| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 2530000000149 |
| Дугаар | 2026/ДШМ/07 |
| Огноо | 2026-01-29 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2026/ДШМ/07
*******0*******6 01 *******9 *******0*******6/ДШМ/07
******* холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Ганзориг, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр,
прокурор Х.Ууганбат,
яллагдагч *******,
яллагдагчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 508 дугаартай “Хэргийн прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор Х.Ууганбатын эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн *******530000000149 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх *******0*******5 оны 1******* дугаар сарын *******4-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, эхийн хамт Сүхбаатар сумын ******* дугаар баг, “Хайлааст булаг”-ийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд Орхон аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны *******83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ******* овогт ******* (РД: *******),
*******.Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу *******0*******5 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн *******1 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн нутагт оршдог “” зочид буудлын 1 тоот өрөөнд Д.Шинэбаяртай үл ялих зүйлээс болж маргалдаж, толгой, хүзүүн тус газарт нь гараараа цохиж, тархины битүү гэмтэл, ******* тал бөмбөлгийн дух, ******* талын чамархай, суурийн хэсгийн тархмал аалзан хальс доорх цус харвалт, зүүн хажуугийн болон 3, 4 дүгээр ховдлын цусан хураа, зүүн талын жолоо булчин, хүзүү, баруун эгмийн зөөлөн эдэд цус хуралт, зүүн чихний зулгаралт бүхий гэмтэл учруулж, “хүн алсан” гэмт хэрэгт холбогджээ.
3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбат нь яллагдагч Б.Цогт-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг тус аймгийн Прокурорын газарт буцааж, шүүхийн шатанд ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5.Хяналтын прокурор Х.Ууганбат эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Гэрч *******, , шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээс авч үзвэл дан ганц шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцож, яллах дүгнэлт үйлдэж шүүхээр гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлээгүй бөгөөд тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд буюу гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлттэй харьцуулан үзсэн. Тархины аалзан хальсны доорх зайд сул цус хурахыг аалзавчийн доорх цус хуралт гэх бөгөөд амь хохирогч цогцост хийсэн шинжээчийн дүгнэлтээр “******* талын чамархай, суурийн хэсгийн тархмал аалзан хальс доорх цус харвалт, зүүн хажуугийн болон 3,4-р ховдлын цусан хураа...” үүссэн болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл голомтлог хэлбэрийн аалзан хальсан доорх цус харвалт голдуу цохилтын улмаас үүсдэг бөгөөд хэргийн нөхцөл байдлаас авч үзвэл ******* нь хүзүүний зүүн тал руу гараараа цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. Нэг удаагийн хүч төвлөрсөн цохилтоос /концентрик цохилт/ цохилтын хүч үйлчилсэн талдаа САК буюу аалзавчийн доорх цус хуралт үүсгэх бөгөөд тархинд цус харваж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдал үүсгэж хохирогч богино хугацаанд нас бардаг онцлогтой юм. Тархины эдийн доторх цус хураа гэдэг нь их болон бага тархины эдийн дотор цусан хураа үүсэж эзлэхүүн үүсгэн орчны эдээ дарж улмаар тархины хоёр тал бөмбөлгийн тэгш хэм алдагддаг эмгэг процесс юм. Урьд гэмтэл авч байсан нь амь хохирогчийг нас барахад нөлөөлөөгүй болох нь шинжээчийн "амь хохирогч Д.Шинэбаярыг үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй..." гэх дүгнэлтээр тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Ганбаяр нь шинжээч томилж, амь хохирогч цогцост шинжилгээ хийлгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлд заасны дагуу Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн *******0*******5 оны СҮХ06*******5/*******8 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих асуудлуудыг нотолсон байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар "Шинжээч гаргасан дүгнэлттэй холбоотой асуудлаар шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирж мэдүүлэг өгнө." гэж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугар зүйлийн 17.******* дахь хэсэгт "Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна." гэж тус тус заасан байх тул шинжээч Д.Ганбаярыг *******0*******5 оны СҮХ06*******5/*******8 дугаартай шинжээчийн дүгнэлттэй нь холбогдуулан шүүх хуралдаанд мэдүүлэг авахаар дуудан ирүүлэх боломжтой юм. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
6.Яллагдагчийн өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуулийн ёсны, үндэслэл бүхий гарсан. Цогцост хийсэн шинжээчийн *******0*******5 оны *******8 дугаартай дүгнэлтэд “амь хохирогчийн тархинд битүү гэмтэл учирсан” гэдэг нөхцөл байдал тогтоогдсон байгаа. Тэр битүү гэмтэл нь цус харвалт, цусан хураа үүссэн гэх дүгнэлт гарсан. Тухайн цусан хураа болон цус харвалт нь Шинэбаярын хүзүүний зүүн талын талд цохигдсоны улмаас тархинд цус харваж, төвийн мэдрэлтэй амьсгал, цусны цочмогдолд орж нас барсан гэдэг. Энэ гэмтлүүд тархинд учирсан цусан хураа, цус харвалтаас үүссэн үү? Хүзүүний зүүн талд цохисон мохоо зүйлийн улмаас үүссэн үү? Энэ гэмтлүүд нь тухайн хэрэг болсон буюу *******0*******5 оны 05 сарын 04-ний өдөр болсон гэмтэл юм уу? яг ямар цагт учирсан нь тогтоогдоогүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Анхан шатны шүүх хэргийг буцаасан нь үндэслэлтэй. Тухайн гэмтэл учирсан гэж байгаа боловч хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн эсэх нь тогтоогдоогүй. Гэмтэл нь цус харвалт, цусан хураа үүссэн гэдэг. Тархины ховдлыг тархины задлан шинжилгээгээр хийлгээд тархинд харвалт үүссэн байна. Энэ бол гэмтлийн шинжгүй юм байна. Ямар тохиолдолд гэмтэл гэж үүссэн бэ, гэхээр дүгнэлтийн *******-т зааснаар хүзүүний зүүн дор цохисны улмаас тархинд цусан харвалт өгсөн гэх дүгнэлтийг хийсэн байна. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул дахин шинжээч томилох шаардлагатай гэх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Яагаад эргэлзээ бүхий байна вэ? гэхээр тухайн нэг удаагийн үйлдлийн улмаас үүссэн гэмтэл гээд байгаа юм. Гэтэл цогцсын гадна хийсэн шинжээчийн үзлэгээр хүзүүнд 3 хэсэг газар гэмтэл учирсан нь дээшээ холбогдсон байдлаар дүгнэлтээ гаргасан. Энэ хэрэг дээр ямар нэгэн байдлаар тэр тухайн шинжээчийн гаргасан дүгнэлт нь өөрөө шинжлэх ухааны тусгай мэдлэгийнхээ хүрээнд дүгнэлт гаргах үүрэгтэй. Гэтэл шинжээч тухайн үйл баримтыг болох үед хажууд нь байсан юм шиг зүүн талын хүзүүнд нь цохиж энэ тэр гэсэн дүгнэлт хийсэн. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
7.Хяналтын прокурор Х.Ууганбатын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
8.Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу *******0*******5 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн *******1 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн нутагт оршдог “” зочид буудлын 1 тоот өрөөнд амь хохирогч Д.Шинэбаяртай үл ялих зүйлээс болж маргалдаж, толгой, хүзүүн тус газарт нь гараараа цохиж, тархины битүү гэмтэл, ******* тал бөмбөлгийн дух, ******* талын чамархай, суурийн хэсгийн тархмал аалзан хальс доорх цус харвалт, зүүн хажуугийн болон 3, 4 дүгээр ховдлын цусан хураа, зүүн талын жолоо булчин, хүзүү, баруун эгмийн зөөлөн эдэд цус хуралт, зүүн чихний зулгаралт бүхий гэмтэл учруулж, “хүн алсан” гэмт хэрэгт холбогдсон.
9.Прокуророос яллагдагч Б.Цогт-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
10.Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.*******-д заасанд нийцсэн байна. Тодруулбал:
11.Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан. Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, ялын тэнцвэр тохироог хангахад чухал шаардлагатай болно. Түүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад чухал ач холбогдолтой юм.
1*******.Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд эрүүгийн эрх зүйн нотлох ажиллагааны зарчим, нотолгооны стандартын дагуу тусгай мэдлэгийн хүрээнд шүүх өөрийн санаачилга, үзэмжээр бус харин тусгай мэдлэгээр тогтоохуйц шинжилгээний байгууллагын мэргэшсэн шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан шийдвэр гаргах учиртай.
13.Энэ хэрэгт Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Ганбаяр нь амь хохирогч цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийж, СҮХ06*******5/*******8 дугаартай “Амь хохирогч Д.Шинэбаяр хүзүүний зүүн талд мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлийн улмаас тархинд цус харваж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд уг дүгнэлтийн зарим хэсэг үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй, мөн уг шинжилгээ хийлгэхтэй холбоотой шинэ нөхцөл байдлыг тодруулах шаардлага гарсан тул тухайн хэрэгт дахин шинжилгээ хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь хуульд нийцжээ. (Хэргийн 1 дүгээр хавтасны 100-104 дүгээр хуудас)
Уг шинжээчийн дүгнэлтэд “Цогцсын гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлт:.., хүзүүний зүүн талд дунд хэсэгт 0.5 х 0.3 см хэмжээтэй 3 ширхэг хөхөлбөр өнгийн цус хуралттай ” гэжээ. Эдгээр гурван ширхэг цус хуралт нэг удаагийн, эсхүл хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой эсэх, эдгээрийн аль нь амь хохирогчийг үхэлд хүргэсэн болох нь эргэлзээтэй байна.
14.Анхан шатны шүүх амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэх гэмтэл болон “хүзүүний зүүн талд дунд хэсэгт 0.5 х 0.3 см хэмжээтэй 3 ширхэг хөхөлбөр өнгийн цус хуралт” нь тухайн цаг хугацаанд учирсан эсэх, дээрх гэмтлүүдийг авснаар хөдөлгөөн хязгаарлагдаж идэвхтэй үйлдэл хийх боломжтой эсэх, мөн уг гэмтлийг авсан хүн ямар хугацаанд амьд байх, амь насыг аврах боломжтой байсан эсэх зэрэг ач холбогдол бүхий үйл баримтыг огт тодруулаагүйг бүрэн бус үзэж, өөр бүрэлдэхүүнээр, дахин шинжилгээ хийж, тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
15.Мөн яллагдагчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн “Амь хохирогч өмнө нь авто осолд орж байсан, уг ослоос гэмтэл, хохирол авч байсан эсэхийг тодруулах” хүсэлт гаргасан ба энэ хүсэлтийг хангасан нь зүйтэй гэж дүгнэв. Хэдийгээр СҮХ06*******5/*******8 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Амь хохирогч Д.Шинэбаярыг үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй” гэж үзсэн ч шинжээчийн дээрх дүгнэлтээр тогтоогдсон бүх гэмтлүүд тухайн цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох нь хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой юм. Амь хохирогч амбулаториор эмчлүүлэгчдийн карт, зам тээврийн осолд орж байсан эсэх талаар лавлагаа, бүртгэл зэргийг холбогдох байгууллага, ар гэрийн хүмүүсээс асууж, тодруулан, нотлох баримтуудыг хэрэгт авах нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, энэ зүйлийн ******* дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 508 дугаартай “Хэргийн прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
Хоёр.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Гурав.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ
О.БААТАРСҮХ