Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 304/ШШ2026/00284

 

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо, Ю*******гийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б******* аймаг, Д******* сум, ** дүгээр баг, Төв, ** гудамж, Төв цэцэрлэг хороо, ** тоотод оршин суух Б.З*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1,517,702 /нэг сая таван зуун арван долоон мянга долоон зуун хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 304/2026/00220 дугаарын индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.З******* нь "М******* ББСБ" ХХК-тай 2021/08/07-ны өдөр Зээл, зээлийн эрх 140000652100 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99503455 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Б.З******* нь уг гэрээний үндсэн дээр өдөр 1,190,000 төгрөгийг 1.9% хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.

"М******* ББСБ" ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдоход "холбогдох боломжгүй", "орох ярианы эрх хаалттай", "тийм хүн байхгүй" зэргээр холбоо тогтоох боломжгүй нөхцөл үүсч харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн.

2025.12.17-ны өдрийн байдлаар Б.З*******ы нийт зээлийн үлдэгдэл нь 1,517,702 төгрөг, үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 1,190,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 279,368 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 48,334 төгрөг байна.

Б.З******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "М******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,517,702 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.

"М******* ББСБ" ХХК-ийн Хаан банк дахь 5077152233 тоот дансанд гүйлгээний утга: овог, нэр, регистрийн дугаар/ бичиж төлж болно гэжээ.

Хариуцагч Б.З******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би уг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.З*******д холбогдох 1,517,702 /нэг сая таван зуун арван долоон мянга долоон зуун хоёр/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.З******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.З*******д холбогдох 1,517,702 /нэг сая таван зуун арван долоон мянга долоон зуун хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.З******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 19,617 (арван есэн мянга зургаан зуун арван долоо) төгрөг, хариуцагч Б.З*******аас 19,617 (арван есэн мянга зургаан зуун арван долоо) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА