Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 304/ШШ2026/00263

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С*******ын талбай-**, С******* Т*******, ** давхарт байрлах ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, Х******* сум, ** дүгээр баг, Х******* малчид ** гудамж, **** тоотод оршин суух А.З*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 562,490.14 /таван зуун жаран хоёр мянга дөрвөн зуун ерэн төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 10 сарын 09-ний өдөр 2189596 тоот ******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2189596 тоот ******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 385,894.42 төгрөг, үндсэн хүүнд 154,088.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,507.30 төгрөг, шимтгэлд 0.0 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 562,490.14 төгрөгийг хариуцагч А. З*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.З******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.З*******д холбогдох 562,490.14 /таван зуун жаран хоёр мянга дөрвөн зуун ерэн төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч А.З******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.З*******д холбогдох 562,490.14 /таван зуун жаран хоёр мянга дөрвөн зуун ерэн төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.З******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 8,763 (найман мянга долоон зуун жаран гурав) төгрөг, хариуцагч А.З*******гаас 8,763 (найман мянга долоон зуун жаран гурав) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА