| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00282/И |
| Дугаар | 304/ШШ2026/00308 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 304/ШШ2026/00308
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Х*******даваа би,
Нэхэмжлэгч: Б******* аймаг, Б******** сум,** дугаар баг, * дүгээр гудамж, ***тоотод байрлах Т******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б****** аймаг, Х*******-Ө******* сум, ** дугаар баг, ******* хаягт оршин суух Б.О*******, Б.М******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 33,297,499.19 (гучин гурван сая хоёр зуун ерэн долоон мянга дөрвөн зуун ерэн есэн төгрөг арван есэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 304/2026/00282/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б******* овогтой О*******, Б******* овогтой М******* нар нь Булган аймаг Х*******-Ө******* тооцооны төвийн Т******* банкны салбараас 2022 оны 12-р сарын 30-ний өдөр MN090034121501855111 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 /хорин сая/ төгрөгийн зээлийг жилийн 19,2% хүүтэй 22 сарын хугацаатай хэсэгчилэн төлөх нөхцөлтэйгөөр, нэмэлтээр 2023 оны 05-р сарын 17-ний өдөр MN090034121501855111 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 /гучин сая/ төгрөгийн зээлийг жилийн 19,2% хүүтэй 24 сарын хугацаатай хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгөөр, 2023 оны 11-р сарын 21-ний өдөр MN090034121501855111 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 /гучин сая төгрөгийн зээлийг жилийн 19,2% хүүтэй 24 сарын хугацаатай хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгөөр авсан бөгөөд зээлээ төлөлгүй 86 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний 6.2.1 дахь заалтыг тус тус зөрчин гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Т******* банкны зүгээс зээлийн гэрээний 3.3 дахь заалтыг үндэслэн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараалан шаардсан боловч зээлийн хугацааг хэтрүүлсэн хэвээр байна.
4.Иймд зээлийн гэрээг цуцалж 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, бусад зардлыг зээлдэгч Б.О*******, Б.М******* нараас гаргуулах хүсэлтэй байна.
Үүнд: Үндсэн зээлийн дүн 30,000,000.00 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3,292,238.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,260.28 төгрөг, нийт зээлийн нэхэмжлэх дүн 33,297,499.19 төгрөг, нийт дүн 33,297,499.19 төгрөг гаргуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.О*******, Б.М******* нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т******* банкнаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О*******, Б.М******* нарт холбогдох 33,297,499.19 (гучин гурван сая хоёр зуун ерэн долоон мянга дөрвөн зуун ерэн есэн төгрөг арван есэн мөнгө) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.О*******, Б.М******* нар нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О*******, Б.М******* нарт холбогдох 33,297,499.19 (гучин гурван сая хоёр зуун ерэн долоон мянга дөрвөн зуун ерэн есэн төгрөг арван есэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.О*******, Б.М******* нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Т******* сангаас 162,219 (нэг зуун жаран хоёр мянга хоёр зуун арван ес) төгрөг, хариуцагч Б.О*******, Б.М******* нараас 162,219 (нэг зуун жаран хоёр мянга хоёр зуун арван ес) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА