| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 2530000000026 |
| Дугаар | 2026/ДШМ/05 |
| Огноо | 2026-01-29 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2026/ДШМ/05
2026 01 29 2026/ДШМ/05
******* холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Ганзориг, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр,
прокурор Б.Батнасан,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Золжаргал /цахимаар/,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн **************4 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 25*******0000000026 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1977 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сан техникийн засварчин мэргэжилтэй, хувиараа ачаа тээвэр эрхэлдэг ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот, Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух хаягтай,
-урьд Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 5******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,
-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны *******1 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.******* дахь заалтуудад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******(РД:*******),
2.Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутагт, “Бичигт” боомт дахь “Оргил” хүнсний дэлгүүрийн урд талын зогсоол дээр зогсож байсан ******* улсын дугаартай “Норд бенз” маркийн автомашины хажууд Б.тай маргалдаж, нүүр, толгой, цээж, хэвлий, нуруу, хөл зэрэг биеийн бүх хэсэг рүү хөлөөрөө өшиглөх, гараар цохих зэргээр зодож, түүний биед олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр хүн алсан гэмт хэрэгт холбогджээ.
*******.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батнасан, Д.Дашням нар нь шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ийг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт *******00 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчээс амь хохирогчийн оршуулгын зардлын үлдэгдэлд 19,570,478 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 567,440 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрт 99,000,000 төгрөг, нийт 119,1*******7,918 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, “Samsung” маркийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т буцаан олгохыг даалгаж, 2 ширхэг СД бичлэгийг хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ******* нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролд 6,000,000 төгрөг төлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож шүүх хуралдааны явцад шүүхээс тогтоосон хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулах талаар илэрхийлсэн байдаг. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заасан. Иймд гэмт хэрэгт холбогдсоноос хойш өөртөө дүгнэлт хийж байгаа, хохиролд нийт 119,1*******7,918 төгрөгийг төлөх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг багасгаж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэжээ.
6.Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэм буруутай үйлдэл дээрээ маргахгүй. Хэрэг үйлдсэндээ маш их харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирогчийн ар гэр, үр хүүхэд, ах дүү, найз нөхдөөс чин сэтгэлээсээ уучлалт гуйж, намайг бага ч гэсэн ойлгож уучлаач гэж гуйж байна. Би анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, ангиар шалгагдсан. 2025 оны 09 сарын 25-ны өдөр хүндрүүлэх нөхцөлтэй байна гэж үзсэн. Хүндрүүлэх нөхцөлтэйгөөр зүйлчилсэнд би гайхаж байна. Энэ хэргийн ******* дугаар хавтасны 165 дугаар хуудсанд Монгол Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн 2025 оны 09 сарын 02-ны өдрийн 19 дугаартай хариу мэдэгдэх хуудсанд мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдэж дуусаагүй байх тул яллагдагчийн буруутгаж байгаа, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт өөрчлөгдөх нөхцөл байдал одоогоор тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний газрын дүгнэлтийг үндэслэн зүйлчлэлийг хүндрүүлсэнд би гайхаж байна. Прокурор олон тооны шарх гэмтэл учруулсныг хүндрүүлэх нөхцөлтэй байна гэж үзэж, ингэж хүндрүүлэхдээ Улсын Дээд шүүхийн 202******* оны 4 дүгээр сарын 14-ний 16 тоот тогтоолын тайлбарлах хэсгийн 2.5.******* дахь хэсэгт зааснаар шинжилгээ хэрэгт ач холбогдолтой байх юм бол бүрэлдэхүүнтэй шинжээчийн багаар шинжлүүлэх ба хэрвээ шинжлүүлээгүй байх юм бол хэрэгт нотлох баримт болохгүй гэж заасныг зөрчсөн. Шинжилгээ нарийн төвөгтэй, цар хүрээ өргөн, шийдвэрлэх ач холбогдолтой байвал бүрэлдэхүүнтэй шинжээчийн багаар хийлгэнэ. Энэ тайлбарыг дурдсан үндэслэл, журмыг зөрчиж гаргасан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн заалт байгаа. Энэ заалтыг харгалзан үзээч гэж хүсэж байна гэв.
7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би болон талийгаачийн ээж, эгч, дүү нарын зүгээс шүүгдэгчийн хүний ёсонд баймгүй балмад танхай үйлдлийг хэзээ ч уучилж чадахгүй, маш их гомдолтой байдаг. Ханийн минь ачиж явсан сэлбэг хэрэгслийг дээрэмдэж, авах зорилгоор амь насыг нь хөнөөсөн гэж үздэг. Бидний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, гомдол, санал гаргаагүй. Гэтэл шүүгдэгч ******* нь ял хөнгөрүүлэх гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ял шийтгэлээ хөнгөрүүлэхийг хүссэн бол анхан шатны шүүхээр тогтоосон хохирлыг төлсний эцэст гомдол гаргах байсан. Өнөөдөр хүнийг онц харгис хэрцгий байдлаар амь насыг нь хохироосон хүн нээлттэй хорих байгууллагад ял эдлээд ар гэртэйгээ чөлөөтэй уулзаж, эргэлт уулзалтыг авч байх нь эрүүгийн хуулийн зорилт, эрүүгийн хариуцлагын гарцаагүй байх зарчим, шударга ёсны зарчим алдагдахад хүрнэ гэдгийг анхаарч үзэхийг хүсье. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх, эсхүл мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих зүйлийг хангалттай нотлоогүй байна гэж үзвэл хэргийг мөрдөн байцаалтад буцааж, нэмэлт ажиллагаа хийлгэж өгнө үү гэв.
8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар хуульчилж өгсөн. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, мөн сэтгэл санаанд учруулсан хохирол, хор уршгийг арилгасан байх, энэ үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт төлсөн байх, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж байгаа. Гэхдээ гэмт хэргийн улмаас 119,000,000 төгрөг гэж тогтоосон. Энэ шүүхийн шатанд 6,000,000 төгрөг төлөгдсөн. Сая *******,000,000 төгрөг төлсөн. Нийтдээ 9,000,000 төгрөгийн төлбөр төлсөн. Хохирлын дөнгөж 5% төлөгдсөн. Иймээс хохирлоо төлөхөө илэрхийлснээр хариуцлагыг хөнгөрүүлж өгөөч гэж шүүхэд давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Тухайн зүйл ангид оногдуулсан ялын хувьд 15 жилийн хорих ял оногдуулсан нь доод хэмжээгээр нь оногдуулснаас ялгаагүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хохирол төлөөгүй байгаа энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй гарсан байгаа. Иймд анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
9.Прокурор Б.Батнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 19-ны өдрөөс 20-нд шилжих шөнө Эрдэнэцагаан сумын Бичигт боомтод Б.тай маргалдаж, улмаар Баттулгын нүүр, толгой, цээж, хэвлий, нуруу, хөл зэрэг биеийн бүх хэсэг рүү халдан зодож, биед нь олон тооны шарх гэмтэл үүсгэн өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр хүн алсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж хэрэг прокурорын хяналтад ирсэн шатанд бол хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 байсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгож, онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан байна гэдгээр хүндрүүлж зүйлчилсэн. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 202******* оны 16 дугаар тогтоолын тайлбарлах хэсгийн 2.4 дэх хэсэгт, өмнөх шинжээчийн дүгнэлтийн үндэслэл эргэлзээтэй, ноцтой зөрөөтэй бол тухайн асуудлаар дахин шинжилгээ хийлгэж болно гэж заасан бөгөөд энэ хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтийн үндэслэл эргэлзээтэй, эс үгүй бол ноцтой зөрөөтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч *******ийн тайлбарт дурдагдсан “шинжилгээ нарийн төвөгтэй, цар хүрээ өргөн хэрэгт шийдвэрлэх ач холбогдолтой байвал бүрэлдэхүүнтэй шинжээчийн багаар шинжилгээ хийлгэнэ” гэсэн нь энэ хэргийн тухайд хамаарахгүй. Зөвхөн шинжээчийн дүгнэлт биш, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтуудаар энэ шинжээчийн дүгнэлтийн үндэслэл давхар нотлогдож байгаа. Сэтгэцийн хор уршиг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 4 дүгээр зэрэглэл тогтоогдсон байна гэдэг зүйлийг мөн шүүгдэгч ******* тайлбар хэлж байна. Сэтгэцийн хор уршгийн зэрэглэл хэдийгээр тэгж тогтоогдсон ч гэсэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, мөн амь хохирогчийн хүүхдүүд зэрэг нь үлдэж байгаа гэр бүлийн хүмүүсийн сэтгэцийн хор уршгийг бүгдийг нь шүүхээс үнэлж, Иргэний хуулийн 511.5-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99,000,000 төгрөгөөр нь хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь бас үндэслэлтэй. гэдэг хүн энэ гэмт хэргийг хамтран үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч ******* холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тодруулсан. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан нотлох баримтуудад тулгуурлаж шүүгдэгчийн үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангасан талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж прокуророос дүгнэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
10.Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
11.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
12.Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутагт, “Бичигт” боомт дахь “Оргил” хүнсний дэлгүүрийн урд талын авто зогсоол дээр Б.тай маргалдаж, улмаар түүний нүүр, толгой, цээж, хэвлий, нуруу, хөл зэрэг биеийн бүх хэсэг рүү хөлөөрөө өшиглөх, гараар цохих зэргээр зодож, олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна. Үүнд:
12.1.Яллагдагч *******ийн “Тухайн машины кабинд , , Баагий бид дөрөв архи хувааж уусан. Баагий машин руугаа яваад буцаж ирээгүй. Би Мегафорс компаниас ******* рейсний мөнгө авах ёстой байсан. Батсүх нь тухайн Мегафорс компанийн шинэ дугуйнууд болон аккумляторууд зэргийг ачиж ирсэн гэдгийг нь би мэдэж байсан болохоор 4 дугуйг өөрийнхөө авах мөнгөнийхөө оронд, барьцаанд авах талаар хэлэхэд “ямар миний юм байгаа биш дээ” гэхээр нь би “Чи найздаа тусалсангүй. Хужаагийн суганы үс хийгээд” гэсэн. Тэгээд л бид хоёр маргаад машинаас буусан. Намайг цохих шиг болсон, бид хоёр зодолдсон. Нэг мэдсэн чинь Цэдэндорж намайг “Болиоч ээ. Чи хүн аллаа шүү дээ” гээд намайг түлхэхэд нь би ухаан ороод харахад газар хэвтэж байсан. Бид найз нөхөд байсан цуг ууж, идээд өшиглөж, зодоод амь насыг нь хохироосноо хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (Хэргийн 2 дугаар хавтасны 1*******7-140, 4 дүгээр хавтасны 24 дүгээр хуудас),
12.2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын “2025 оны 01 сарын 20-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад танихгүй дугаараас залгаад: “Танай нөхөр машиндаа нас барсан олдсон” гэж хэлсэн. 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай нөхөр Б. залгаад “Хурцааг ирэхээр машинуудыг нь хүлээлгэж өгөөд цалин, мөнгөө аваад гэр лүүгээ буцна” гээд дуу муутай ярьсан. Ярьж байхдаа "Намайг алах юм байхаа” гээд санаа алдахаар нь би гайхаад “Юу болсон юм, яагаад чамайг ална гээд байгаа юм бэ” гээд асуухад “Хэдэн согтуу юмнуудын ачаатай машинуудыг нь хараад байж байна.” гээд уурлаад утсаа тасалсан...” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 76-79 дүгээр хуудас),
12.*******.Иргэний хариуцагч “Талийгаач Б., , нар нь уулзаад: Машиныг чинь засварлаад “Бичигт” боомт руу хүргэж өгье, тэнд ажил гайгүй бол үргэлжлүүлээд машиныг чинь барьж, тээвэрт явъя гэж тохироод унаад явсан. ******* улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл нь БНХАУ-ын иргэн Бао Мингийн эзэмшлийн машин байгаа юм.” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 8*******-85 дугаар хуудас),
12.4.Гэрч “2025 оны 01 дүгээр сарын 19-ний орой Батсүх бид хоёр “Оргил” дэлгүүрийн урд талд зогсож байсан гурван том тэргийг хараад очоод , гэх хүмүүстэй танилцахад “Дорноговиос нэлээн хэд хонож ирлээ. Замдаа цас ухаж их ядарч ирлээ” гэж ярьцгааж байсан. Бид дөрөв нэг шил архи хувааж ууцгаасан. Батсүх: “Нэг Өвөрмонгол хүнээс 2-******* тээврийн рейсний мөнгө авах ёстой” гээд, нь: “Би тэр Өвөрмонголын барааг ачаад явж байгаа. Чи өөрийг нь ирэхээр уулзаад мөнгөндөө дугуй, аккумлятор авчихгүй юу” гэсэн. Батсүх нь “Та нар хужаагийн бөгс долоолоо. Гар, хөл боллоо.” гэж муудалцаад эхэлсэн. Нэг, нэг рүүгээ салаавч өгөөд барьцалдаад бууцгаасан. Би машиныг тойрч, очиход цээж нүцгэн газар хэвтчихсэн, Батсүх өшиглөөд байхаар нь би: “Батсүхийг боль” гээд барьж авах гэтэл Батсүх намайг: “Байж бай” гээд түлхээд унагаасан. Би босохдоо нээлттэй байсан хаалга мөргөчих шиг болсон. Зүүн нүдний зовхиноос цус гарахаар нүдээ дараад “Би явлаа” гэхэд тэр хоёр зодолдохоо больчихсон байх шиг байсан...” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 88-99 дүгээр хуудас),
12.5.Гэрч “Манай нөхөр хүүхдээ аваад орж ирээд “Он жав таарлаа ганц 0.5 аваад өгье, удахгүй” гээд өөрийнхөө картыг аваад гарсан. Шөнө гэртээ ирээд гэрэл асаахад нь харахад хөмсөгнийх нь дээд талаас цус гарчихсан байхаар нь “Яасан юм” гэсэн чинь “Юм мөргөчихсөн” гээд нэлээн согтуу байх шиг байсан. Тэгээд бас гараа хашаа давах гэж байгаад зүсчихсэн гэж байсан” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 125-127 дүгээр хуудас),
12.6.Гэрч С.ын “, бид гурав өвөрмонгол хүний ******* ширхэг Норд бенз маркийн машиныг Дорноговь аймгийн Сайншандаас Сүхбаатар аймгийн “Бичигт” боомтод хүргэж өгсөн. 2025 оны 01 сарын 19-ний өдрийн 16 цагийн орчимд Эрдэнэцагаан сумын “Бичигт” боомт дээр ирсэн. 2******* цагийн үед ахын машин дээр ирэхэд кабин нь гэрэлтэй байсан. 2-******* хүн байгаа нь цонхоор харагдсан. , ах нарыг ууж байна гэж бодсон. ахтай утсаар ярихад нэлээн согтуу ярьж байсан. Би машиндаа ороод шууд амарсан. Өглөө 09 цагийн үед сэрээд машиных нь хаалгыг онгойлгоод “ ахаа” гээд дуудахад чимээгүй байхаар нь кабин руу орж харсан. Хөнжлөө нөмөрсөн, нүүр нь хөхөрч зулгарсан байдалтай, ил гарсан байсан. ах мөн ахын машин руу орж хараад цагдаад дуудлага өгсөн... ” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 102-104, 107-108 дугаар хуудас),
12.7.Гэрч М.ын “2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цагийн орчимд “Бичигт” боомтод, хэрэг болсон газар ирээд зогсоцгоосон. найзуудтайгаа уулзана гээд явсан. Батсүх “Приус-20” маркийн машинтай бид хоёрыг олоод ирсэн. Батсүх ирэхдээ нэг найзтайгаа, нэг шил 0,75 литрийн Агар архи авч ирснийг нь талийгаачийн машинд бид дөрөв хувааж ууцгаасан. Би удаагүй талийгаачийн машинаас нь буугаад машин руугаа орж амарсан. Намайг буухад тэр гурав архи уугаад үлдсэн. 2025 оны 01 дүгээр 20-ны өглөө миний машинд орж ирээд намайг сэрээгээд “Тулгаа ахын нүүр нь аймар болчихсон байна” гэхээр нь талийгаачийн машин руу нь ороод хартал талийгаач машиныхаа арын орон дээрээ толгой хэсэг нь ил гарсан, хөнжлөө нөмөрсөн байдалтай, нүүр ам нь шарх сорви болчихсон байхаар нь биед нь хүртэл огт хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь би айгаад цагдаа руу залгасан. Намайг машинаас буухаас өмнө ямар ч хэрүүл маргаан, зодоон цохион болоогүй...” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 111-114, 117-118 дугаар хуудас),
12.8.Гэрч “Би 2025 оны 01 сарын 19-ний орой 21 цагийн орчимд “Бичигт” боомтод нүүрсний оочирт байж байтал залгаад “Би Бичигт боомтод ирсэн байна” гэхээр нь би “Би хоол хийж байна, чи ирээд хоол ид” гэсэн. ирээд хоол идчихээд нэлээд юм ярьж сууж байгаад 00 цаг өнгөрч байхад машин руугаа явлаа гээд явсан” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 148-149 дүгээр хуудас),
12.9.Гэрч БНХАУ-ын иргэн -ийн “2024 оны 12 сарын 10-ны үед Тулгаа, Баагий, гуравтай уулзаад өөрийн , улсын дугаартай 2 машин, Гэрэлтийн буюу BAО MING-ийн ******* улсын дугаартай Норд бенз маркийн ******* машиныг Бичигтийн боомт руу хүргүүлнэ гээд хүлээлгэж өгөөд БНХАУ-руу буцсан. над руу яриад: “Бид өчигдөр Бичигт боомтод ирсэн. “Бичигт”-д ирээд танилтайгаа уулзаж, архи уусан. Өглөө нь нас барсан байсан. Бид цагдаа дээгүүр явж байна.” гэж хэлсэн. Би талийгаач Б.Баттулгын машин дээр дугуй, масло ачсан...” гэх (Хэргийн 1 дүгээр хавтасны 154-156 дугаар хуудас),
12.10.Гэрч “2025 оны 01 сарын 20-ны өдөр 10 цаг 10 минутад тасгийн дарга над руу залгаад “Оргил дэлгүүрийн гадаа машиндаа хүн нас барсан байна. Яаралтай оч” гэсэн үүрэг өгсөн. ******* улсын дугаартай автомашины кабинд 40 гаран насны эрэгтэй хүн нүүрэндээ олон тооны гэмтэл шархтай нас барсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (Хэргийн 1 дүгээр хавтасны 121-122 дугаар хуудас),
12.11.Гэрч “Би “Оргил” дэлгүүрийг ажиллуулдаг. Манай хашаан дотор байршуулсан камер 2024 оны 10 дугаар сараас хойш ажиллахгүй болж бичлэг хийгдээгүй...” гэх (Хэргийн 1 дүгээр хавтасны 144-145 дугаар хуудас) мэдүүлгүүд,
12.12.Амь хохирогч Б.Баттулгын гар утсанд үзлэг хийсэн “Яллагдагч *******: Би дугуйгаа авлаа шүү. Пизда минь ээ хөөе, 4 дугуй авна, 5 дугуй авах юмуу, яах юм. Амь хохирогч Б.: Мэдэхгүй. Нэг атаман нөхөр л дугуй авна гээд орилоод л байх юм. Гэрч Ж.Цэдэндорж: Мэдэхгүй чи. Яллагдагч *******: Авна ш дээ угаасаа. Хурцаагийн гөлөгнөөс цалингаа авъя. Амь хохирогч Б.: Хурцаагийн гөлөгнүүд гэж яадаг юм. Би гөлөг биш ш дээ, ёох ёо гэж ярьсан бичлэг байх ба бичлэг шөнийн 00 цаг 06 минутад хийгдэх үед яллагдагч *******, гэрч Ж.Цэдэндорж нарын царай бичигдсэн байна...” гэх тэмдэглэл (Хэргийн 1 дүгээр хавтасны 59-6******* дугаар хуудас),
12.1*******.Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 1******* дугаартай “Амь хохирогч Б.Баттулгын цогцост их тархины зүүн чамархай, зулайд хатуу хальсан доор цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, бага тархины оройн хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, дагз, зулай, чамархайн хуйхны дотор гадаргууд цус хуралт, баруун, зүүн чамархайн булчинд тархмал цус хуралт, бамбайн булчирхайд цус хуралт, бамбай мөгөөрсний зүүн эвэрт хугарал, баруун уушгинд няцралт, баруун 6-7 дугаар хавирга суганы урд шугамаар, зүүн 6-7 дугаар хавирга суганы дунд болон урд шугамаар шууд бус зөрөөтэй хугарал, зүүн чихний дэлбэнд шарх, цээж, хэвлийн, баруун, зүүн мөр, бугалга, шуу, сарвуу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, дух, чамархай, хацар, зовхи, эрүү, баруун хөхлөг сэтрэн, баруун чихний дэлбэн, цээж, зүүн шуу, нуруу, зүүн ташаа, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдсон бөгөөд дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Амь хохирогч Б. нь их тархины зүүн чамархай, зулайд хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, бага тархины оройн хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Амь хохирогч Б. нь дээрх гэмтлүүдийг авснаас хойш идэвхтэй үйлдэл хийх боломжгүй. Амь хохирогч Б.Баттулгын шүүх химийн шинжилгээгээр цусанд 2,******* промилли, ходоодны шингэнд *******,2 промилли, шээсэнд 2,7 промилли спиртийн агууламж илэрсэн.” гэх дүгнэлт (Хэргийн 1 дүгээр хавтасны 178-194 дугаар хуудас),
12.14.Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны ЕГ0*******25/1*******42 дугаартай “Гэрч өмсөж байсан гэх цэнхэр өнгийн куртик, ногоон эрээн өнгийн өмд дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Ногоон эрээн өнгийн өмд дээрх холимог ДНХ-ийн тогтоцтой 1**************8 дугаартай дүгнэлт дэх Б., Ж.Цэдэндорж нарын ДНХ-ийн тогтоц тохирч байна.” гэх шинжээчийн дүгнэлт (Хэргийн 2 дугаар хавтасны 22-26 дугаар хуудас),
12.15.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны ЕГ0*******25/1*******41 дугаартай “Яллагдагч *******ийн өмсөж явсан хөх өнгийн комбинезон дээр цус илэрсэн биологийн бусад ул мер илрээгүй. Хөх өнгийн комбинезон дээрх холимог ДНХ-ийн тогтоцтой 1**************8 дугаартай дүгнэлт дэх Б., Ж.Цэдэндорж нарын ДНХ-ийн тогтоц тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт ( Хэргийн 2 дугаар хавтасны *******-6 дугаар хуудас),
12.16.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 620 дугаартай “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт (Хэргийн 2 дугаар хавтасны 106-108 хуудас),
12.17.Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 88 дугаартай “*******ийн биед дээд уруулын дотор салстад цус хуралт, зүүн хөмсөг, зүүн хацар, хамар, уруулд зулгаралт гэмтүүд тогтоогдлоо. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.*******-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (Хэргийн 2 дугаар хавтасны 67-68 дугаар хуудас),
12.18.Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 0******* дугаар сарын 26-ны өдрийн “******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ******* нь болсон асуудлыг бодитоор тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. ******* нь хэрэг хариуцах чадвартай” гэх шинжээчийн дүгнэлт (Хэргийн 2 дугаар хавтасны 82-84 дүгээр хуудас),
12.19.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (Хэргийн 1 дүгээр хавтасны 24-*******1 дугаар хуудас),
12.20.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (Хэргийн 1 дүгээр хавтасны *******2-*******7 дугаар хуудас),
12.21.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (Хэргийн 1 дүгээр хавтасны *******8-46 дугаар хуудас),
12.22.Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл (Хэргийн 1 дүгээр хавтасны 47-49 дүгээр хуудас),
12.2*******.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичигч төхөөрөмжийг хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл (Хэргийн 1 дүгээр хавтасны 57-6******* дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
1*******.Хэрэгт авагдсан гэрч Л.Туяа, Б.Дөлгөөн, А.Бямбасүрэн нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 427, 1**************8, 1**************9, 1*******40, 1*******4******* дугаартай, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 22, 2*******, 24, 25, 26, 89 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. (Хэргийн 1 дүгээр хавтасны 202-204, 214-218, 225-227, 2**************-2*******8, 245-247, 2 дугаар хавтасны 12-16, *******5-*******8, 48-49, 58-59, 74-75, 92-99 дугаар хуудас),
14.Шүүгдэгч *******ийн дээр дурдсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүний алах гэмт хэрэг нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн дотроос хамгийн хүнд гэмт хэрэг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрх зөрчигдөж нөхөн сэргээгдэх боломжгүй хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан “онц харгис хэрцгий” гэх ухагдахуунд амь хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан байхаас гадна гэмт этгээдийн уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн үр дагаврыг урьдчилан харж, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж, үхэлд хүргэхийг хүсэж санаатайгаар үйлдсэн, хохирогчийг алахын өмнө болон алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчлаан зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зодож зүдрэхээр байдал бий болгож алсан байдлыг ойлгоно.
Амь хохирогч Б.Баттулгын цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, цогцост хийсэн үзлэг, шүүх эмнэлгийн шинжилгээгээр амь хохирогчийн их тархины зүүн чамархай, зулайд хатуу хальсан доор цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, бага тархины оройн хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, дагз, зулай, чамархайн хуйхны дотор гадаргууд цус хуралт, баруун, зүүн чамархайн булчинд тархмал цус хуралт, бамбайн булчирхайд цус хуралт, бамбай мөгөөрсний зүүн эвэрт хугарал, баруун уушгинд няцралт, баруун 6-7 дугаар хавирга суганы урд шугамаар, зүүн 6-7 дугаар хавирга суганы дунд болон урд шугамаар шууд бус зөрөөтэй хугарал, зүүн чихний дэлбэнд шарх, цээж, хэвлийн, баруун, зүүн мөр, бугалга, шуу, сарвуу, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, дух, чамархай, хацар, зовхи, эрүү, баруун хөхлөг сэтрэн, баруун чихний дэлбэн, цээж, зүүн шуу, нуруу, зүүн ташаа, баруун өвдөгт зулгаралт зэрэг олон тооны буюу 40 гаруй тооны гэмтэл учирсан нь тогтоогджээ.
Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч нь дээрх гэмтлүүдийг авснаас хойш идэвхтэй үйлдэл хийх боломжгүй нөхцөл байдлыг тогтоосон хийгээд энэ нөхцөл байдалд амь хохирогч нь эдгээр олон тооны шарх, гэмтлийн улмаас нас барах хүртлээ амь тэмцэж, өвдөж шаналсан, тарчлан зовсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчийн зүгээс бусдын хориглолтыг эсэргүүцэн няцааж, тухайн цаг хугацаанд үйлдлээ тасралтгүй үргэлжлүүлэн, хохирогчийг олон удаа цохиж зодож буй нь харгис хэрцгий шинжтэй, үүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах, тарчлан, зовж шаналах, амь насаа алдах боломжтой зэргийг ухамсарлаж, үхэлд хүргэхийг хүсэж, санаатайгаар алсан гэж үзнэ. Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
15.Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх ба эргэлзээгүй, зөрөөгүй байх тул шүүгдэгч *******ийн давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан тайлбарт дурдсанаар хэрэгт бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж, дахин шинжилгээ хийлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
16.Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон гэж дүгнэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг.Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн **************4 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон нийт 72 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
Гурав.Шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид *******,000,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
Дөрөв. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ
О.БААТАРСҮХ