Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 304/ШШ2026/00299

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б****** аймаг, Б****** сум, ** дугаар баг Ж******* Х******* М*******ын гудамж, ***** тоотод байрлах Б****** М******* ОНӨХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, Б**** сум, ** дугаар баг, Ж******* А*******ийн ** дүгээр гудамж, *** тоотод байрлах Б******* х*******ны төвд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 18,634,451 төгрөг гаргуулах тухай 304/2026/00011/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******,

Хариуцагчийн төлөөлөгч Д.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Булган М******* ОНӨХХК нь хариуцагч Б******* х*******ны төвд холбогдуулан 18,634,451 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

2.Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Булган М*******" ОНӨХХК нь Монгол Улсын Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хоорондын "Аж ахуйн харилцааны дүрэм"-ийг үндэслэн "Дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ"-г хэрэглэгчидтэй байгуулан гэрээний үүргээ биелүүлэн ажилладаг.

"Б*******" х*******ны төвийн захирал Д.Б нь гэрээний 4.2.1, 5.3 дахь заалтуудыг зөрчиж төлбөрийн үлдэгдэлийг төлөхгүй, төлбөрийн үлдэгдэлд алданги тооцуулахгүй, шүүхдээ өг гэх мэтээр авсан хэрэглээний төлбөрөө бүрэн төлөхгүй байгаа учраас тус гэрээний 3.1.4 дэх хэсэгт заасны дагуу алданги тооцон энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд "Б*******" х*******ны төв нь 2025 оны 12 дугаар сар хүртэл дулааны эрчим хүч болон цэвэр усаар хангаж, бохир ус татан зайлуулсны төлбөрийн үлдэгдэл 12,422,967 (арван хоёр сая дөрвөн зуун хорин хоёр мянга есөн зуун жаран долоо) төгрөг, алданги болох 6,211,484 (зургаан сая хоёр зуун арван нэгэн мянга дөрвөн зуун наян дөрөв) төгрөг, нийт 18,634,451 (арван найман сая зургаан зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун тавин нэг) төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б******* захыг ажиллуулаад 20 гаран жил болж байна. 20 гаран жил Булган м******* ХХК-д усны төлбөр төлж байгаа. Манай Булган сумын онцлог нь х******* үйлчилгээ эрхлэхэд хэцүү байдаг. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гараараа тооцоо нийлсэн. Гадаад явчихаад ирчихсэн өндөр алданги тооцсон байсан. Төлбөрийг хугацаа хоцорч хийсэн байдаг. Манай төлсөн төлбөрийг гаргаж өгсөн. Тиймээс зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн агуулга гэрээг зөрчиж дулааны төлбөр, усны төлбөр төлөөгүй учраас алданги тооцож байна гэж тодорхойлсон. Үндсэн төлбөрийн үлдэгдэл 12,422,967 төгрөг түүнээс 50 хувь болох 6,211,484 төгрөгийн алданги тооцоод нийт дүн нь 18,634,451 төгрөг нэхэмжилсэн байна. Талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн. Нэг нь хангах, нөгөө нь хэрэглэх үүргийг хүлээдэг. Хэрэглээ авсан тариф дээр маргаан байхгүй байна. Төлбөр ноогдуулалд, алданги дээр талууд маргаж байгаа. Энэ харилцаа нь 3 хуулийн хүрээнд явагдаж байна. Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, Хот суурины усан хангамж ариутгах татуургын тухай хуулийн хүрээнд явж байгаа. Нэхэмжлэлийн үндэс болгож ирүүлсэн энэ тооцоолол, шүүхээс үзлэг хийсэн баримт, хэрэглэгчийн баримт эдгээр баримтуудыг харьцуулж үзээд маргааныг шийдвэрлэх боломжтой. Хүснэгтийн 2 дугаар баганад Б 2023 оны 09 дүгээр сараас хойш нэхэмжлэх дүн 12,218,399 төгрөг гарч байна. Төлөгдсөн дүнг харах юм бол 8,852,700 төгрөг харагдаж байна. 9 дэх хүснэгт дээр төлөлт нь 8,194,489 төгрөгийг алдангид тооцоод 900,000 төгрөгийг үндсэн төлбөрт тооцсон байгаа. Үндсэн төлбөрийг огт төлөөгүй гээд 12,422,967 төгрөг гаргачиж байгаа юм. Шүүхээс хийсэн үзлэгийн явцад бүх нэхэмжлэлүүд авагдсан байгаа. Б******* захын сар бүрийн төлөлт хийсэн орлогын тооцоо нь 9,881,221 төгрөг төлсөн байна. Төлбөрийг түрээслэгч нараар төлүүлдэг юм байна. Энэ нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлд байгаа зохицуулалт. Б******* зах 9,881,221 төгрөгийг төлөлт хийсэн юм байна гэдэг баримт гарч ирж байна. 2023 онд 4 удаагийн нэхэмжлэл илгээснээс алдангид 361,038 төгрөг, үндсэн төлбөрт 1,902,530 төгрөг, 2024 онд 12 удаа нэхэмжлэл илгээснээс 6,854,753 төгрөгийн нэхэмжлэлээс алдангид 2,217,644 төгрөг, үндсэн төлбөрт 4,637,108 төгрөг, 2025 онд 12 удаа нэхэмжлэл ирсэн. 13,267,305 төгрөгөөс алдангид 7,168,139 төгрөг, үндсэн төлбөрт 6,099,237 төгрөгийн нэхэмжлэл илгээсэн байна. Нийт нэхэмжлэл илгээсэн дүн 22,385,707 төгрөг илгээснээс 9,386,145 төгрөгийг алдангид, 12,999,561 төгрөгийг үндсэн төлбөрт тооцож нэхэмжлэл илгээсэн байна. Үүнийг шүүх дүгнэж үзэх ёстой. Алдангийг тооцоод гаргаад ирсэн байна. 6 дугаар багана дээр нийт тооцсон алдангийн эхний үлдэгдэл 10,846,136 төгрөг болж байгаа. Бодогдсон алданги гэхээр 17,785,758 төгрөг гээд зөрүүтэй байгаа. 2025 оны 11 дүгээр сарын цэвэр усны төлбөр 3,140,976 төгрөгийн нэхэмжлэл илгээгээд 1,391,549 төгрөгийн алданги тооцсон байгаа. 10 хоногтоо 621,148 төгрөгийн алданги тооцсон. Тухайн сардаа алданги бодохгүй гэснээ цэвэр усан дээр алданги тооцсон байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т гэдэг заалтад нийцэхгүй байна гэж үзэж байна. Төлсөн 9 сая гаран төгрөгийг бүгдийг нь алдангид аваад үндсэн төлбөрт аваагүй юм. Гэрээний 5.14-т хэрэглэгч зөвшөөрсөн гэрээ учраас үүнийгээ барина гэж тайлбарлаж байна. Энэ нь Иргэний хуульд нийцэхгүй байгаа. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-т Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж заасан байгаа. Б төлбөрийн төлсөн гэдэг нь үндэслэлтэй. 9 сая гаран төгрөг нь үндсэн төлбөрт тооцогдох юм. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т .Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ. Энэ банкны маргаан дээр ч гардаг. Гэрээний 5.14 дүгээр зүйл Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг зөрчиж байгаа. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд төлбөр төлөхгүй хугацаа өгөх ёстой. Нэмэлт хугацаанд үүрэг биелүүлэхгүй бол хохирол шаардана. Талуудын хоорондох төлбөр тооцоо нь хэн хэндээ илэрхий ойлгомжтой байх ёстой. Тооцоолол бол талуудын хоорондох ойлгомжтой байх эрхийг хангаагүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-т хэрэглэсэн эрчим хүч, дулааны төлбөрийг хийхгүй бол түдгэлзүүлдэг, хязгаарладаг, тасалдаг зохицуулалт байгаа. Булган м******* ОНӨХХК ойлгомжтой зүйл хэлээгүй учраас сүүлд тооцоо нийлээд 1 сая гаран төгрөг төлөх ёстой юм байна гэж бодсон байдаг. Үндсэн төлбөрөөс төлөгдсөн төлбөрийг хасна. 2 сая гаран төгрөг төлнө. Үүнээс 50 хувийн алданги тооцвол 3 сая төгрөгийн нэхэмжлэл хангагдах үндэслэлтэй байна гэв.

5.Нэхэмжлэгч Булган М******* ОНӨХХК-аас:

-Булган М******* ОНӨХХК, Б******* х*******ны төв нарын хооронд байгуулагдсан гэрээ,

-Булган М******* ОНӨХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ

-Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 06 сарын 27-ны өдрийн IX/71 дугаартай Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоол,

-Итгэмжлэл

-Эл Жи Эс Эс ХХК-н дулааны эрчим хүч, цэвэр бохир усны төлбөр, алдангийн тооцоолол

Хариуцагч Б******* х*******ны төвөөс:

-Хариу тайлбар,

Хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр Булган М******* ОНӨХХК-д үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтуудыг шүүх бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Булган м******* ОНӨХХК-ийн нэхэмжлэлтэй Б******* х*******ны төвөөс 18,634,451 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч Булган м******* ОНӨХХК нь Б******* х*******ны төвд 2023 оны 09 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сар хүртлэх ус, дулааны гэрээний төлбөр, хугацаа хэтэрсний алданги нийт 18,634,451 төгрөг гаргуулна гэж нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ-ний 4.2.1, 5.3, 3.1.4 дэх хэсэгт заасны дагуу төлөөгүй үндсэн төлбөр, төлбөрийн үлдэгдэл, хугацаа хэтэрсний алдангийг шаардах эрхтэй. Гэрээнд заасны дагуу хэрэглэгчээс төлсөн орлогыг гэрээний 5.14 дах хэсэгт 1.алданги, 2.авлага, 3.тухайн сарын бичилт гэсэн дарааллаар тооцож орлогод авдаг гэжээ.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Булган м******* ОНӨХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 30-наас 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 9,614,273 төгрөг Б******* захаас нэхэмжилж, Б******* захаас 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30 хүртэл хугацаанд 8,652,700 төгрөг төлсөн байна. Үүнээс үзэхэд Булган м******* ОНӨХХК-д 961,573 төгрөгийн өр төлөхөөр байна. Үндэслэлгүй өндөр алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 216.1 дэх хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээсэн үүрэг гүйцэтгэгч хугацаа болсон үүргээс түрүүлж гүйцэтгэнэ гэсэн байх тул хэрэглэгчээс төлсөн орлогыг тооцохдоо 1.тухайн сард гарсан төлбөр, 2.хугацаа хэтэрсэн төлбөр, 3.хугацаа хэтэрсний алданги гэж тооцох ёстой гэж маргаж байна.

4.Зохигч 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулсан эсэх, гэрээнд 2024, 2025 онд сунгалт хийсэн байдал, гэрээнд дурьдсан ус, дулааны тариф, тооцох нэгжтэй маргаагүй.

Харин хэрэглэгчээс төлсөн орлогыг үндсэн төлбөр, хугацаа хэтэрсэн төлбөр, хугацаа хэтэрсний алдангид хэрхэн тооцох вэ гэдэг дээр маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч гэрээний 5.14-т Авлагатай хэрэглэгчээс тухайн сард орж байгаа орлогыг дараах байдлаар тооцно. 1.Алданги, 2.Авлага, 3.Тухайн сарын бичилт гэсэн дарааллаар тооцно гэж, хариуцагч Иргэний хуулийн 216.1-т Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж заасан үүрэг гүйцэтгэх дарааллаар үүргийн гүйцэтгэлийг тооцно гэж маргаж байна.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1.Нэхэмжлэгч Булган м******* ОНӨХХК болон хариуцагч Б******* захын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулагдаж, гэрээнд Булган м******* ОНӨХХК-ийг төлөөлж орлогын мэргэжилтэн О.Шинэсар, Б******* х*******ны төвийг төлөөлж Д.Б нар гарын үсэг зурсан байх бөгөөд дулааны үнийг 468 м.куб эзэлхүүнд нэг м.куб халаалтын үнийг 1155 төгрөгөөр, цвэр усны суурь үнийг 3960 төгрөг, нэгжийн үнийг 6050 төгрөг, бохир усны суурь үнийг 1100 төгрөг, нэгжийн үнийг 6600 төгрөг, хэрэглээний халуун усны үнийг 3300 төгрөгөөр тооцохоор гэрээнд тусгасан.

5.2.Гэрээнд халаалтын улирлын хугацаагаар буюу 2024 оны 09 дүгээр сарын 15-наас 2025 оны 09 дүгээр сарын 15 хүртэлх сунгалтыг Булган м******* ОНӨХХК-ийн төлөөлж орлогын мэргэжилтэн М.Мөнхтуяа, борлуулалтын менежер Г.Сувд-Эрдэнэ, Б******* х*******ны төвийг төлөөлж Д.Б, 2025 оны 09 дүгээр сарын 15-наас 2026 оны 09 дүгээр сарын 15 хүртэлх сунгалтыг Булган м******* ОНӨХХК-ийн төлөөлж орлогын мэргэжилтэн Э.Шинэсар, борлуулалтын менежер М.Мөнхтуяа, Б******* х*******ны төвийг төлөөлж Д.Б нар тус тус гарын үсэг зурж, талуудын захиралууд болох Г.Ганбаатар, Д.Б нар баталгаажуулжээ.

5.3.Гэрээ байгуулагдсан үе буюу 2023 оны 09 дүгээр сарын 15-наас хойш дулааны эрчим хүч болон цэвэр, бохир усны гэрээгээр тохирсон нэгжийн үнэ, тариф өөрчлөгдөөгүй байна.

5.4.Хариуцагч 2023 оны 09 дүгээр сарын 15-нд халаалтын улирлын хугацаа эхлэхэд буюу гэрээ байгуулах үед 640,931 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй байсан, нэхэмжлэгч 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчаас 305,000 төгрөгийн орлого орж ирсэн талаар маргаагүй. Энэ үеэс эхлэн гэрээний 5.14 дэх заалтын дагуу алданги, авлага, тухайн сарын бичилт гэсэн дарааллаар хариуцагчийн үүргийн гүйцэтгэлийг тооцсон нь Б******* х*******ны төвийн дулааны эрчим хүч, цэвэр бохир усны төлбөр, алдангийн тооцоолол/хх-ийн 14-15х/ гэх хүснэгтэн мэдээллээр тогтоогдож байна.

Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн дээрх тооцоолол дээр талууд 2023 оны 09 сард халаалтын улирал эхэлэхэд алдангийг чөлөөлж, үндсэн төлбөрийн үлдэгдэл 640,931 төгрөгөөр тооцооны эхний үлдэгдлээ баталгаажуулсан талаар маргаагүй болно.

Харин энэ баталгаажуулсан 640,931 төгрөг гэх дүнг санхүүгийн системд оруулалгүйгээр 2023 оны 09 сарын төлбөрийн нэхэмжлэл дээр эхний үлдэгдэл 1,056,484.87 төгрөг гэж тусган, тухайн сарын бичилт хийсэн дүн 279,389 төгрөг, нийт 1,335,873.87 төгрөг төлөхөөс хариуцагч 305,000 төгрөг орлогод тушааж 1,030,873.87 төгрөгийн үлдэгдэл төлбөр бичиж, дараа дараагийн сарын нэхэмжлэл дээр тооцсон үлдэгдэл төлбөрүүд энэ дүнгээс эхлэн тооцогдсон байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн тооцоололтой зөрүүтэй байна.

5.5.Нэхэмжлэгчийн гаргасан тооцооллын төлбөрт төлсөн дүн багананд 2023 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 978,211 төлөгдөж, 2024 оны 02 сарын 04-ний өдрөөс хойшхи бүх төлөлтүүд зөвхөн алдангид тооцогдож төлөгджээ./хх-ийн 14-15х/

6.Талуудын хооронд дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд энэ нь Булган м******* ОНӨХХК-д хэрэглэгчийг найдвартай дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээ үзүүлэх үүргийг, хэрэглэгч буюу Б******* х*******ны төвд үйлчилгээний үнийг төлөх үүргийг тус тус бий болгосон, стандарт нөхцөлтай худалдах худалдан авах гэрээ байгуулагджээ. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

7.Худалдах худалдан авах гэрээгээр Б******* х*******ны төв худалдан авсан дулааны эрчим хүчний үнэ, цэвэр бохир усны үйлчилгээний үнийг төлөх үүргийг хүлээсэн бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул Эрчим хүчний тухай хууль, Иргэний хууль болон гэрээнд заасан хариуцлага хүлээх үндэслэлтэй.

8.Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дэх хэсэгт хугацаанд төлөөгүй хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах гэрээг цуцлах, энэ хуулийн 33.1-д заасныг зөрчиж шугам сүлжээний хамгаалалтын зурваст буусан хэрэглэгчийг эрчим хүчээр хангахаас татгалзах эрхтэй боловч нэхэмжлэгч энэ эрхийг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дах хэсэгт заасан эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүргээ Б******* х*******ны төв биелүүлээгүй байна. Иймд мөн хуулийн 31 дүгээр зүйл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль буюу гэрээнд заасан нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж, гэрээний 3.1.4 дэх заалтад хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хүртэлх алданги тооцох эрхтэй гэж заасны дагуу хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй.

9. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн тооцоолол болон шүүхийн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан нэхэмжлэлд тусгасан үлдэгдэл төлбөрийн дүн зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд талуудын зарчимд тулгуурлан маргаангүй хүлээн зөвшөөрсөн төлбөрийн эхний үлдэгдэл 640,931 төгрөгийг тусгасан нэхэмжлэгч талын тооцоололд тулгуурлан шүүх дүгнэлт хийсэн болно.

Б******* х*******ны төвийн дулааны эрчим хүч, цэвэр бохир усны төлбөр, алдангийн тооцоолол хүснэгтийн нэхэмжилсэн дүн баганийн нийт дүн 12,760,249 төгрөг, хариуцагчаас төлсөн орлого баганийн нийт дүн 8,852,700 төгрөг байх бөгөөд эндээс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчтийн төлсөн төлбөрийг тухайн сарын үндсэн төлбөрт тооцож гаргавал хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 3,907,549 төгрөг байна.

10.Хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн зөрчигдөж эхэлсэн бөгөөд нийтдээ 733 хоногийн хугацаа хэтрэлт гарсан байх тул гүйцэтгээгүй үүргийн хугацаа хэтэрсэн хоногийн алданги нийт 14,321,167 төгрөг байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алдангийн хэмжээг тооцвол 1,953,775 төгрөгийн алданги төлөхөөр байна.

11.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас гэрээний төлбөрт 3,907,549 төгрөг, алданги 1,953,775 төгрөг, нийт 5,861,324 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251128 төгрөгийн улсын орлогод хэвээр үлд*******, хариуцагчаас 108,731 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас 5,861,324 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 12,773,127 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.ИХ-ийн 56.1, 60.1, УТХтХ-ийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251128 төгрөгийг улсын орлогод үлд*******, хариуцагчаас 108,731 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА