| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00259/И |
| Дугаар | 304/ШШ2026/00271 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 304/ШШ2026/00271
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо, П*******ын гудамж, ******* ******* т*******, ** давхар, ****** тоотод байрлах П******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б***** аймаг, Б***** сум, ** дугаар баг, А*******, **-** гудамж, **тоотод оршин суух С.Г*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 10,163,210.74 /арван сая нэг зуун жаран гурван мянга хоёр зуун арван төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2026/00259 индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд зээлдэгч С.Г*******-с үндсэн зээлийн төлбөрт 7,737,817.71 /долоон сая долоон зуун гучин долоон мянга найман зуун арван долоон төгрөг далан нэгэн мөнгө / төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,252,686.76 /хоёр сая хоёр зуун тавин хоёр мянга зургаан зуун наян зургаан төгрөг далан зургаан мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 133,221.41 /нэг зуун гучин гурван мянга хоёр зуун хорин нэгэн төгрөг дөчин нэгэн мөнгө / төгрөг, шимтгэл 31,984.86 /гучин нэгэн мянга есөн зуун наян дөрвөн төгрөг наян зургаан мөнгө / төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 10,163,210.74 /арван сая нэг зуун жаран гурван мянга хоёр зуун арван төгрөг далан дөрвөн мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Г*******т холбогдох 10,163,210.74 /арван сая нэг зуун жаран гурван мянга хоёр зуун арван төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:
П******* ББСБ
нэхэмжлэлтэй хариуцагч С.Г******* холбогдуулан 10,163,210.74 /арван сая нэг зуун жаран гурван мянга далан дөрвөн /гж84052802/-д мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч С.Г******* нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрч 8 сарын хугацаанд
1. 2026.03.25 - 500,000 төгрөг
2. 2026.04.25 - 500,000 төгрөг
3. 2026.05.25 - 500,000 төгрөг
4. 2026.06.25 - 1,732,642 төгрөг 48 мөнгө
5. 2026.07.25 - 1,732,642 төгрөг 48 мөнгө
6. 2026.08.25 1,732,642 төгрөг 48 мөнгө
7. 2026.09.25 1,732,642 төгрөг 48 мөнгө
8. 2026.10.25 1,732,642 төгрөг 48 мөнгө төлж барагдуулах хүсэлттэй танилцан 8 сарын 25-ны төлөлтийг хариу тайлбартаа давхардуулж бичсэн байсанг зөвтгөн засаж хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч П******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Г*******т холбогдох 10,163,210.74 /арван сая нэг зуун жаран гурван мянга хоёр зуун арван төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч С.Г******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 8 хуваан 2026 оны 03 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны өддөр 500,000 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 06 сарын 25-ны өдөр 1,732,642 төгрөг 48 мөнгө, 2026 оны 07 сарын 25-ны өдөр 1,732,642 төгрөг 48 мөнгө, 2026 оны 08 сарын 25ны өдөр 1,732,642 төгрөг 48 мөнгө, 2026 оны 09 сарын 25-ны өдөр 1,732,642 төгрөг 48 мөнгө, 2026 оны 10 сарын 25-ны өдөр 1,732,642 төгрөг 48 мөнгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 88,780.5 /наян найман мянга долоон зуун наян төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн сангаас 88,780.5 /наян найман мянга долоон зуун наян төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА