| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2026/00035/И |
| Дугаар | 312/шш2026/00737 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 312/шш2026/00737
2026 03 04 312/ШШ2026/00737
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.*******д холбогдох 3 071 131 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ББСБ ХХК нь хариуцагч Т.*******тай 2023 оны 05 сарын 10-ны өдөр 140000910542 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Т.******* нь ******* ББСБ ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95353983 дугаарын Монпэй аппликейшн ашиглан 2023.10.13-ны өдөр 730,000 төгрөгийг сарын 2,7% хүүтэй, мөн өдөр 490,000 төгрөгийг сарын 3,1% хүүтэй, 2023.11.04-ний өдөр 290,000 төгрөгийг сарын 3,3% хүүтэй, 2023.10.16-ны өдөр 150,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй тус тус зээлээр авсан ба зээлийн гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулаагүй.
******* ББСБ ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа сануулга мессеж илгээж, утсаар холбоо тогтоож зээлийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан зөвшилцсөн хэдий ч харилцаа холбоо тасарч огт төлөлт хийгээгүй болно. 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Т.******* нь зээлийн гэрээнийн үүрэгт: зээлийн үлдэгдэл 1 660 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 223 588 төгрөг, нийт 3 071 131 төгрөг байна. Иймд Т.******* нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, гэрээний үүргийг зөрчин төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул зээлийн гэрээний үүргийн дагуу нийт 3,071,131 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:... ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.*******аас зээлийн гэрээний үүрэгт 3,071,131 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,071,131 төгрөгийг бүхэлд нь тус компанийн Хаан банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.*******д холбогдуулан 3 071 131 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Т.******* нь төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 088 төгрөгийн 32 044 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Т.*******д холбогдуулан гаргасан 3 071 131 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 088 төгрөгийн 32 044 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА