| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2026/00031/И |
| Дугаар | 312/шш2026/00729 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 312/шш2026/00729
2026 03 04 312/ШШ2026/00729
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Парисын гудамж ******* ******* ******* ******* ******* давхар, *******01А тоотод *******лах ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, утас: 065193/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг тоотод оршин суух овогтой /регистрийн дугаар: ФБ100661, утас: 9*******52422/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4 99 63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 1-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 2ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ц. нь манай компанитай 2024 оны 03 дугаар сарын 22-ний өдөр өдөр L00900732/01 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэж, нийт 4-н удаа зээл авсан. Иймд зээлдэгч Ц.аас үндсэн зээлийн төлбөрт 3,794,220 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 979,321 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,521 төгрөг, шимтгэл 10,300 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 4,99,63 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Ц. нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 4 99 63 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ц.ад холбогдуулан 4 99 63 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 4 99 63 төгрөгийг хариуцагч Ц. хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас 47,394 төгрөг, төрийн сангаас 47,394 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА