Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 312/шш2026/00691

 

 

 

 

 

 

 

 

2026 03 04 312/ШШ2026/00691

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо, Сөүлийн гудамж, Твин Тауэр-2, 1101 тоотод байрлах ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар ******* утас: *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг * тоотод оршин суух, ******* овогт /регистрийн дугаар: , утас: /-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1 897 182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр С02000093998 тоот цахим Зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээний
эрхийн хүрээнд 2024 оны 08-р сарын 08-ны өдөр 020002 кодтой зээл болох 900.000.00
төгрөгийг сарын ... хувийн хүүтэйгээр .... хоногийн хугацаатай төлөөгүй хугацаа хэтэрсэн
өдрөөс хойш үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох
нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид утсаар болон аппликейшны мэдэгдэл, смс, утсаа аваагүй тохиолдолд фэйсбүүк чат зэргээр тухай бүрт ньмэдэгдэж, зээлийн гэрээний зөрчлийг арилгах бодит боломжийг олгон харилцан тохиролцох, хэлэлцээр хийх замаар шийдвэрлэх гэж үзсэн ба зөвшилцөлд хүрч чадалгүй зээлдэгч нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрч банк бусыг хохироож байгаатул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 1,897,182.99 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж, ******* ******* *******-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү
... гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Г. нь ******* ******* ******* ХХК-с нэхэмжилж байгаа 1 897 182 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, хариуцагч Г.т холбогдуулан 1 897 182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нь ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1 897 182 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлүүлж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлтээсээ татгалзсныг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1 897 182 төгрөгийг хариуцагч Г. хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22,652.5 төгрөг, төрийн сангаас 22,652.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА