Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 312/шш2026/00694

 

 

 

 

 

 

 

2026 03 04 312/ШШ2026/00694

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* байрны 1 давхарт байрлах ******* ******* ******* ББСБ Эрдэнэт салбар /регистрийн дугаар:*******, утас: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух, овгийн /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 6 649 557 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Бүдрагчаа овогтой нь 2024 оны 11-р сарын 08-ны өдөр ******* ******* ******* ББСБ ХХК-с 10033465828 дугаартай зээлийн гэрээ байгуулж 4,495,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 4.0% хувийн хүүтэйгээр зээлж авсан болно. ******* ******* ******* ББСБ ХХК-ийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, аман болон бичгээр тохиролцож байсан боловч 2025.08.26-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж, гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 316, үндсэн зээлийн үлдэгдэл 4,489,018.91 төгрөг, үндсэн хүү 2,048.469.39 төгрөг, нэмэгдүүлсэн хуү 112,068.87 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 6,649557.17 төгрөг байна. Иймд хариуцагч Б.ээс нийт 6,649,557 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Б. нь ******* ******* ******* ББСБ-аас нэхэмжилсэн 6 649 557 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан 6 649 557 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 6 649 557 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 6 649 557 төгрөгийг хариуцагч Б. төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 60,671.5 төгрөг, төрийн сангаас 60,671.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА