Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 304/ШШ2026/00261

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х**-******* дүүрэг, ** дугаар хороо, Ч*******ийн өргөн чөлөө-**, С******* О*******-**, ******* банк цамхагт байрлах ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б****** аймаг, Б******** сум, ** дугаар багийн ***** тоотод оршин суух Б*******ынхан овогт Н*******гийн Н*******,

Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, **дүгээр багийн *** тоотод оршин суух Б******* овогт Бын А нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 32,139,906.88 /гучин хоёр сая нэг зуун гучин есэн мянга есэн зуун зургаан төгрөг наян найман мөнгө/ төгрөг гаргуулах, үүгийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай 304/2025/00281/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г /цахимаар/,

Хариуцагч Н.Н*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.О/цахимаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ХААН банк ХК нь хариуцагч Н.Н*******, Б.А нарт холбогдуулан 32,139,906.88 /гучин хоёр сая нэг зуун гучин есөн мянга есөн зуун зургаан төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжилж байна.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Н.Н******* Б.А нар нь ******* банк ХК-ийн Долоон буудал тооцооны төвөөс 2015 оны 5 дугаар сарын 29-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 20,638,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээл авсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж 2006 онд үйлдвэрлэсэн АСЮ300045566 арлын дугаартай сувдан цагаан өнгийн 0201УБГ улсын дугаартай тоёота харрер маркийн авто машиныг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 11,955,659 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,873,480 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 29,823 төгрөг нийт 16,858,923 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрөө төлөөгүй зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ төлөөгүй хэвээр байна. Иймд зээлийн гэрээний 2.3.4, 5.1.5, 5.1.10 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 219.1, 242.3, 451.1, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 21.2 заалтуудыг тус тус үндэслэн Н.Н*******, Б.А нараас 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/201542597793 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 8,682,341 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 20,549,631 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,836,934 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал нотариат үйлчилгээний төлбөрт 71,000 төгрөг нийт 32,139,906 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Н*******ийн эзэмшлийн 2006 онд үйлдвэрлэсэн АСЮ300045566 арлын дугаартай сувдан цагаан өнгийн 0201УБГ улсын дугаартай тоёота харрер маркийн авто машин буюу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн Б.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар тус банктай 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээний хугацаа 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дууссан. Хэрэгт авагдсан баримтаар харах юм бол зээлийн эргэн төлөх хуваарийг гэрээний хавсралт 1 ээр тохиролцсон байдаг боловч энэ гэрээ болон хавсралтыг өөрчилж хийсэн баримт авагдаагүй. Хариуцагч Н.Н*******ийн хувьд зээлийн төлөлтийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг төлсөн байдаг. Иргэний хуульд шаардах эрх хэзээнээс үүсэх вэ гэхээр банкны шаардах эрх Н.Н*******ийн хамгийн сүүлд гүйлгээ хийснээс хойш энэ үүргээ гүйцэтгэхгүй байх үеэс эхэлж байгаа. Банк шаардах үүргээ биелүүлээгүйгээс шаардах эрхийн хугацаа дуусаж хөөн хэлэлцэх хугацааны тоолол явагдаж байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээтэй холбоотой шаардах эрх 3 жил байдаг. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үед гаргасан. 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч нарт зээлээ төлөх талаар мэдэгдэл хүргүүлснээс хойш зээлээ төлөх талаар шаардлагыг гаргаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзаж эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Б.А үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Н.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Аын саналтай нэг байна. Надад зээл төлөх талаар огт мэдэгдээгүй, би зээлийн үүрэ дууссан гэсэн ойлголттой явж байтал хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад их хэмжээний төлбөр нэхэмжилж байна. 2025 оны 04 дүгээр сард миний хаан банкны данснаас 4400 төгрөг авсан байдаг. Түүнийг би төлөөгүй байхад намайг төлсөн мэтээр ярьж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн Н.Н*******ийн өмгөөлөгч Ч.О хууль зүйн дүгнэлтдээ: Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулагдаж 20,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн байдаг. Тухайн тээврийн хэрэгсэл нь хаан банкны эзэмшил өмчлөлд байна. Тээврийн хэрэгслийн зээлийг төлж дууссанаар өөрийн эзэмшилд авна гэсэн хуулийн зохицуулалтай. 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан байдаг. Зээлийн гэрээ хугацаа дуусаагүй байхад үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ******* банк ХК-аас шаардаж байсан. 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан байсан боловч төлөгдөөгүй үлдсэн зээл байсан учраас 2021 онд Н*******ийн зүгээс 200,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн байсан. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл осолд орсон асуудал байдаг. Энэ нь эзэмшил ашиглалтад бүрэн шилжүүлсэн биш Батсайханд зөвхөн жолоо шилжүүлсэн байсан. Осол гарсан асуудлаар ******* банканд мэдэгдэж тээврийн хэрэгслийн буцааж хаан банканд өгсөн байгаа. Хувийн хэрэгт авагдаагүй учраас бид нар мэдэхгүй байна гэж байгаа боловч Хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх нотлох баримт хэргийн материалд байхгүй байна. Зээлийн гэрээгээ төлөөгүй гэдэг үндэслэлээр зээлийн гэрээг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн сэргээж шаардаж байгаа боловч үүргийн гүйцэтгэл хангуулах тээврийн хэрэгсэл маань хаан банкны эзэмшил. ******* банкинд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэж өгсөн нөхцөл байдал байна. ******* банкны зүгээс зээлдэгч нараас зээлийг шаардах эрхийн хугацаа дууссан байна. Шаардах эрхийн хугацаа дууссан тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх эрх нь байна. Нэхэмжлээд байгаа 32,000,000 төгрөгийг төлөхгүй байх үндэслэл байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан байгаа. 3 жилийн хугацаанд хариуцагч тал өөрийнхөө үүргийг сайн дураараа ухамсарлаж шаардлагыг өөр хэлбэрээр төлбөрийг хүлээн зөвшөөрч төлснөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Нэхэмжлэгч 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр сэргээсэн гэж байгаа боловч сэргээсэн үйл баримт нь ухамсарт үйлдэл байгаагүй. Тухайн данснаас 4400 төгрөгийг суутгаж байгаа нь зөвхөн программын хийсэн ажил юм. 2021 оноос 2025 оныг хүртэл 4,400 төгрөгийг суутгасан эсэхийг мэдэхгүй байна гэж тайлбарлаж байгаа нь 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шаардах эрх сэргэнэ гэсэн тайлбарыг үгүйсгэж байна. Энэ бол үндэслэлгүй байна. Зээлдэгч болон зээл олгож байгаа 2 тал хугацаа товлосон байгаа. Н*******ийн хувьд 2021 оны 10 сард 200,000 төгрөгийг төлж байгаа үйлдлээр хөөн хэлэлцээ хугацаа тасалдаж байгаа. Тасалдсанаас хойш 2025 оны 4 дүгээр сар гэхэд дахин хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгаа. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-т хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй заасан байдаг. Үүнийг өөртөө ашигтай байдлаараа тайлбарласнаар программ суутгаж авсан гэх үйлдлээр сэргэнэ гэсэн асуудал байхгүй. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж байна. Энэ үүргийн гүйцэтгэлийн нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна. ******* банк тээврийн хэрэгслийг гардаж аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч баримт байхгүй. Хариуцагч Н*******ийн тайлбарлаж байгаагаар Батсайхан унаж яваад аваарт орсон гэж байгаа нь хэргийн материалд баримтаар нотлогдож байна. Осол аваарт ороод байгаа нөхцөл байдал нь энэ гэрээг цуцлах үндэслэл байсан байна. Гэтэл цуцлахгүй явсаар 2018 онд зээлийн гэрээний хугацааг дуусгасан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч 2021 оны 5 дугаар сард 200,000 төлсөн боловч үргэлжлүүлж шаардаагүй нөхцөл байдал байна. Энэ шаардахгүй байгаа нөхцөл байдал нь Н*******, Аын хариуцах үүрэг биш. Нэгэнтээ машинаа авсан юм чинь би зээл төлөхгүй гэсэн нөхцөл байдал үүссэн байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж байгаа. Тухайн банк данснаас мөнгө авч байгаа тохиолдолд мэдэгдэх ёстой. Эсвэл төлбөрөө төлөөч гэдэг байдлаар хариуцагч нарт мэдэгдэл шаардлагыг явуулах ёстой байсан. Энэ тайлбар мэдэгдэл дээр ******* банкны гаргаж өгсөн баримт дээр гарын үсэг зурсан зүйл байдаггүй. Н*******ийн хувьд ахиж үүргийг хүлээхгүй гэсэн ойлголттой болсон. Өөрт ямарваа нэгэн байдлаар төлбөрийг төлөх ёстой шүү гэдэг мэдэгдэл ирээгүй учраас гэрээнээс татгалзах эрх үүсч байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.Нэхэмжлэгчээс:

-******* банкны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар нотариатаар баталгаажсан

-Нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

-2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь нотариатаар баталгаажсан хуулбар

-2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, хөрөнгийн жагсаалтын нотариатаар баталгаажсан хуулбар

-Зээл олгосон дансны хуулганы нотариатаар баталгаажсан хуулбар

-Н.Н*******ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга

-Зээлийн бүртгэлийн карт

-Зээлийн хувийн хэргийн материалууд нотариатаар баталгаажсан хуулбар

-2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн зээл төлөх мэдгэдэл нотариатаар баталгаажсан хуулбар

-2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл нотариатаар баталгаажсан хуулбар

-2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Зээлдэгчтэй уулзсан холбоо барьсан тухай тэмдэглэл

 

Хариуцагч Н.Н*******ээс:

-Өмгөөлөгч Ч.Оын Цагдаагийн газарт гаргасан хүсэлт

-2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34/08/4170 дугаартай Цагдаагийн газрын албан бичиг

-Н.Н*******, Н.Сугар нарын төрөл садангийн лавлагаа

 

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэргслийн лавлагаа, Мандал даатгалаас нөхөн төлбөрийн лавлагаа зэрэг баримтыг нотлох баримтаар гаргуулсан.

6.Хариуцагч Б.А нь хариу тайлбар ирүүлсэн боловч нотлох баримт гаргаж өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* банкны хариуцагч Н.Н*******, Б.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,068,906.88 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 71,000 төгрөг нийт 32,139,906.88 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2.Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Зээлдэгч Н.Н******* Б.А нар нь ******* банк ХК-ийн Долоон буудал тооцооны төвтэй 2015 оны 5 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тул зээлийн гэрээний 2.3.4, 5.1.5, 5.1.10 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 219.1, 242.3, 451.1, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 21.2 заалтуудыг тус тус үндэслэн Н.Н*******, Б.А нараас 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/201542597793 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 8,682,341 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 20,549,631 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,836,934 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан нотариатийн үйлчилгээний төлбөрт 71,000 төгрөг нийт 32,139,906 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Н*******ийн эзэмшлийн 2006 онд үйлдвэрлэсэн АСЮ300045566 арлын дугаартай сувдан цагаан өнгийн 0201УБГ улсын дугаартай тоёота харрер маркийн авто машин буюу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэв.

2.Хариуцагч Б.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж,

3.Хариуцагч Н.Н******* зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй, харин зээлийн гэрээний төлбөрийг төлөх талаар надад мэдэгдээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул татгалзаж байна, фидуцийн гэрээгээр барьцаанд авсан ...тээврийн хэрэгсэл 2017 онд осолд ороод ******* банкны төлөөлөлд засварын газарт хүлээлгэж өгч байсан тул барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

4.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Хариуцагч Н.Н*******, Б.А нар нь ******* банкны Долоон буудал тооцооны төвтэй 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр барьцаат зээлийн ЗГ/201542597793 дугаар гэрээ/хх 11-16х/ байгуулж, АСЮ300045566 арлын дугаартай сувдан цагаан өнгийн 0201УБГ дугаартай Тоёото Харьер/хх 44-48х/ маркын автомашин худалдан авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд уг тээврийн хэрэгслийг зээлдүүлэгчийн өмчлөл/хх 106х/-д бүртгүүлсэн байна.

4.2.Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн тодорхойлсноор 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 8,682,341.47 төгрөг, хүү 20,549,631.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,836,934.16 төгрөг гэж зээлийн бүртгэлийн картаар нотолжээ.

4.4.Зээлийн гэрээний үүрэг хуваарь ёсоор 2015 оны 8 сар хүртэл зээл төлөгдөж байгаад 10 сарын 13-ны байдлаар 41 хоног хугацаа хэтэрч, ******* банкнаас 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зээл төлөх мэдэгдэл/хх 50х/-ийг хамтран зээлдэгч Б.Ад өгч, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр УБ хот, БЗД, 26-р хороо, Баянгол 13311 гэсэн хаягаар шуудангаар хүргүүлж, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч нарын хаягыг тодорхойлж утсаар ярьсан тэмдэглэлээр үүргээ биелүүлэхийг хариуцагч нарт мэдэгдэж байсан гэжээ.

4.5.Барьцааны эд хөрөнгө болох тээврийн хэрэгсэл АСЮ300045566 арлын дугаартай сувдан цагаан өнгийн 0201УБГ дугаартай Тоёото Харьер маркын автомашин нь 2016 онд тээврийн хэрэгслийн үзлэгт орсон бүртгэлтэй, түүнээс хойш үзлэгт хамрагдсан бүртгэл байхгүй байх бөгөөд 2021 онд тээврийн хэрэгслийн мэдээллийн сангаас хасагдсан гэж Автотээврийн үндэсний төвийн лавлагаа/хх 104-107х/-нд дурьджээ.

4.6.Барьцааны тээврийн хэрэгслийг хариуцагч Н.Н******* өөрийн төрсөн ах Н.Сугарын гэр бүлийн хүн болох Чойжилын Батсайхан гэгчид түр шилжүүлсэн бөгөөд энэ үед буюу 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ч.Батсайхан нь жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7.51-ийг зөрчиж, торгуулийн арга хэмжээ авагдсан талаар Булган аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34/08-4170 дугаар албан бичигт тодорхойлжээ.

 

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.гэж, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй., БАБХЭМХТТЗҮАТ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж хуульчилсан.

Талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, банк зээл олгох үүргээ гэрээнд заасны дагуу биелүүлж зээлийн олголт хийгдсэн. Харин хариуцагч нар эргэн төлөх хуваарийн дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй тул дээрх хууль болон Иргэний хуулийн 451.1, 452, 453.2 дах хэсэгт заасны дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй.

6.Талуудын хооронд 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дууссан. Гэрээний үүргийн зөрчил 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэхэд 41 хоногийн хугацаа хэтрэлттэй гарч байсан, барьцааны зүйл болох автомашин 2016 онд осолд орж, Мандал даатгалаас ослын нөхөн төлбөр шилжиж орж ирсэн зэрэг үйл баримтуудаас харахад ******* банк шаардах эрхээ тухайн үед хэрэгжүүлэх боломжтой байжээ.

Гэтэл Зээлдүүлэгчээс зээл төлөх мэдэгдлийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хамтран хариуцагч Б.Ад, 2022 оны 04 дүгээр сарын 21-нд шуудангаар зээл төлөх мэдэгдэлийг тус тус өгч байсан талаар баримтыг шүүхэд ирүүлсэн ч хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шаардлага гаргаагүй байна.

7.Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дууссан бөгөөд гэрээний хугацаа дуусахаар өмнө зээлийн гэрээний үүрэг удаа дараа зөрчигдөж байсан тул гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу Барьцааны зүйл үрэгдсэн, чанар байдал алдагдсан болон үнэлгээ буурах нөхцөл байдал үүссэн тохиолдолд нэмж хөрөнгө барьцаалуулахыг, бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүй бол уг хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг тус тус шаардах,, Зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас банкинд учирсан хохиролыг нэхэмжлэх, Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол хөдлөх хөрөнгийг Банк үл маргах журмаар шилжүүлэн авч үүргийг хангуулах зэрэг шаардлага гаргах эрхээ ******* банк хэрэгжүүлээгүй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасны дагуу барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй. Гэтэл барьцааны зүйлийг хариуцагчаас шилжүүлэн авсан, шилжүүлж авах талаар шаардлага гаргаж байгаагүй байна.

 

8.Хариуцагч Н.Н******* нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж хүлээн зөвшөөрч, харин нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлсэн 2025 оны 04 дүгээр сарын 8-ны өдрийн 4400 төгрөгийн гүйлгээг би шилжүүлээгүй тул мэдэхгүй, барьцааны зүйл болох автомашиныг осолд орсны дараа ******* банкны төлөөлөлд засварын газар үлдээгээд л явсан, эргэж надтай холбогдоогүй тул үүргийн гүйцэтгэл дууссан гэсэн ойлголттой явсан гэж тайлбарлаж байгаа ч автомашиныг хүлээлгэн өгсөн талаар нотлох баримтыг шүүхэд гаргаагүй.

Харин 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн төлөлтийн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Гэрээний 5.1.2 дээр хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг банкан дахь харилцах данснаас харилцах дансны мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол зээлдэгч хамтран зээлдэгчийн данснаас үл маргах журмаар татан авна. Банкан дахь хугацаатай хадгаламжийн данснаас үл маргах журмаар суутган авна. Энэ гэрээн дээр талууд гарын үсэг зурсан байна. гэж, хариуцагч .... 2025 оны 04 дүгээр сард миний хаан банкны данснаас 4400 төгрөг авсан байдаг. Түүнийг би төлөөгүй байхад намайг төлсөн мэтээр ярьж байна. гэж, хариуцагийн өмгөөлөгч ...хариуцагч 4400 төгрөгийг өөрийн ухамсарт үйлдлээр төлөөгүй, программын шууд таталт хийгдсэн нөхцөл байдал байна. ...Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах гэдэг нь үүрэг гүйцэтгэгч өөрийн ухамсарласан үйлдлээр үүргийн гүйцэтгэсэн байхыг хэлнэ... гэж тус тус мэтгэлзэж байна.

9.Хариуцагчийн зээлийн төлбөрт 200,000 төгрөгийн төлөлт хийсэн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил хуульд заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөр дуусаж байна.

Нэхэмжлэгч 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн дансанд 4400 төгрөгийн төлөлт хийгдсэн тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж шинээр тоологдсон гэж тайлбарлаж байгаа ч энэ үйл явдал нь хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 11 сар өнгөрсөн байхад болсон тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан тогтоосон журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол гэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэр хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, зогсох гэх ойлголтууд нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хугацаа дуусаагүй байхад хариуцагчийн хүсэл зоригын дагуу хийгдсэн үйлдлээр бий болох нөхцөл байдал юм.

10. Нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч нарын татгалзал үндэслэлтэй байна.

Харин хариуцагч Н.Н******* нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.3 дах хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг мэдээгүй байхдаа үүргээ гүйцэтгэсэн бол гүйцэтгэсэн үүргээ буцаан шаардах эрхгүй гэж заасны дагуу нэгэнт гэрээний үүрэгт үл маргах журмаар татагдсан 4400 төгрөгийг буцаан шаардах эрхгүй байна.

 

11.Иймд Иргэний хуулийн 75 дугаар зйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 ******* банкны хариуцагч Н.Н*******, Б.А нараас 32,139,906 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,897 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.2, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* банкны нэхэмжлэлтэй Н.Н*******, Б.А нарт холбогдох 32,139,906.88 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,897 /гурван зуун далан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА