө 1,076,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа тус тус татгалзаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 130 тооны мал буюу /65 тооны шүдлэн, 65 тооны ишиг/-ээс 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 65 тооны шүдлэн, 2027 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 65 тооны ишгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгч өгөхөөр санал гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хүлээн зөвшөөрч зохигч эвлэрчээ.

3. Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан зохигч эвлэрсэн үндэслэлээр Х.******* нэхэмжлэлтэй холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, талуудын эвлэрсэн үнийн дүн болох 22,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 268,950 төгрөгийн тал болох 134,475 төгрөгийг төрийн сангаас, 134,475 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

5. Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр зохигчид энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүй эрх зүйн үр дагаврыг тайлбарлан, гарын үсэг зуруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Х.******* нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох Хөлсөөр  мал маллахдаа дутагдуулсан 352 толгой мал буюу дутагдуулсан малын үнэ 35,200,000 төгрөг, хашаа барьсны хөлс 5,000,000 төгрөг, зээлж авсан 1,076,000 төгрөг, Нийт 41,276,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.Дэмид нь нэхэмжлэлийн шаардлагаас 215 тооны ямаа, 7 тооны хонь, нийт 222 тооны мал буюу /үнэ 28,276,000 төгрөг/, хашаа барсны хөлс 5,000,000 төгрөг, зээлдүүлсэн мөнгө 1,076,000 төгрөг гаргуулахаас тус тус татгалзаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 130 тооны мал буюу /65 тооны шүдлэн, 65 тооны ишиг/-ээс 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 65 тооны шүдлэн, 2027 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 65 тооны ишгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгч өгөхөөр, хариуцагч эвлэрсэн хугацаанд эхний хуваарь буюу 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 65 тооны шүдлэнгээ өгөхгүй зөрчигдсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, талуудын эвлэрсэн үнийн дүн болох 22,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 268,950 төгрөгийн тал болох 134,475 төгрөгийг төрийн сангаас, 134,475 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС