| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00221/И |
| Дугаар | 304/ШШ2026/00275 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 304/ШШ2026/00275
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигд******* би,
Нэхэмжлэгч: Б****** аймаг, Б****** сум, ** дүгээр баг, **-*** тоотод оршин суух Л.Э*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******** аймаг, С******* сум,**дугаар баг, ******* д*******нд оршин суух Д.Д*******доржид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 800,000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2026/00221/И иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Э******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Миний бие нь 2025 оны 02 сарын 21-ний өдөр Булган аймгийн С******* сумын иргэн Д.Д*******доржийг надад мөнгө хэрэгтэй байна. 400,000 төгрөг зээлдүүлээч гэж гуйхаар нь сарын 40,000 төгрөгийн хүүтэй 400,000 төгрөгийг хүнээс зээлж авч өгсөн юм. Энэ хугацаанд би Д.Д*******доржоос олон удаа мөнгөө нэхэмжилсэн боловч эхлээд бялуу өгье гэж байснаа сүүлдээ болиод чаддаг юм бол шүүхдээд ав гэх болсон. Би 2025 оны 02 сарын 21 нд Д.Д*******доржийн ХААН банкны 5279014191 тоот дансанд 400,000 төгрөг шижлүүлж өгсөн гэжээ.
Нэхэмжлэгч Л.Э******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Д.Д*******дорж үхрийг маань өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Э******* нь хариуцагч Д.Д*******доржид холбогдох 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Д.Д*******дорж нь нэхэмжлэгч Л.Э*******ын нэхэмжилсэн 400,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн тус шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Э*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Д*******доржид холбогдох 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг хариуцагч Д.Д*******дорж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 6,325 /зургаан мянга гурван зуун хорин тав/ төгрөг, хариуцагчаас 6,325 /зургаан мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА