| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 2430004120185 |
| Дугаар | 2026/ДШМ/06 |
| Огноо | 2026-01-29 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2026/ДШМ/06
202******* 01 29 202*******/ДШМ/0*******
*******, ******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Ганзориг, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
прокурор Х.Ууганбат,
шүүгдэгч *******, *******
шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Х.Ургаа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ундрахбаяр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******, ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 319 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Х.Ургаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ундрахбаяр нарын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2430004120185 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.1.Монгол Улсын иргэн, 1980 онд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 4******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,******* овогт ******* (РД:*******),
1.2.Монгол Улсын иргэн, 1991 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын дугаар баг тоотод оршин суух хаягтай,
-урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох,
-Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, овогт, (РД:),
2.Шүүгдэгч ******* нь “” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.*******, 28.1.8 дахь заалтууд, 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай 22 дугаар зүйлийн 22.4, 22.******* дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, ажилчдыг аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, зааварчилга өгөлгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр дотоод хяналт тавьж ажиллаагүй, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулах үүргээ биелүүлээгүй, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүйн улмаас,
Шүүгдэгч ******* нь “” ТӨХК-ийн механик инженерийн албан тушаалыг эрхэлж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай 22 дугаар зүйлийн 22.1-д заасны зөрчиж, "" ТӨХК-ийн үйл ажиллагаанд ашиглаж буй *******8-45 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах үүргээ хэрэгжүүлж, биелүүлээгүйгээс,
“” ТӨХК-ийн *******8-45 СҮЭ улсын дугаартай Исузу маркийн тээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн бус, ажиллагаа алдагдсан, тээврийн хэрэгслийн дугуй нь дулааны цаг агаартай улиралд ашиглагдах зориулалттай байснаас тухайн компанийн жолооч нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг “Баясгалант” давааны урд *******8-45 СҮЭ улсын дугаартай, Исузу маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн осолд орж нас барсан, хамт зорчиж явсан хохирогч биед хөнгөн гэмтэл учирч, шүүгдэгч *******, ******* нар нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашням нь шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******, ******* нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******т 1 жил 5 сар, *******өд 2 жилийн хугацаагаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан ялд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулж, шүүхийн шатанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, “АЗЗА[1] нэгтгэл” ТӨХК-иас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохиролд 31,*******80,000 төгрөг, үйлдвэрлэлийн ослын олговорт 34,200,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч олгож, нэхэмжлэгчийн оршуулгын зардлын нэхэмжлэлээс 9,334,49 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, амь хохирогчийн оршуулгын зардалд иргэний хариуцагч “АЗЗА нэгтгэл” ТӨХК-иас 20,000,000 төгрөг, “” ТӨХК-иас 3,300,000 төгрөг, мөн амь хохирогчийн цалингийн цалингийн зээлийн үлдэгдэл 2,200,000 төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нөхөн төлсөн болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1,980,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 990,000 төгрөг гаргуулан Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 100120012001 дансанд оруулахаар шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Ургаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******. дугаар зүйлийн 1.2 дахь заалт нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохыг хуульчилсан. Шүүгдэгч нар нь одоо хүртэл зам ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад ажилладаг бөгөөд өөрсдийн хийдэг ажлын онцлог нь байнга хөдөө явж хяналт тавих, арчлалт хийх зэрэг байдлаас харагддаг. Мөн эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлд заасан ялыг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой юм. Шүүгдэгч ******* хэдийгээр Сүхбаатар аймгийн албан ёсны хаягтай боловч байнгын хөдөлмөр эрхэлж байгаа газар болон эхнэр, хүүхдийнхээ хамт байнга амьдарч буй газар нь Улаанбаатар хот юм. Шүүхээс энэ талаарх баримт гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн байх тул шүүгдэгч *******ийн Улаанбаатар хотод амьдардаг тухай хорооны болон ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгал төлдөг баримтыг хувийн байдалтай нь холбоотой учраас гомдолдоо хавсаргасан. Миний үйлчлүүлэгч нар нь үйлдсэн гэмт хэргээ гүнээ ухамсарлаж байгаа бөгөөд дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж үр хүүхдүүд, гэр бүлээ тэжээж, шударгаар амьдарч чадахаа илэрхийлэн энэхүү гомдлыг бичсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.
*******.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт маш их харамсаж байгаа. Тухайн үед байгалийн давагдашгүй хүчин зүйл байсан. Манай хөдөө ажиллаж байсан хүмүүс маань наашаа ирж явах замдаа осолд орсон. Төлбөр, мөнгөтэй холбоотой асуудал дээр “АЗЗА” авто зам нэгтгэл компанид би удаа дараа саналаа илэрхийлж байгаа. Амь хохирогчийн нөхөн төлбөрүүдийг төлөх асуудал дээр нэгтгэлийн зүгээс өмнөх жилүүдийн өр авлагынхаа асуудлуудыг цэгцэлж байж, шат дараагаараа явна гэдэг тайлбарыг өгсөн. Бид хоёрын зүгээс Ундрахбаяр эгчид болоод ар гэрт нь цаашид тусалж дэмжиж амьдрахаа илэрхийлж байна. Хаягийнхаа асуудал дээр нотлох баримтуудыг сая утсаар аваад ир гээд хэлчихлээ. Энэ дээр бид хэд хайхрамжгүй хандсан байна. Би шүүхэд өгчихсөн гэж ойлгож байсан. Миний хувьд эхнэр, гурван хүүхдийн хамт Улаанбаатар хот руу 2025 оны 3 сард шилжсэн. Шилжин ажиллах болсон, авто замын барилгын ажил хийдэг учраас хөдөө, гадаа явдаг тул зорчих эрхээ хязгаарлуулчихлаар ажил хийх боломжгүй болно. Манай эхнэр жирэмсэн. Гурван хүүхэд маань бага учраас амьдрал ахуйг минь харж хандахыг хүсэж байна гэв.
.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд эрдэнэт хүний амь нас хохирсонд харамсаж байна. Мөн *******ийн адил цаашид Ундрахбаяр эгчид тус дэм болоод явна гэж бодож байна. Би өөрөө Сүхбаатар аймагт зам ангидаа ажиллаж байгаа. Гурван хүүхэдтэй, байнга хөдөө гадаа ажилладаг болохоор харж үзнэ үү гэв.
8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ундрахбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэг талыг барьж, шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан. Хэдийгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг “АЗЗА нэгтгэл” ТӨХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч *******, ******* нарт ял оногдуулахдаа хэтэрхий хөнгөн хандсан. Миний нөхөр нь “” ХХК-д насаараа ажиллаж, энэ компанийн төлөө зүтгэж байсан. Гэтэл ажил үүргээ гүйцэтгэж яваад зам тээврийн осолд орж амь насаа алдсан байдаг. Манай гэр бүлд тохиолдсон гэнэтийн уй гашууг хэн ч хуваалцаж чадахгүй юм. Гэвч хүн чанарын үүднээс нэг ч удаа уучлал гуйж, оршуулгад ирэх зүрх сэтгэл энэ хүмүүст байгаагүй. Хэрэв энэ хүмүүс ажилдаа хариуцлагатай хандаж, албаны машиныхаа техник үйлчилгээг цаг тухайд нь хийж байсан бол өдийд миний нөхөр амьд сэрүүн байх байсан. Шүүх хурал дээр өөрөө сайн дураараа машин бариад явсан өөрийнх нь буруутай юм шиг ярьж байсан нь ар гэрт нь ямар санагдах вэ? Cэтгэлээсээ уучлал гуйгаад харамсаж байгаа зүйл огтхон ч харагдаагүй. Аливаа хүн гэмт хэрэг хийсэн бол түүндээ таарсан ял шийтгэл оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Иймд хэргийг болон анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянан үзэж хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
9.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол гаргасан. Гомдлыг нь дэмжиж байна. Гол гомдож байгаа асуудал нь хүний амь хохирсонтой холбоотой. Тухайн буруутай этгээдүүд хохирол, хор уршигтай холбоотой асуудалд хайхрамжгүй хандсан. Хохиролд 20,000,000 төгрөг өгсөн. Бусад сэтгэл санааны хохирол, үйлдвэрлэлийн ослын 3******* сарын нөхөн төлбөрийг өгөөгүй байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маш их гомдолтой байгаа. Энэ асуудал гарснаас хойш 2 жил болох гэж байна. Энэ хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ажлаар нь 1-2 удаа очсон. Гэтэл хүндэтгэлгүй хандаж, юу гэж байн байн ирээд байгаа юм. Шүүгч асуудлыг шийднэ биз дээ гэсэн байр суурьтай хэнэггүй хандсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт Улсын дээд шүүхийн 2023 оны 25 тогтоолоор баталсан сэтгэцэд учирсан хохирлыг арилгах журмын дагуу тухайн хохирогчийн хувьд 4 дүгээр зэрэг тогтоогдсон. Анхан шатны шүүхээс 40 буюу 31,*******80,000 төгрөгийн сэтгэл санааны хохирол учирсан байна гэж үзсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хүний амь нас хохирч, дахин нөхөх боломжгүй, хор уршиг арилаагүй байгаа. Ийм учраас 45-10.99 хувиар тогтоож өгнө үү гэсэн саналтай байна. Оршуулгын зардалтай холбогдолтой асуудал дээр анхан шатны шүүхийн шийдвэрт асуудал байгаад байна. Анхан шатны шүүх 9,334,49 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгосон. Тухайн хүний амь хохироогүй байсан бол алтан сав нээлгэх, ерөөл авах, ганданд ном уншуулах зэрэг асуудал болохгүй байсан. Энэ бодит хохиролтой шууд холбоотой учраас гаргах боломжтой байсан. Ийм учраас оршуулгын зардал дээр анхан шатын шүүхэд өгсөн нотлох баримтыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
10.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээгүй байх шаардлагыг хангаагүй. ******* өмгөөлөгч бас тодорхой хэллээ. Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлтэй холбоотой асуудлууд яригдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана. Эрх, хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусад шалтгаан нөхцөлийг хараат бус байдлаар хэлэлцэж байгаа. Хэдийгээр шүүгдэгч нарын хувьд гэм буруугийн асуудал дээр маргахгүй гэж байгаа боловч, анхан шатны шүүх хурал дээр ярьсан асуудал болоод өнөөдөр зорчих эрх хязгаарлах ялыг сольж өгөөч гэх агуулгаар өмгөөлөгч ярьсан. Үндсэндээ шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй, маргаж байна гэж ойлгож байна. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасантай хэр нийцэж байгаа юм бэ? Бид анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаагаач гэсэн ийм байр суурьтай байна. Х.Ургаа өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцсан. Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлд заасан ял оногдуулахгүйгээр тэнсэхэд тодорхой шаардлагууд тавигддаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршиг арилгасан, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн гэсэн ийм тодорхой шаардлагуудыг биелүүлсэн байхыг шаарддаг. Иргэний хариуцагч компаниас 20,000,000 төгрөг төлсөн. Шүүгдэгч нарын зүгээс ямар ч төлбөр төлөөгүй. Энэ хүмүүс өөрсдөө идэвх, санаачилга гаргаж хохирлоо төлж болох байсан. Зөвхөн байгууллага төлнө. Бид төлөхгүй гэж яриад байна. Ял шийтгэлээ хөнгөрүүлэхийг хүссэн бол холбогдох баримтуудаа гаргаж өгөх боломжтой байсан. Өөрсдөө хайхрамжгүй байдлаар шүүхэд гаргаж өгөөгүй байна. Үнэхээр Сүхбаатар аймагт амьдардаггүй, Улаанбаатар хотод амьдардаг гэж байгаа бол баримтаа анхан шатны хурал дээр гаргаж өгөх боломжтой байсан. Хэрэгт ямар байдлаар хандаж байгаа нь харагдаж байна. Х.Ургаа өмгөөлөгчийн гаргаж байгаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэсэн байр суурьтай байна гэв.
11.Прокурор Х.Ууганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангасан. Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно хэмээн эрх хэмжээг нь тодорхойлсон байх тул шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийн хувьд прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
12.Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Х.Ургаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ундрахбаяр нарын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
13.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
14.Шүүгдэгч ******* нь “” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.*******, 28.1.8 дахь заалтууд, 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай 22 дугаар зүйлийн 22.4, 22.******* дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, ажилчдыг аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, зааварчилга өгөлгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр дотоод хяналт тавьж ажиллаагүй, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулах үүргээ биелүүлээгүй, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүйн улмаас,
Шүүгдэгч ******* нь “” ТӨХК-ийн механик инженерийн албан тушаалыг эрхэлж байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай 22 дугаар зүйлийн 22.1-д заасны зөрчиж, "" ТӨХК-ийн үйл ажиллагаанд ашиглаж буй *******8-45 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах үүргээ хэрэгжүүлж, биелүүлээгүйгээс,
“” ТӨХК-ийн *******8-45 СҮЭ улсын дугаартай Исузу маркийн тээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн бус, ажиллагаа алдагдсан, тээврийн хэрэгслийн дугуй нь дулааны цаг агаартай улиралд ашиглагдах зориулалттай байснаас тухайн компанийн жолооч нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг “Баясгалант” давааны урд *******8-45 СҮЭ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн осолд орж, нас барсан, хамт зорчиж явсан биед хөнгөн гэмтэл учирч, шүүгдэгч *******, ******* нар нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна. Үүнд:
14.1.Яллагдагч *******ийн “Өдөр 12 цагийн үед машин осолдсон байна гэж мэдээд газар дээр нь очиход нойтон цас орсон халтиргаа гулгаа үүссэн байсан. Осол гарсан газар нь машин өөдөө гарч чадахгүй зам хаасан нөхцөл байдалтай байсан. Манай ажилчид хоёр талаасаа ажиллаж байсан. Алтансүх ах манай технологийн бүх үйл ажиллагааг хариуцаж, зааж сургаж ажиллаж байсан чадвартай ажилтан байсан. Миний болон бид бүхний хариуцлагагүй ажиллагаанаас болж энэ үйл явдал болсон. Нөгөө талаасаа үндсэн засварын хөрөнгө орж ирэхгүй, төсвөөс хуваарилагдаж байгаа хөрөнгө, мөнгөтэй холбоотой асуудал үүссэн. Тухайн үед ашиглаж байсан машин нь ажлын шаардлага хангахгүй машин байсан. Төрийн өмчийн хороо руу хүсэлт явуулахаар “машинаа ашигла” гэсэн зөвлөмж ирдэг. Дээрээс гарч байгаа шийдвэр нь хөрсөндөө буухгүйгээс болж хүний амь нас эрсдэх эрсдэл гарсан.” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 208-209 дүгээр хуудас),
14.2.Яллагдагч *******ийн “Тухайн тээврийн хэрэгслийг тоормос нь ажиллагаагүй байсан талаар мэдээгүй. Миний буруу” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 192-193 дугаар хуудас),
14.3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ундрахбаярын “2024 оны 11 дүгээр сарын 03-нд “” ТӨХК-аас манай нөхрийн дүү рүү залгаад: -Манайхан ажлаасаа бууж байгаад осолдлоо. Зам халтиргаа гулгаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Түр хүлээж байгаад ирээрэй” гэж хэлсэн гэж ойлгосон. Манай нөхөр нь “” ТӨХК-д ажилладаг. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд сая зам тээврийн осолд орсон машиныг барьдаг байсан. Миний нөхөр ажлаа хийж байгаад осолд орсон. Гомдолтой байна. Оршуулгын зардал, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ. Цалингийн зээлээ хаалгах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 23-25, 29-33 дугаар хуудас),
14.4.Хохирогч “2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн орчимд жолооч ийн хамт *******8-45 СҮЭ улсын дугаартай Isuzu маркийн тээврийн хэрэгслээр Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто замын үзлэг хийхээр хөдлөөд Мөнххаан сумаас хойш 3 км-т "Баясгалантын даваа" гэх газар явж байгаад замын эсрэг урсгалд өвс ачсан 93-0 ДГС улсын дугаартай ачааны машин зогсож байхаар нь баруун талаар нь зөрөх гэтэл машин замаас гарч, гулгаж замын баруун талын төмөр бетонон шонг мөргөж, замын хажуу руу машинтайгаа онхолдож, баруун талаараа хажуулдаж унасан. Замаар өнгөрч явсан хүн ирж намайг машинаас татаж гаргасан. Талийгаач архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Ер нь хурдаа тааруулаад зөөлөн явж байсан. Сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй.” гэх (Хэргийн 1 дүгээр хавтасны 29-33, 49-50 дугаар хуудас),
14.5.Иргэний хариуцагч “АЗЗА нэгтгэл” ТӨХК-ийн төлөөлөгч “Мөнххаан суманд “” ТӨХК-ийн машин зам тээврийн осолд орж, жолооч нь нас барж, хамт зорчиж явсан ажилтан гэмтэл авсан. 2025 оны 04 дүгээр сард “” ТӨХК-ийн тамга, тэмдгийг хурааж аваад “АЗЗА” ТӨХК-ийн Сүхбаатар дахь салбар нэгж гэх нэршилтэй болсон. “АЗЗА нэгтгэл” ТӨХК 2025 онд байгуулагдсан. Энэ осол тус компани байгуулагдахаас өмнө буюу Х.Түвшинмөнх, ******* нар ажил үүргээ гүйцэтгэж байхад болсон үйл явдал. Тус компанид ажиллаж байсан Алтансүх гэх хүн нас барсан. Хохирогч нарын өмгөөлөгч нарын зүгээс оршуулгын зардалд 34,*******88,134 төгрөг, 3******* сарын нөхөн төлбөр буюу 34 сая төгрөг, сэтгэл санааны хохирлыг дээд хэмжээгээр нь тогтоож өгнө үү гэж байна. Оршуулгын зардалд компаниас 20 сая төгрөг, мөн *******,8 сая төгрөг төлсөн. Нийт 2*******,8 сая төгрөг төлөгдсөн. Зэд авсан болон бурхан бүтээлгэсэн 14 сая төгрөгийг төлөх үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иргэний хуульд заасан зайлшгүй зардал гэж байдаг. 1 сая төгрөгийг хасаж тооцож өгнө үү. Мөн 3******* сарын нөхөн төлбөрийг нэхэмжилж байгаа. Үүнийг тус компани төлөх талаар маргах зүйлгүй. Цаг хугацааны хувьд тус компани нь энэ жилийн гүйцэтгэлээ 11 сард зам тээврийн яаманд танилцуулж төсвөө төлөвлөж, ирэх оныхоо төсвийг төлөвлөдөг. Мөн сэтгэл санааны хохирлыг “АЗЗА” нэгтгэл компани төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Гэм хор шууд учруулсан этгээд төлнө гэж заасан байдаг. Иймд иргэний хуульд зааснаар гэм хор учруулсан этгээд буюу шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас гарсан хохирлыг компани хариуцах үндэслэлгүй” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 3-38 дугаар хуудас)
14.*******.Гэрч “2024 оны 11 сарын 02-ны өдрийн 23 цагийн орчимд 93-1 ДГС улсын дугаартай North benz маркийн машинтай хөдлөөд Мөнххаан сумаас хойш 3 км-т "Баясгалантын даваа" гэх газар дээш өгсөх боломжгүй, гулгаад явахгүй, цасан шуургатай, зам халтиргаатай, үзэгдэх орчин харагдахгүй болохоор машинаа зогсоогоод ослын тэмдэг тавьж, дугуйнуудын ард нь ивүүлэг тавьж, хоносон. 11 сарын 03-ны өдөр 11 цагийг үед баруун зүгт ойрхон айл харагдахаар нь очоод дулаацаж байгаад 14 цагийн үед машин дээрээ ирэхэд замын хажуу руу цагаан өнгийн Isuzu маркийн машин осолд орсон байсан” гэх (Хэргийн 1 дүгээр хавтасны 41-42 дугаар хуудас),
14..Гэрч “2024 оны 11 сарын 03-ны өдөр 11 цагийн үед манай машинаас баруун зүгт ойрхон айл харагдахаар нь би хамт явж байсан жолооч очиж, дулаацаж байгаад 14 цагийн үед машин дээрээ ирэхэд замын хажуу руу цагаан өнгийн ISUZU маркийн машин осолд орсон байсан” гэх (Хэргийн 1 дүгээр хавтасны 53-54 дугаар хуудас),
14.8.Гэрч З “2024 оны 11 сарын 03-ны өдрийн 12 цагийн орчимд Мөнххаан сумаас хойш 10 км-т “Тоёота приус-41” маркийн -00 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зорчиж яваад халтиргаа гулгаа ихтэй, зам мөстсөн, уруу газар байсан болохоор замын зүүн тал руу машинтайгаа гулгаж очоод "Баясгалантын даваа" гэсэн бичигтэй самбарыг мөргөж зогссон. Машинаас буугаад дөнгөж гартал миний гүйцэж түрүүлсэн Isuzu маркийн тээврийн хэрэгсэл өвс ачиж зогссон машины баруун талд замаасаа гарч унасан байсныг харсан” гэх (Хэргийн 1 дүгээр хавтасны 45-4******* дугаар хуудас),
14.9.Гэрч “2024 оны 11 сарын 03-ны өдөр 13 цагийн орчимд Мөнххаан сумаас хойш 3 километрт “Баясгалантын даваа” гэх газарт Кроун маркийн 21-******* УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахад *******8-45 СҮА улсын дугаартай ISUZU маркийн тээврийн хэрэгсэл нь өвс ачсан машинтай зөрөх гэж байгаад уруу газар руу, баруун тийшээ гулгаад замын хажуу руу осолдож, өнхөрч унасан. Машин нь зүүн талаараа харсан байсан. Дотроос нь 1 эмэгтэй гарах гээд хаалгаа онгойлгож чадахгүй байхаар нь би тусалж, эмэгтэйг гаргасан” гэх (Хэргийн 1 дүгээр хавтасны 5-58 дугаар хуудас),
14.10.Гэрч “2024 оны 11 сарын 03-ны өдөр 12 цагийн үед захирал ******* залгаад манай ажлын хүмүүс "Баясгалант"-ын даваа уруудаж байгаад осолд орсон гэж байна. Хамт явъя” гэсэн. Мөнххаан сумын төвд орж ирэхэд оператор ийг тус ослын улмаас нас барсан тухай мэдэгдсэн. Сумын эмнэлэгт очоод С.Цэрэндэжидтэй уулзаад асуухад “Баясгалантын давааны гол хэсэгт өвс ачсан машин зогсож байхаар нь хажуугаар нь зөрж өнгөрөхдөө халтиргаанд гулгаж, замын хажуу руу унасан, тээврийн хэрэгслийг ах жолоодож, хажууд нь би байсан” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны *******4-*******5 дугаар хуудас),
14.11.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (Хэргийн 1 дүгээр хавтасны 9-1 дугаар хуудас),
14.12.Дорнод аймаг дахь бүсийн шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 2 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн маркийн, JALFSR33F000002 арлын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн бус, ажиллагаа алдагдсан байна. Тээврийн хэрэгслийн баруун хойд тоормосны хоёр талын ажиллагаат поршен тэлэхгүй, мөн барабаны дотор толин гадаргуу зэврэлттэй, накладка тэлсэн ул мөргүй байх тул ослын өмнө уг тээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн бус, ажиллагаа алдагдсан байна. Тээврийн хэрэгслийн 5 ширхэг дугуйнуудын хээ нь усан тууш, 1 ширхэг дугуйн хээ нь боорцог хэлбэртэй, улирал заасан тэмдэг тэмдэглэгээ байхгүй байх тул дулааны улиралд ашиглагдах дугуйнууд байна...” гэх дүгнэлт (Хэргийн 1 дүгээр хавтасны 89-108 дугаар хуудас),
14.13.Шинжээчдийн 2025 оны 01 дугаартай “Уг осол нь Засгийн газрын 2015 оны 2*******9 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.3.ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үедээ осолд өртсөн бол гэх заалтад хамаарах үйлдвэрлэлийн осол мөн. Уг осол нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд зөрчигдсөний улмаас гарсан байна. Үйлдвэрлэлийн осолд нөлөөлсөн хүчин зүйл: Техник технологийн хүчин зүйлийн нөлөөлсөн” гэх дүгнэлт (Хэргийн 1 дүгээр хавтасны 125-128 дугаар хуудас),
14.14.Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны *******23 дугаартай “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ундрахбаярын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт (Хэргийн 1 дүгээр хавтасны *******9-0 дугаар хуудас),
14.15.Дорнод аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024.12.10-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт (Хэргийн 1 дүгээр хавтасны ...... дугаар хуудас),
14.1*******.Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны ************** дугаартай “Талийгаач нь цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы хугарлын улмаас зүрхний орой хэсэг хатгагдаж цус алдаж нас баржээ. Талийгаач нь нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. Талийгаач ийн цусанд шүүх химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй байна.” гэх дүгнэлт (Хэргийн 1 дүгээр хавтасны 13-14******* дугаар хуудас),
14.1.Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дугаартай “Хохирогч биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо…” гэх дүгнэлт (Хэргийн 1 дүгээр хавтасны 1*******0-1*******1 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
15.Хэрэгт авагдсан шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт болон бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно.
1*******.Шүүгдэгч *******, ******* нарын дээр дурдсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэх шинжийг бүрэн хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж нь гэм буруутай этгээдийн хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрнэ.
Амь хохирогч нь "” ТӨХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу тухайн өдөр *******8-45 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ажил үүргээ гүйцэтгэж яваад зам тээврийн осолд орж нас барсан. Уг осол нь үйлдвэрлэлийн осол болохыг, түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн бус, ажиллагаа алдагдсан, тээврийн хэрэгслийн дугуй нь дулааны цаг агаартай улиралд ашиглагдах зориулалттай нь дээр дурдсан шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдсоноос гадна уг тээврийн хэрэгслийг 2022 оноос хойш техникийн хяналтын үзлэгт оруулаагүй байна.
Уг осол гарсан нь удирдлагын тогтолцооны хүчин зүйлийн нөлөөлөл буюу "" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал *******өөс ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, ажилчдыг аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, зааварчилга өгөлгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр дотоод хяналт тавьж ажиллаагүй зэргээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан ажил олгогчийн үүргүүдийг бүрэн хэрэгжүүлээгүй,
Мөн шүүгдэгч *******ийн хувьд “Ажлын байрны тодорхойлолт"-д заасан машин механизмыг бэлэн байлгах үүднээс сэлбэг хэрэгслээр хангаж, цаг тухайд нь засвар үйлчилгээг жолооч нараар хийлгүүлж, ажилчдыг ажилд гарах бүрд машин механизмын бүрэн бүтэн байдлыг хянан техник ашиглалтын паспортод бүртгэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт тавьж, заавар зөвлөгөө өгч ажиллах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах үүргээ хэрэгжүүлж, биелүүлээгүйгээс тухайн үйлдвэрлэлийн осол гарахад нөлөөлсөн болохыг холбогдох дүгнэлтээр тогтоосон байна.
Шүүгдэгч нарын хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн дээрх эс үйлдэхүй болон хохирогч ийн амь насаа алдсан үйл баримт хоорондоо шалтгаант холбоотой, тэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ хайхрамжгүй хандсан эс үйлдэхүйн улмаас хохирогч ийн амь насыг болгоомжгүйгээр хохироох үр дагаварт хүргэсэн байх тул тэднийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж хуульчилсан.
Мөн энэ хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******., .1 дүгээр зүйлд заасан хэм хэмжээ нь шүүхэд үүрэг болгосон “императив” хэм хэмжээ биш бөгөөд эдгээр зүйлд заасан нөхцөл бүрэн хангагдаагүй байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн ял хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч ******* нь “Улаанбаатар хотод амьдарч, ажилладаг” гэх боловч энэ талаарх нотлох баримтаа анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах боломжгүй болно.
18.Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч *******, ******* нарт ял оногдуулсан нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон гэж дүгнэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Шүүгдэгч нарт оногдуулсан ял хөнгөдсөн гэх болон иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг хүссэн” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв. Иргэний нэхэмжлэлийн шаардлагын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
19.Хэргийн 1 дүгээр хавтасны 34 дүгээр хуудаст авагдсан 2025 оны 0******* дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор энэ хэрэгт иргэний хариуцагчаар “” ТӨХК-ийн эрх залгамжлагч “АЗЗА нэгтгэл” ТӨХК-ийг татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан атлаа тухайн компанийн гэрээт хуульч Э.Ганпүрэвийн нэрийг уг тогтоолд бичсэн, мөн шийтгэх тогтоолын ******* дугаар талд “иргэний хариуцагчийн төлөөлөгч...” гэхийг “иргэний хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлсэн” гэж бичсэнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэж, залруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг.Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Х.Ургаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ундрахбаяр нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
Хоёр.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
[1] АЗЗА-Авто замын засвар арчлалт