| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/04044/И |
| Дугаар | 312/шш2026/00719 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 312/шш2026/00719
2026 03 04 312/ШШ2026/00719
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, Баян-Өндөр сум, ******* багт байрлах ******* ******* ******* ******* ******* төлөөлж, ******* ******* ******* /утас: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, Баян-Өндөр сум, баг, тоотод оршин суух овогтой /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 5 806 236 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* төлөөлж, ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 11-ний орой ******* ******* Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Шуудан холбооны газрын ард талын засмал зам дээр насанд хүрээгүй Ө. үл ялих зүйлээр шалтаглан зодож, өшиглөн хавсарч унагасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулдх гэмт хэрэг үйлдэж ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-нь өдрийн 2024/ШЦТ/373 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 12 сая төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Д.ийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй Ө.Хонгорын эрүүл мэндэд бага тархины зүүн тал, зүүн талын дагзны дэлбэнгийн ар хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, дээд уруулд шарх бүхий хүнд гэмтэл учирч Ө.Хонгор нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс ******* ******* БОЭТөв, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс яаралтай тусламж, амбулаторын үзлэг, эмийн эмчилгээ мэс засал хийлгэх зэрэг эрүүл ******* тусламж үйлчилгээ авсны улмаас 5,806,236 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг ******* ******* ******* сангаас холбогдох эрүүл ******* байгууллагууд руу нь шилжүүлсэн байна.
******* ******* ******* тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл ******* тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл ******* ******* байгууллага нөхөн төлүүлнэ гэж заасан нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл ******* ******* санд буюу төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг гаргуулахаар өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах эрх нь гагцхүү прокурорт олгогдсон байна.
Прокурор Мон Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, хүсэлтийг шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналттавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, судлах явцад төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлсэн, тогтоосон тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан тул Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг гаргуулахаар прокурор өөрийн санаачилгаар ******* санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна.
Иймд Д.аас ******* ******* ******* санд учруулсан хохирол 5,806,236 (таван сая найман зуун зургаан мянга хоёр зуун гучин зургаа) төгрөгийг гаргуулан ******* ******* ******* ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгуулж өгнө үү.
Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжпэл гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү... гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Д. нь Л. ******* ******* ******* ******* газраас нэхэмжилсэн 554 300 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү нэхэмжилсэн мөнгийг 2026.03.25-ны өдрөөс эхлэн сар бүр 200 000 төгрөгөөр төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* төлөөлж, ******* ******* ******* нь хариуцагч Д.т холбогдуулан 5 806 236 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг 2026.03.25-ны өдрөөс эхлэн сар бүр 200 000 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* ******* ******* төлөөлж, ******* ******* ******* газрын нэхэмжилсэн 5 806 236 төгрөгийг хариуцагч Д. 2026.03.25-ны өдрөөс эхлэн сар бүр 200 000 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамж 53,924.8 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА