Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 304/ШШ2026/00304

 

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С******* т*******, ** давхар, *** тоотод байрлах ******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б****** аймаг, Х*******-******* сум, **  дүгээр баг, Т******* ** дугаар гудамж, *** а тоотод оршин суух П.Э*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,152,635 (нэг сая нэг зуун тавин хоёр мянга зургаан зуун гучин тав) төгрөг гаргуулах тухай 304/2026/00347/и индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "******* к******* ББСБ" ХХК нь П овогтой Э*******тай 2023 оны 11 сарын 13-ны өдөр 20231113-17714 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

1.2024 оны 12 сарын 17-ны өдөр 577,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.4 хувийн хүүтэй 2000772375 тоот зээлийг ХААН банк дахь 5055646147 тоот дансанд,

2.2025 оны 02 сарын 04-ний өдөр 246,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.4 хувийн хүүтэй 2000904767 тоот зээлийг ХААН банк дахь 5055646147 тоот дансанд, дээрх зээлүүдийг зээлдэгч П.Э******* нь шилжүүлэн авсан.

Хариуцагч П.Э******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-11-07-ны өдрийн байдлаар:

1.2000772375 тоот зээл 2025 оны 02 сарын 15-ны өдөр дуусч үндсэн зээлээс 57,700 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 519,300 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 325 хоногийн хүү 308,360 төгрөг шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 45,698 төгрөгийг хасаж нийт хүү 262,662, нийт дүн 781,962 төгрөг

2.2000904767 тоот зээл 2025 оны 3 сарын 6-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 246,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 276 хоногийн хүү 122,213 төгрөг шимтгэл 2,460 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 124,673, нийт дүн 370,673 төгрөг

Нийт дүн 1,152,635 (нэг сая нэг зуун тавин хоёр мянга зургаан зуун гучин таван) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* к******* ББСБ ХХК нь хариуцагч П.Э*******т холбогдуулан нийт 1,152,635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өмнө хариуцагч П.Э******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 1,152,635 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

Хариуцагч П.Э*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч ******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.Э*******т холбогдох 1,152,635 (нэг сая нэг зуун тавин хоёр мянга зургаан зуун гучин тав) төгрөгийг хариуцагч П.Э******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 16,107 (арван зургаан мянга нэг зуун долоо) төгрөг, хариуцагч П.Э*******аас 16,107 (арван зургаан мянга нэг зуун долоо) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА