Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 304/ШШ2026/00266

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б******** аймаг, Б******* сумын ** дүгээр багт оршин суух ******* овогт Д*******ийн *******-А*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2026/00147/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн оролцов.

Хүсэлт гаргагч нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.*******-А******* нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1968 онд төрсөн. 1984 оны 10 дугаар сарын 01-нээс 1986 оны 10 дугаар сарыг дуустал Хөдөлмөр нэгдэлд малчин, 1986 оны 11 сараас 1988 оны 10 сард цэргийн албанд яваад халагдаж ирсэн. Цэргээс ирээд 1989 оны 01 сарын 01-нээс 1994 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажилласан. 1995-2002 онуудад Дархан ББ болон Төлүүжин ац буурал ХХК-д малчнаар ажиллаж байсан боловч орсон гарсан тушаал байхгүй учир ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Иргэний үнэмлэхийн хуулбар,

-Булган аймгийн Татварын газрын тодорхойлолт,

-Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

-Баталгаажилтын хуудас,

-Цэргийн батлахын хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/47 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 12/119 дугаартай албан тоотоор ирүүлсэн ХААТР-1 маягтын хуулбар, Хөдөлмөр нэгдэл, Дархан ХК, Төлүүжин ХХК, Ац буурал ХК зэргийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байдал,

-Үндэсний төв архивын 2026 оны 02 сарын 16-ны өдрийн №03-07/1338 тоот лавлагаа зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.*******-А******* шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Б******* сум Хөдөлмөр нэгдэлд 1995-2002 оны хооронд малчинаар ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн баримт архиваас гараагүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлийн дарга Д.Бавуугийн Д.*******-А*******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1985 оны 11 сарын 01-ний өдрийн тушаалаар үхэрчин,

-2002 оны 06 сарын 18-ны өдөр улсын үзлэгээр 5 жил 4 сар ажилласан тооцов гэх,

-1985 оны 10, 11, 12 сард цалингийн бичилт хийгдсэн,

-1986 оны 1-9 сард цалингийн бичилт хийгдсэн,

-1987 оны 7 сард цалингийн бичилт хийгдсэн,

-1990 оны 2,3,6-10 саруудад цалингийн бичилт хийгдсэн,

-1991 оны 1-12 сард цалингийн бичилт хийгдсэн,

-1992 оны 1-12 сард цалингийн бичилт хийгдсэн,

-1996 оны 1-12 сард цалингийн бичилт хийгдсэн,

-1997 оны 1-12 сард цалингийн бичилт хийгдсэн,

-1998 оны 1-12 сард цалингийн бичилт хийгдсэн,

-1999 оны 1-12 сард цалингийн бичилт хийгдсэн,

-2000 оны 1-12 сард цалингийн бичилт хийгдсэн,

-2001 оны 1-12 сард цалингийн бичилт хийгдсэн,

-2002 оны 1-8 сард цалингийн бичилт хийгдсэн,

-Д.*******-А*******д 1991 оны 11 сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт: 1984 оны 08 сарын 01-ний өдрөөс Хөдөлмөр нэгдэлийн 1 дүгээр бригадад малчнаар,

-Д.*******-А******* нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 4 жил 8 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Үүнд: 1993 оны 1-12 сар, 1994 оны 1-12 сар, 1995 оны 4-12 сар, 1996 оны 1-12 сар, 1997 оны 12 сар, 1999 оны 1-3 сар, 5, 7-10, 12 сар, 2000 оны 10 саруудад нөхөн тооцуулсан,

-Булган аймгийн Б******* сумын Дархан ББ ХК-д 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1996 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл хоньчиноор,

-Булган аймгийн Б******* сумын Төлүүжин ХХК-д 1996 оны 05 сарын 01-ний өдрөөс 1997 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хоньчиноор,

-Булган аймгийн Б******* сумын Ац буурал ХХК-д 1997 оны 01 сарын 01-ний өдрөөс хоньчиноор,

-Д*******ийн *******-А*******д 1987 оны 01 сарын 06-ны өдөр олгосон №656506 дугаартай Цэргийн батлахын хуулбарт: 1987 оны 10 сарын 17-ны өдөр цэргийн албанд татагдан цэргийн тангарагийг 1987 оны 11 сарын 29-ний өдөр 017 дугаар ангид өргөн, 1989 оны 10 сарын 14-ний өдрийн 268 дугаар тушаалаар хугацаа дууссан учир халсан гэх,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/47 дугаар Булган аймгийн Б******* сумын иргэн Д.*******-А*******д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, 1993 оны 1-12 сар, 1994 оны 1-12 сар, 1995 оны 4-12 сар, 1996 оны 1-12 сар, 1997 оны 12 сар, 1999 оны 1-3 сар, 5, 7-10, 12 сар, 2000 оны 10 саруудад нөхөн тооцуулсан тухай лавлагаа,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 12/85 дугаартай албан тоотоор ирүүлсэн Булган аймгийн Б******* сумын "Хөдөлмөр" нэгдэл хувьчлагдаж "Дархан" ХК байгуулагдан 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 470317 тоот регистрээр, "Дархан" ХК нь хуулийн этгээдийн нэр, хариуцлагын хэлбэрээ өөрчлөн "Төлүүжин" ХХК нэртэйгээр 1996 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 2007762 тоот регистрээр, "Телүүжин" ХХК-иас тусгаарлах замаар "Ац буурал" ХК байгуулагдан 1997 оны 01 дүгээр сарын 014-ны өдөр 2008203 тоот регистрээр тус тус улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

-Мөн иргэн Д.*******-А******* (1868112911)-ийн анх иргэнии үнэмлэх, паспорт авч байсан ХААТР-1 маягтыг хавсралтаар хүргүүлэв гэх,

-Үндэсний төв архивын 2026 оны 02 сарын 16-ны өдрийн №03-07/1338 тоот лавлагаанд: 1999 оны хүн амын тооллогоор: Д*******ийн *******-А******* өрхийн тэргүүлэгч, Булган аймаг, Б******* сум, 1 дүгээр баг, малчин, мал аж ахуй гэх,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

Гэрч Д.Нацагнямын Би 1982 онд Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажилд орсон. Өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байна. Д.*******-А******* бид 2 ажилласан байдал адилхан хүмүүс байгаа. Д.*******-А******* 1987 онд цэрэгт явсан. Цэргээс ирээд шууд малаа малласан. Өнөөдрийг хүртэл тасралтгүй мал маллаж амьдарч байгаа. Дээр үед бид нэгдэлд мал малладаг байсан. Дараа нь нэгдэл хувьчлагдаад компани болсон. Тэгээд бид компанид мал маллаж байсан гэх,

Гэрч М.Янжинсүрэнгийн Би 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд саальчнаар ажилд ороод хонь хариулж, гүү саадаг байсан. Өнөөдрийг хүртэл мал маллаж байна. Малчнаар тэтгэвэртээ гарсан. Д.*******-Амглан нь 6 дугаар ангиасаа сургуулиас гарсан байх. Тэгээд л ээж аавтайгаа үхэр хариулдаг байсан. Цэрэгт 1987 онд явсан. Тэгээд цэргээс ирээд айл гэр болоод Хөдөлмөр нэгдэлд хоньчин хийдэг байсан. 6 дугаар ангиасаа хойш тасралтгүй мал маллаж байгаа. Өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байгаа гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ., 135.2.6 дэх хэсэгт хүний ажиллаж байсан байдал, 135.3 дах хэсэгт ...эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй...болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж хуульчилсан.

5.Иймд хүсэлт гаргагч Д.*******-А*******г Булган аймгийн Б******* сумын Дархан ББ ХК-д 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1996 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл, Булган аймгийн Б******* сумын Төлүүжин ХХК-д 1996 оны 05 сарын 01-ний өдрөөс 1997 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, Булган аймгийн Б******* сумын Ац буурал ХХК-д 1997 оны 01 сарын 01-ний өдрөөс хоньчиноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт Д*******ийн *******-А*******г Булган аймгийн Б******* сумын Дархан ББ ХК-д 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1996 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл, Булган аймгийн Б******* сумын Төлүүжин ХХК-д 1996 оны 05 сарын 01-ний өдрөөс 1997 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл, Булган аймгийн Б******* сумын Ац буурал ХХК-д 1997 оны 01 сарын 01-ний өдрөөс хоньчиноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА