Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 304/ШШ2026/00244

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, ***дугаар баг, М******* гудамж, **** худалдааны төв, ****давхарт байрлах, Н******* Ф******* к******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, О******* сум, **** дугаар баг, М******* оршин суух хаягтай /О******* аймаг, Б******* сум,****дүгээр микр, ***** дугаар орцонд түр оршин суух/ Б******* овогт И******* М /ИБД:****/-т холбогдох

Нийт **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н******* Ф******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н******* санхүүгийн группын харилцагч Ичинноров овогтой М /****/ нь Булган аймаг, О******* сум 5 дугаар баг, Мандал хаягт амьдардаг ба Булган аймгийн Хангал сумын Х тосгоны дунд сургуульд багшаар ажиллаж байхдаа *** улсын дугаартай, *** аралын дугаартай, SUBARU IMPREZA *** маркын автомашин худалдаж авах зориулалтаар *** төгрөгийг, жилийн *** хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч И.М нь зээлээ 2025 оны 03 дугаар сар хүртэл хугацаандаа гэрээний дагуу төлж, зарим саруудад явцын хугацаа хэтрэлттэй төлж байгаад 2025 оны 04 дүгээр сараас эхлэн сар дамнуулан хугацаа хэтрүүлж эхэлсэн. Хамгийн сүүлд 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр***0 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөр дуусгавар болсон ба зээлдэгч гэрээний үүргээ биелүүлж зээлийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байгаа тул зээл болон зээлийн хүүгийн төлбөр болох нийт **** төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч И.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н******* Ф******* к******* ББСБ ХХК нь хариуцагч И.Мт холбогдуулан нийт 2,586,686.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.М нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 2,586,686.57 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч И.Мын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгөөс 28,169 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч И.Моос *** төгрөгийг, улсын орлогоос 28,169 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н******* Ф******* к******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н******* Ф******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 2,586,686.57 /хоёр сая таван зуун наян зургаан мянга зургаан зуун наян зургаан төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч И.М хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,337 төгрөгөөс 28,169 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч И.Моос 28,169 төгрөгийг, улсын орлогоос 28,169 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н******* Ф******* к******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч И.М сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА